Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 648

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.О, гуравдагч этгээд Ц.М, гэрч Д.Э*******, А.М, О.Ц, Л.Э нарыг оролцуулан Ж.Х, Б.Б, Ж.Я нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Жийн Х

Хаяг: Сoнгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, , тоот 

Нэхэмжлэгч: Бийн Б

Хаяг: Сoнгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, , тоот 

Нэхэмжлэгч: Жийн Я

Хаяг: Сoнгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, , тоот

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 7

Гуравдагч этгээд: Ггийн Т******* 

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, тоот

Гуравдагч этгээд: Ц М

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Ш

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 238, 245 дугаарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Х, Ж.Я нар нь төрсөн ах дүү бөгөөд 2005 оны 4 дүгээр сарын 29-нийөдрийн Нийслэлийн засаг даргын 186 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, , тоотыг Ж.Хт, харин Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, , тоотыг Ж.Ят өмчлүүлэх шийдвэр гарсан.

Эдгээр өмчлүүлэх шийдвэрийн үндсэн дээр 2013 онд Ж.Х /нөхөр/, Б.Б /эхнэр/, Х.А /хүүхэд/ нарын өмчлөлд 18 нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай газрыг / тоот/ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-22 улсын дугаарт бүртгэж газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.

2014 оны 9 дүгээр сарын 29-нийөдөр Ж.Яын нэр дээр 18 нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай газрыг / тоот/ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэж газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.

Гэтэл 2016 оны 01 дүгээр сард Ж.Хын эхнэр Б.Б өмчлөх эрхийн гэрчилгээтэй одоо амьдран сууж байгаа газар нь Г.Т*******ын нэр дээр газрын мэдээллийн санд бүртгэгдсэн ба энэ нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжид үндэслэсэн болохыг олж мэдсэн байна. Тиймээс нөхцөл байдлыг судлан үзээд дараах зөрчлүүдийг олж мэджээ.

Ж.Х, Б.Б, Ж.Я нарын газар өмчлөх эрх нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын З0-ны өдрийн А/853 дугаар захирамж, Газрын байршлын мэдээллийн санд өөр өөрөөр бүртгэгдэж өмчлөх эрхүүд нь дараах байдлаар зөрчигдсөн байна.

Одоо үүсээд байгаа зөрчилүүдийг багцлан тайлбарлавал:

Хаяг

Өмчлөх эрхийн бүртгэл

Сонгинохайрхан дүүргийн  3 дугаар хороо, 19 дүгээр гудамжны

Тайлбар

116тоот

тоот

тоот

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд

Г овогтой Т*******ын нэр дээр өмчлөх эрх нь бүртгэгдсэн байна

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаарт Ж.Х /нөхөр/,

Б.Б /эхнэр/, Х.А /хүүхэд/ нарын өмчлөлд

18 нэгж талбарын дугаартай бүртгэж газар өмчлөх эрхийн гэрчилгээ

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г- 22 дугаарт

Ж.Я*******ын нэр дээр 18 нэгж талбарын дугаартай газрыг бүртгэж газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан

Улсын бүртгэлд 116а тоот гэсэн хаяг бүртгэгдээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар

захирамжийн

3 дугаар

хавсралтын

Хэний нэр дээр бүртгэгдсэн нь тодорхой бус

 

238 дугаарт:

18 нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай газрыг Г.Т*******ын нэр дээр өөрчлөн бүртгэх шийдвэр гарсан

245 дугаарт:

18 нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай газрыг Ж.Хын нэр дээр өөрчлөн бүртгэх шийдвэр гарсан

тоотын өмчлөгч

Ж.Яын нэр ор мөргүй алга болж эрх нь зөрчигдсөн байна.

Газрын

байршлын

кадастрын

мэдээллийн

сан

 

18 нэгж талбарын дугаартай 700м.кв  талбайтай  газрыг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, , 116а тоот гэсэн хаяг үүсгэн Г.Т*******(ЧД70)-н нэр дээр бүртгэгдсэн байна. (Энэ нь өмчийн харилцааны газрын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/554 тоот албан бичгээр нотлогдоно)

18

нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай газрыг Ж.Я******* (СЭ77)-ын нэр дээр бүртгэлтэй байна

116а тоот хаягт бүртгэгдсэн186333 10822748 нэгж талбарын дугаар нь тоотын нэгж талбарын дугаартай давхцаж байна

тоотын өмчлөгч Ж.Х, Б.Б нарын нэр ор мөргүй арилж өмчлөх эрх нь зөрчигдсөн байна

Ийнхүү нийслэлийн Засаг даргын А/853 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтаар иргэдийн өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахдаа Ж.Яын өмчлөх эрхийг

ноцтой зөрчиж түүний өмчлөх эрх бүртгэлээс хасагдаж, харин Ж.Х, Б.Б нарын өмчлөх эрхийн нэгж талбарын дугаар, хаяг өөрөөр бүртгэгдсэн байна. 
Түүнчлэн Газрын байршлын мэдээллийн сангийн бүртгэлээс Ж,Х, Б.Б нарын өмчлөх эрхийн бүртгэл нь хасагдаж, тэдний өмчлөх эрхтэй тоот хаягийн 18 нэгж талбарын дугаартай газарт 116а тоот хаяг гэсэн шинэ хаяг үүсгэн Г.Т*******ын нэр дээр бүртгэсэн зөрчил гаргажээ.
Иймд Ж.Х, Б.Б, Ж.Я нар нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт гомдол гаргахад 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/554 тоот албан бичгээр “...Ж.Хын иргэн Г.Т*******тай газрын маргаан байхгүй ямар нэгэн маргаан гарвал өөрөө хариуцна...” гэж өргөдөл гаргасны дагуу Нийслэлийн засаг даргын 2015 оны А853 дугаар захирамжаар 19-116а тоотыг Г.Т*******ын нэр дээр, 19- тоотыг Ж.Хын нэр дээр бүртгэж, өөрчлөлт хийгдсэн гэсэн хариу ирүүлжээ.
Гэтэл Ж.Х нь 18 нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай газрыг өөрийн эхнэр Б.Б, төрсөн хүүхэд Х.А нарын хамт хамтран өмчилдөг болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-22 тоот бүртгэлээр нотлогдох бөгөөд Ж.Х хамтран өмчлөх эд хөрөнгийг дангаараа дур мэдэн бусдад шилжүүлэх буюу захиран зарцуулах эрхгүй юм.
Газрын алба иргэдийн газар өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхдээ хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, өмчлөгч нэг этгээдийн гаргасан дан ганц тодорхойлолтыг үндэслэн гэрээ, хэлцэлгүйгээр газрын эрхийн шилжилт хөдөлгөөнийг хийж, хамтран өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчихөд хүргэсэн байна.
Нийслэлийн өмчийн харилцаа газрын харилцааны албаны хууль бус шилжилт хөдөлгөөнийг баталгаажуулж гарсан Нийслэлийн засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн 3-р хавсралтын 238, 245 дугаараар иргэдийн өмчлөх эрхийн бүртгэлд дээр дурдсан өөрчлөлтийг хийхдээ хөндлөнгийн этгээд болох тоотын өмчлөгч Ж.Яын өмчлөх эрхийн бүртгэлийг үндэслэпгүйгээр, хууль бусаар бүртгэлээс хасаж, түүний өмчлөх эрхийг зөрчсөн байх тулНийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 238, 245 дугаарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнөүү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ж.Хын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30 ны өдрийн А/853 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 238, 245 дугаарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 29-ний 185 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19 тоот гудамжны 116 тоот хашааны газрыг иргэн Г.Т*******, тоот хашааны газрыг иргэн Ж.Я, хашааны газрыг  иргэн Ж.Х өмчилж авсан.
Тус хашааны газруудын кадастрын зураг нь алдаатай байсан тул хүчингүй болгон Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаарзахирамжаар Ж.Хт Бага нарангийн 19 дүгээр гудамжны тоотын 700м.кв газрыг, Г.Т*******т тоотын 700м.кв газрыг тус тус өмчлүүлсэн байна.
Нэхэмжлэгч Ж.Х нь тоот хашааны газраа 2 хувааж өөрийн төрсөн дүү Ж.Ятай хамтран эзэмшдэг бол 2 хуваасан кадастрын зургаа хийлгэн тус тусдаа өмчлөн авах боломжтой.Тус хашааны газар нь кадастрын зурагт заасан хэмжээнээс илүү сунгасан байж магадгүй байх тул шү*******с үзлэг хийлгүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн нэг шаардлага болох нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  А/853 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын Г.Т*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд харин 245 дугаарт холбогдох хэсгийг хүчингүй болгон, дахин захирамж гаргах боломжтой юм” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж.Х түүний эхнэр Б.Б, Ж.Я нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад иргэн Цэнд овогтой М миний бие дараах тайлбарыг гаргаж байна.
Анх 2000 оны 5 дугаар сард ард иргэдэд газар эзэмшүүлэхээр газрыг хуваарилан зааж өгч байсан. Тэр үеэс миний бие хамгийн урд нүүрний зүүн талаасаа 2 дахь хашааны газрыг хэмжүүлж кадастр хийлгэн заалгаж авсан. 
Түүнээс хойш Нийслэлийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох шийдвэр гарч, 2005 онд Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19 тоот гудамжны 116 тоот Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-00******* дугаартай, Г-2201009250 дугаартай гэрчилгээ, 18633310798745 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 640 м.кв газрын 2 хүний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож гэрчилгээ авсан. 
Тэр үед миний төрсөн хүү Г.Т*******, Ө******* нар нь Солонгос улсад гэрээгээр ажиллах, суралцахаар явчихсан учир дээрх хашаандаа өөрөө байх бололцоогүй байсан тул 2000 оны 10 дугаар сард иргэн С*******, 2002 оны 6 дугаар сараас иргэн Т*******, 2003-2008 онд Г******* зэрэг иргэдийг гуйж хашаагаа сахиж харуулж байсан. Тэр хавийн бүх иргэд гэрчилнэ.
Иргэн Ж.Х түүний эхнэр Б.Б, Ж.Я нарт манай хашаа ямар ч маргаан байхгүй болно. Эдгээр хүмүүс намайг 80 нас хүрсэн хөгшин настай хүн байна гэж элэг барьж шүүхэд өгсөнд маш их гомдолтой байна. 16 жилийн турш ямар ч маргаан гараагүй мөртлөө одоо ингэж байгаад нь их гайхаж байна. Иймд дээрх хүмүүсийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хууль ёсны өмчлөгчөөр тогтоох шийдвэрийг гаргаж өгч, давхардуулж авсан газар өмчлүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
    Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, маргаан бүхий газрын үзлэг, хэргийн оролцогчдын тайлбар, бодит нөхцөл байдлыг дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн Г.Т*******, Ж.Х нарт холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв.
    Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 19 дүгээр гудамж, 116 тоот хаягт байрлах 639.5 м.кв газрыг гуравдагч этгээд Г.Т******* нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжаар  эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар  өмчлөх эрхтэй болжээ. 
    Гэтэл дээрх 116 тоот хаягт байрлах газрыг давхцуулан иргэн Д.Э*******д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжаар  эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 155 дугаар захирамжаар  өмчлүүлсэн байна. Гэвч гуравдагч этгээд Г.Т*******, Ц.М нарын газар эзэмших эрх иргэн Д.Э*******гийн газар эзэмших эрхээс анх түрүүнд үүссэн болохыг дурдах нь зүйтэй байна. 
     тоот хаягт байрлах газрыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Х өмчлөх эрхтэй болж улмаар 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ж.Х, Б.Б, Х.А нарын нэр дээр өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авчээ. 
     тоот хаягт байрлах газрыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Я өмчлөх эрхтэй болж улмаар 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авчээ.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжаар иргэн Ж.Хын өмчлөлийн газрыг иргэн Г.Т*******т, Ж.Яын өмчлөлийн газрыг Ж.Хт шилжүүлэн эзэмшүүлж, Ж.Я газар өмчлөх эрхгүй болсон байна. 
Хавтаст хэрэгт цугларсан нэхэмжлэгч Ж.Х, Ж.Я, гуравдагч этгээд Г.Т*******, иргэн Д.Э******* нарын газрын хувийн хэргийг шинжлэн судлахад нэхэмжлэгч Ж.Х тоот хаягт, Ж.Я тоот хаягт, гуравдагч этгээд Г.Т******* болон иргэн Д.Э******* нар 116 тоот хаягт тус тус кадастрын зураг хийлгэн, газар эзэмших хүсэлт гарган, тус газруудаа эзэмшиж, өмчилсөн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч байсан нь тогтоогдож байна. 
Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээд Г.Т*******ын өмчлөлийн газар иргэн Д.Э*******гийн газартай давхцалтай байсан тул нэхэмжлэгч Ж.Хын хүсэлт (тодорхойлолтоор) өмчлөлийн газруудыг дээрх байдлаар шилжүүлсэн нь хууль бус болжээ. Хэдийгээр Ж.Х тоот хашааны газрыг Г.Т*******ын нэр дээр шилжүүлэх хүсэлт Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргасан хэдий ч тоот газрыг хамтран өмчилж байсан Б.Б, Х.А нарын хүсэл зоригийг харгалзаагүй байна. Үүгээр ч барахгүй Ж.Хын өмчлөх эрхийг шууд Ж.Яын газар руу шилжүүлсэн нь нэхэмжлэгч Ж.Х, Б.Б, Ж.Я нарын Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу өмчилсөн газрын эрхийг зөрчжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 238, 245 дугаарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгч 3 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна. Иймд маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 19 дүгээр гудамж тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Ж.Х, Б.Б, Х.А нарт, тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Ж.Ят тус тус  өмчлүүлсэн захирамж гаргаж, кадастрын мэдээллийн санд зохих өөрчлөлт хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
Иргэн Д.Э*******, Г.Т*******, Ц.М нар 116 тоот хаягт байрлах газрын давхцлын асуудлаар холбогдох газрын алба, шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.11, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:


1.    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн иргэн Г.Т*******, Ж.Х нарт холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 
2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 19 дүгээр гудамж тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Ж.Х, Б.Б, Х.А нарт, тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Ж.Ят өмчлүүлсэн захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн иргэн Г.Т*******, Ж.Х нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй. 
3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
4.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДОЛГОРСҮРЭН