Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/04852

 

 

 

 

 

 

2025 04 22 197/ШШ2025/04852

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай-5, Го******* байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Амарсанаа 4 хороолол, 51Б байр, ******* оршин суух, Жа******* Хи******* /РД:*******/-д холбогдох,

 

10,477,287.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жаргалсайхан овогтой Хи******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр *******тай ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 9,768,559,77 төгрөг, зээлийн хүү 701,041.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,686.72 төгрөг нийт 10,477,287.51 төгрөгийг Жаргалсайхан овогтой Хи*******аас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жаргалсайхан овогтой Хи******* миний бие ******* ХК-ийн 10,477,287.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 05 сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь, Ж.Хи*******д холбогдуулан 10,477,287.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Хи******* нь нэхэмжлэгч ******* ХК-ийн 10,477,287.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн 10,477,287.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Хи******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Хи*******аас улсын тэмдэгтийн хураамжид 91,293.3 төгрөг, улсын орлогоос 91,293.3 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,586.60 төгрөгөөс үлдэх 91,293.3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.Хи******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР