| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/03236/И |
| Дугаар | 191/ШШ2025/02628 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/02628
| 2025 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 191/ШШ2025/02628 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: **************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 08-р сарын 01-ны өдөр ******* ******* *******" ХХК-д техникийн бичээчийн ажилд орсон. Тус компани нь хүний нөөц бэлдэх сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компанид гэрээгээр ажилчин явуулдаг болно. Миний бие ажилд ороод ******* ******* *******" ХХК-ийг төлөөлөн компани руу 14 хоногоор өрмийн машины операторын бүтээмжийг сургалт талаас нь сайжруулах ажлаар явдаг байсан.
2024 оны 03-р сарын 27-ны өдөр гүйцэтгэх захирал Э. намайг дуудаж уулзаад "...захиалагч талаас гомдол ирсэн чамайг дахиж ажиллуулахааргүй боллоо, 03-р сарын 31-нээр дуусгавар болгоё... гэж хэлсэн.
Тухайн үед намайг ажлаас халсан тушаал өгөөгүй бөгөөд би ямар үндэслэлээр халагдаж байгаа талаар асуухад албан ёсоор хариу өгөөгүй, харин надад ...чи өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө бичээд өгчих..." гэж хэлэхэд нь би зөвшөөрөөгүй.
Анх ажилд ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээ байгуулах талаар шаардахад үндэслэлгүйгээр хойшлуулсаар байгаад ажлаас халсан. Цалинг 2024 оны 02-` сарын 01-ны өдрөөс 3 500 000 төгрөг болгосон.
******* ******* ******* ХХК нь цалинг миний дансаар өгдөг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шалгаж шийдвэрлүүлэхээр 2024 оны 03-р сарын 27-ны өдөр амаар, 04-р сарын 17-нд бичгээр өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.3-ыг буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 05-р сарын 27-ны өдрийн хуралдааны 44-р шийдвэрээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон.
Иймд тус компани нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулж байгаад ажлаас үндэслэлгүй халсан тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ******* ******* *******" ХХК-ны техникийн бичээчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл б эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү.
Хөдөлмөрийн гэрээ, ажилд орсон, ажлаас халагдсан тушаал зэргийг надад тус компани өгөөгүй тул ямар үндэслэлээр халагдсан талаар тодорхойлох боломжгүй учраас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа болно. гэв.
Нэхэмжлэгч Г. өмгөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад, ямар ажилд, хэдэн төгрөгийн цалингаар ажиллуулах, ямар эрх үүрэг үүсэх талаар тусгах ёстой байсан. 2 компанийн хооронд гэрээ байсан гэж ярьдаг ч хэрэгт байхгүй. Нөхөж тушаал гаргачхаад тэрийгээ үндэслэж яриад байгаа. Дата аналист гэж яриад байгаа боловч тушаал байхгүй байхад яаж тийм албан тушаал байсан гэж үзэх вэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн гуравласан харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Яг ийм гэрээ байгаа гэж хэрэгт баримтаар өгөх ёстой байсан. Анхнаасаа нэхэмжлэгчид тааруулаад уг тушаалыг гаргасан. Орон тоо цомхотгохоос өмнө халагдсанаа мэдээд, тушаалаа авна гээд шаардсан байна. Тэгэхээр уг тушаал хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байгаа учраас хүчингүй болгох үндэслэлтэй. Тушаалын үндэслэлд тулгуурлаж тайлбарлая. Маргаад байгаа ажил, албан тушаалыг тодорхойлох баримт бичиг байхгүй байгаа. Хариуцагч талаас асуухад дата аналист гэсэн албан тушаал байхгүй гэсэн. Тушаалыг юу гэж ойлгох вэ. Байхгүй ажлыг гаргаж ирээд, байхгүй ажлыг цомхотгоод байна уу. Өөрсдөө үгүйсгээд, тушаал нь хуульд нийцсэн эсэхийг ч мэдэхгүй байна. Өчигдрийн гэрчийн мэдүүлгээс ойлголт авахад гэрчээс тодруулахад ёс зүйн зөрчил гаргаад, мэйлд дурдагдсан ёс зүйн харилцааны зөрчилтэй учраас ажиллах боломжгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан гэж ойлгосон. Тэгээд сүүлд нь нөхөж орон тоо цомхотгох тушаал гаргаад, ажлаас нь халсан тушаалыг гаргасан байна. Хуульд нийцүүлж гэрээ үйлдээгүй байж нэхэмжлэгчид тааруулж нөхөж тушаал гаргасан. Өөрсдийнх нь тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч яагаад цалингаа тодруулаагүй вэ гэхээр гэрээнд заасан байж нэхэмжлэх эрхтэй байсан. Мөн ХХК-д ажилтан нийлүүлдэг монгол б гадаад компаниуд байдаг. Баримжаагүй ажилд авчхаад, ямар нэг асуудал гарахаар шууд халчихдаг. хууль, дүрэм журам үйлчилдэггүй. Ингээд ажилтан хохирч байгаа. гэв.
Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд үл зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Г. гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна.
Г. нь ******* ******* ******* ХХК-д нэхэмжлэлд дурдсан шиг техникийн бичээч-ийн бус харин дата аналист-ын албан тушаалд 2023 оны 08 сарын 31-ны өдрийн гүйцэтгэх захирлын 08 тоот тушаалаар томилогдон ажиллаж байсан билээ.
Тус байгууллагад дата аналист-ын ажлын байр нь 1 орон тоотой байсан бөгөөд 2024 оны 4-р сарын 22-ны өдрийн Гүйцэтгэх захирлын А/06 тоот тушаалаар тус ажлын байр нь орон тооны цомхотголд орж хасагдсан. Тухайн тушаалаар зөвхөн тус ажлын байр бус нийт 4 ажлын байр орон тооны цомхотголд орж цөөрүүлж, хасагдсан болохыг энд тэмдэглэх нь зүйтэй.
******* ******* *******" ХХК нь ХХК-д тодорхой хүрээнд шаардлагатай ур чадвар бүхий ажилтнуудаар мэргэжлийн үйлчилгээ нийлүүлэх ажлыг 2013 оноос гэрээний үндсэн дээр гүйцэтгэж ирсэн. Тус үйлчилгээний хүрээнд 2018 оноос техникийн бичээч, 2023 оноос дата аналистын үйлчилгээг ХХК-д үзүүлж байсан. Тэдгээр үйлчилгээг үзүүлэхдээ манай ажилтнууд ХХК-ийн ажлын байран дээр байрлаж манай компанийн өмнөөс тухайн төрлийн ажил үйлчилгээг шууд үзүүлдэг болно.
2024 оны 2 дах улиралд ХХК-ийн манай компаниас авах үйлчилгээний хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж, дата аналист-ийн үйлчилгээ шаардлагагүй болсон тул тус ажлын байр бидэнд мөн шаардлагагүй болсон. Иймд 2024 оны 4-р сарын 22-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын шийдвэрээр дата аналист-ын 1 ажлын байр хасагдсан байдаг. " ХХК-иас ирүүлсэн дата аналист"-ын үйлчилгээ шаардлагагүй болсон тухай албан захидлын хуулбарыг хавсаргав.
Ажлын байр нь хасагдсан тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон тухай бид Г.д 2024 оны 04 сарын 25-ны өдөр буюу 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу түүнд 1 сарын тэтгэмжийг олгосон болно.
" ХХК нь манайхаас авч байсан дата аналист үйлчилгээг зогсоож, Г. нь ХХК-ийн ажлын байрнаас 2024 оны 03 сарын 20-ны өдөр бууж ирснээс хойш ажлаас халагдах хүртэл хугацаанд буюу 2024 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэл нийт 69 хоног Г. нь ямар нэг ажил үүрэг гүйцэтгээгүй, ажилдаа ирээгүй. Гэсэн хэдий ч бид ажил олгогчийн үүргээ бүрэн биелүүлж түүний цалин хөлсийг бүтэн о болно.
Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус байгууллагад техникийн бичээчээр ажиллаж байсан гэх ташаа мэдээлэл өгсөн тул манай зүгээс дээрх хоёр албан тушаалын үүргийн ялгаатай байдлын талаар товч мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэв.
Техникийн бичээч албан тушаал нь дотроо сургалтын контент /агуулга/ хөгжүүлэгч, график хөгжүүлэгч гэж хоёр төрөлд хуваагддаг. Техникийн бичээч, контент хөгжүүлэгч нь Толгой ХХК-д одоо ашиглаж байгаа эсвэл шинээр нэвтүүлж байгаа техник, технологийг ашиглах ажилтнууд, тэдэнд сургалт орох сургагч нарт зориулан сургалтын багц материалыг агуулгын түвшинд боловсруулах үндсэн үүрэгтэй. Техникийн бичээч, график дизайнер нь Толгой ХХК-ийн сургалтын багцууд, аюулгүй ажиллагааны б бусад зааварчилгаа, мэдээ мэдээллүүдийг Толгой ХХК-ийн дүрэм журмуудын хүрээнд хүнд ойлгомжтой, сонирхолтой, хялбар байдлаар хүргэх үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Техникийн бичээчийн албан тушаал нь уул уурхайн инженер, уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжил мэдлэг шаарддаг.
Харин дата аналист албан тушаал нь Толгой ХХК-ийн тодорхой хэсгийн ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн дата дээр шинжилгээ хийх замаар өгөгдөлд суурилсан гүйцэтгэлийн сайжруулалтийг хийх зорилготой болно. Тус албан тушаал мэдээллийн технологийн мэргэжил мэдлэг шаарддаг. Албан тушаалын чиг үүргийн дэлгэрэнгүйг энэхүү тайлбарт хавсаргасан ажлын байрны тодорхойлолтоос үзнэ үү.
Г. мэргэжил, ажилд орсон тушаал, түүний албан үүргээ гүйцэтгэхдээ ашиглаж байсан албан тушаалын нэр б ажиллаж байх хугацаандаа ХХК-д хийж гүйцэтгэж байсан ажлуудын аль аль нь дата аналист байсан болно.
Дата аналистын ажлын байрны хэрэгцээ шаардлага тус компанид цаашид шаардлагагүй болсон тул холбогдох шийдвэр гаргаж ажлын байрыг хасах нь хууль тогтоомж, компанийн дотоод журамтай зөрчилдөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар ажлын байр нь хасагдсан ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нэг талын санаачлагаар цуцлах нь ажил олгогчид хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл байна.
Иймд Г. гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
******* ******* ******* ХХК нь 2013 оноос хойш ХХК-тай гэрээ байгуулж, хамтран ажиллаж, мэргэшсэн хүний нөөц, ажилтныг нийлүүлж байгаа. Г.Гэрэлттулгыг ажиллаж байх хугацаанд байгуулагдсан гэрээ нь 2021 оны гэрээ бөгөөд 3 жилийн хугацаатай байгуулагдсан. 2025 оны 1 сард өөрчлөлт орох ёстой байсан боловч сунжирч явсаар байгаад 4 сард өөрчлөлт орсон. Үүнд дата аналист ажилтан орох байсан гэтэл ХХК-иас шаардлагагүй болсон гэсэн учраас нэмэгдэж ороогүй. Техникийн бичээч, дата аналист ажил нь шал өөр чиг үүрэгтэй ажлууд байгаа. Гэхдээ ажиллах нөхцөл нь оффисын ажил байдаг. Өөрөөр хэлбэл онцгой нөхцөл шаардсан ажил биш гэдэг утгаараа техникийн бичээч гэж үзлэгт оруулсан. Цалингийн задаргаа дээр нэхэмжлэгч тал маргаж байгаагүй. Нэхэмжлэгчийн цалингийн бодолт нь ХХК-ийн мист дээр ажиллаад хэдэн өдөр, хэдэн цагаар ажиллахаас хамаараад сар бүр олгож байгаа цалин өөр. 3.5 сая төгрөг болсон гэж байгаа нь ерөнхийд нь дүгнээд ийм ойлголттой байх шиг байна. Ийм учраас гүйцэтгэх захирлын тушаал гаргахдаа ийм хэмжээний үндсэн цалинтай гэж дурдаагүй. Мөн маргаагүй учраас цалингийн задаргааг гаргаж өгөөгүй. Гэрч н. б өөрийнх нь тайлбараар дата аналистын ажил хийж байсан нь тодорхой харагдаж байгаа. Анхнаасаа Г.*******тай ийм ажил үүрэг гүйцэтгэнэ гэдгийг нарийн тайлбарлаж өгсөн. Ажиллаж байх хугацаанд н.Зул-Эрдэнэтэй холбоотой асуудал нь энэ хэрэг маргаанд хамааралгүй. 34 орон тоотой байснаас өнөөдрийн байдлаар 26 ажилтан болж буурсан. ХХК ч мөн манайхаас авах ажилтнаа багасгасан. Тийм учраас дата аналист ажлын байр байхгүй, тийм нөхцөл байхгүй байгааг харгалзаж үзнэ үү. ******* ******* ******* ХХК, ХХК нарын хоорондын гэрээнд өөрчлөлт орж амжаагүй боловч Г.*******д хуульд заасны дагуу цалин хөлс, ажлын байраар нь хангаж ирсэн. Энэ хугацаанд цалин хөлсийг нь олгоод, тэтгэмж ч олгосон. Ажлаас халах талаар мэдэгдлийг өгсөн. Үүнээс хойш тушаалаа гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Г. иргэний үнэмлэхийн лавлагаа, Г. нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Г. гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Г. гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Г. эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дугаартай дансны 2023.08.01-2024.04.22 хүртэлх хугацааны дансны хуулга, Г. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* ******* ******* ХХК-д гаргасан өргөдөл, Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 133 дугаартай тодорхойлолт, ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 333 дугаартай тодорхойлолт, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 44 дугаартай тэмдэглэл/шийдвэр, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай захирамж,
Хариуцагчийн баримтаар гаргасан, ******* ******* ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаартай тушаалын хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/06 дугаартай тушаалын хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай мэдэгдлийн хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай тушаалын хуулбар, Техникийн бичээч ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар, Дата аналист ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын хуулбар, фото зураг/1-р хавтас, хх-51/, ХК-ийн байгууллагад очих баримт, Мемориалын ордер/1-р хавтас, хх-87-107/, ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай тушаал түүний хавсралт, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, үзлэгээр илэрсэн мэйл дэх зурвасын баталгаат орчуулга/1-р хавтас, хх-195-202/, ******* ******* ******* ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А25/04 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Төсөл хариуцсан менежер ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолт, Ахлах сургагч багш ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолт, Аюулгүй ажиллагааны инженер, сургагч багш ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолт, Эрүүл ахуйн сургагч багш ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолт, Сургалтын координатор ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолт,
Зохичгийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар шийдвэрийн хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Орон тооны бүтцийн хуулбар, бүрэлдэхүүн баталсан тушаалын хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн дүрмийн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай албан бичиг, -ийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25/01/16 дугаартай эрүүл мэндийн үзлэгт орсон эрүүл мэндийн үзлэгийн хуудасны хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Т.ийн гэрчийн мэдүүлэг, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ******* ХХК нь ХХК ч мөн манайхаас авах ажилтнаа багасгасан, тийм учраас Дата аналист ажлын байр байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Техникийн бичээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэсэн байх боловч шүүх хуралдаанд ямар албан тушаал, ямар цалинтай ажиллаж байгаагаа ойлгохгүйгээр ажилласан хариуцагчид ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Хариуцагч нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Г.Гэрэлттулгыг Дата аналист албан тушаалд томилох тухай тушаал гаргасан болох нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Ажилд томилох тухай № 08 тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй талаар маргахгүй байх боловч ямар ажлын байранд ажиллаж байсан талаар маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн болох нь хариуцагчийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Ажилд томилох тухай № 08 тушаалын хуулбар б 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас цалин хөлс авч байсан талаар, хариуцагч нь нэхэмжлэгчид цалин хөлс олгож байсан талаар маргахгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.
Хөдөлмөрийн гэрээний 49 дүгээр зүйлийн 49.1-т Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана:, 49.1.1-т ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг; гэж заасан.
Нэхэмжлэгч нь Дата аналист гэх англи үгийг орчуулаад Техникийн бичээч гэж хэлээд байгаа юм байна гэж ойлгосон гэх тайлбар гаргаж байх ба хариуцагч нь нэхэмжлэгч Дата аналист албан тушаалд ажиллаж байсан гэж маргаж байна.
Дата аналист ажлын байрны зорилго нь үйлчлүүлэгч компаний холбогдох датануудад шинжилгээ хийх замаар өгөгдөлд суурилсан ажилтнуудын гүйцэтгэлийг сайжруулах болох нь Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн ... ******* ******* ******* ХХК-ийн захирал Э.тай уулзаж ... гэрээт компани байгаа гээд өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг жолоодогч операторуудын ажлын бүтээмжийг сайжруулах тал дээр, том дата дээр ажиллах хүн хэрэгтэй байгаа ... хариуцаад ажиллаж чадна гэж бодож байгаагаа хэлсэн ... гэх тайлбар, хариуцагчийн үйлчилгээ үзүүлж байсан ХХК-ийн ажилтан Т.ийн ... Техникийн бичээч гэж анх бол орж ирээгүй шүү дээ. Анх орж ирэхдээ Дата аналист гэж байсан даа ... гэх 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, Т.ийн [email protected] и-мэйл хаягаас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 18 минутад явуулсан ... Дата аналист Г.*******д дата санд нэвтэрч орох эрх олгох тухай ... гэх цахим д 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэл б үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 18 минутын цахим гийн орчуулгаар нэхэмжлэгч нь хариуцагчид Дата аналист ажлын байранд ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн, Дата аналист ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэг хэсгийн 2-т ... холбогдох сургалт, ашигладаг тоног төхөөрөмжүүдийн датанд шинжилгээ хийх, нэгтгэх, тайлагнах ... гэжээ.
Дата аналист ажлын байрны тодорхойлолтод зааснар Дата аналист ажлын байрны үндсэн зорилтод холбогдох сургалт, датад шинжилгээ хийх, нэгтгэх, тайлагнах үүрэг хамаарч байх тул нэхэмжлэгчийн ... сургалтын төлөвлөгөө гаргадаг энэ ажлыг надад хариуцуулж өгсөн ... гэх тайлбараар нэхэмжлэгч нь Техникийн бичээчийн ажлын байранд ажиллаж байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон болох нь хариуцагчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай № 07 тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдсэн болох нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Мэдэгдлийн хуулбар, нэхэмжлэгчийн мэдэгдлийг гаар хүлээн авсан гэх тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.1-т аж ахуйн нэгж ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; гэж заасан.
Хариуцагч нь Дата аналист ажлын байр нь 1/нэг/ орон тоотой байсан орон тооны цомхотголд орж хасагдсан тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж маргаж байна.
Хариуцагчийн хувьцаа эзэмшигч нар 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 01 дугаар шийдвэр гаргасан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 01 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захиралд компанийн бүтэц, орон тоог батлах, орон тооны бүтцэд өөрчлөлт оруулах, орон тоог цөөрүүлэх, нэмэх, хасах эрхийг олгожээ.
Хариуцагчийн гүйцэтгэх захирал 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бүтэц, орон тоо батлах тухай № А/01 тушаал гаргаж, тушаалын Хавсралт №1-р Орон тооц, бүтэц бүрэлдэхүүн баталжээ.
Хариуцагчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Бүтэц, орон тоо батлах тухай № А/01 тушаал б Хавсралт №1-т зааснаар хариуцагчийн ажлын байрны орон тоог нийт 34/гучин дөрөв/ орон тоотой баталсан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Бүтэц, орон тоо батлах тухай № А/01 тушаал б Хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Бүтэц, орон тоо батлах тухай № А/01 тушаал б Хавсралт №1-р хариуцагчийн ажлын байрны нийт орон тоог 34/гучин дөрөв/ гэж баталсан байх боловч хариуцагч нь 2024 оны 9 дүгээр сараас, мөн оны 11 дүгээр сар хүртэл нийт 28/хорин найм/ ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хариуцагчийн гүйцэтгэх захирал нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Бүтэц, орон тоо батлах тухай 01 дугаар тушаал гарган компанийн орон тоо, бүтцийг Хавсралт №01-р баталж, хариуцагчийн ажлын байрын орон тоог нийт 27/хорин долоо/ орон тоотой баталсан болох нь хариуцагчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Бүтэц, орон тоо батлах тухай 01 дугаар тушаалын б Хавсралт №01-ийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Зарим орон тоог хасах, цөөрүүлэх тухай № А/06 тушаалаар Өндөр эсрдэлийн сургагчийн нийт 8 орон тоог цөөрүүлж 5 болгон өөрчилж, Дата аналистын орон тоог хассан гэжээ.
Хариуцагчийн гүйцэтгэх захирлын дээрх тушаалуудаар хариуцагчийн ажлын байрны орон тоог 34/гучин дөрөв/, 27/хорин найм/ зэргээр баталсан байх боловч хариуцагч нь 2024 оны 9 дүгээр сараас, мөн оны 11 дүгээр сар хүртэл нийт 28/хорин найм/ ажилтны, 2024 оны 12 дугаар сар б 2025 оны 01 дүгээр сард 27/хорин долоо/ ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан байх ба өөрийн ажлын байрны нийт орон тоог 34/гучин дөрөв/ орон тоотой баталж 2024 оны 9 дүгээр сараас, мөн оны 11 дүгээр сар хүртэл нийт 28/хорин найм/ ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Дата аналист ажлын байрыг хассан болох нь тогтоогдохгүй байна.
Иймээс хариуцагчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай №07 тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ..., мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ:, 158.1.1-т энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол; гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн Дата аналист ажлын байранд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажлын 25/хорин тав/ хоног, 9/ес/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагчаас нийт 37,512,497/3,419,800+3,714,600+3,909,000=11,043,400, 11,043,400:3=3,681,133, 3,681,133:21=175,292, 25x175,292=4,382,300, 9x3,681,133=33,130,197, 4,382,300+33,130,197=37,512,497/ /гучин долоон сая таван зуун арван хоёр мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.7-д ажилтныг нийгмийн б эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх ... төлснийг баталгаажуулах; гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь заалтад зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэх тайлбар гаргаж байх боловч нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага хэсэгт нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох гэсэн байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар шүүх ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож ажилд эгүүлэн тогтоох тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоох гэсэн хэсэг нь нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэлийн үндэслэлд хамаарна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гэрэлттулгыг хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн Дата аналист ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ******* ******* ХХК-д дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 37,512,497/гучин долоон сая таван зуун арван хоёр мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгон, хариуцагч ******* ******* ******* ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г. нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Г. 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас тэмдэгтийн хураамжид нийт 415,712 төгрөг гаргуулан орлогод оруулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гэрэлттулгыг хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн Дата аналист ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ******* ******* ХХК-д дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 37,512,497/гучин долоон сая таван зуун арван хоёр мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгон, хариуцагч ******* ******* ******* ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г. нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Г. 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас тэмдэгтийн хураамжид нийт 415,712 төгрөг гаргуулан орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаарзүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ