| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/05662/И |
| Дугаар | 197/ШШ2025/04854 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/04854
2025 04 22 197/ШШ2025/04854
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Эрх чөлөөний талбай, МН тауэр, 2 давхар, ******* байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький ******* тоотод оршин суух, Ба******* Су******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 717,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Су******* (РД: *******) нь манай банк бус санхүүгийн байгууллагын ******* цахим зээлийн үйлчилгээнд цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 440,000 (дөрвөн зуун дөчин мянган) төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 47,100 (дөчин долоон мянга нэг зуун) төгрөгний шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт "Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх" 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт "Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх" гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй" гэж заасан. Гэтэл зээлдэгч Б.Су******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой ур дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараахь зээлийн өр төлбөртэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 440,000 төгрөг, шимтгэл үлдэгдэл 47,100 төгрөг, хүүгийн үлдэгдэл 209,319 төгрөг, нийт 696,419 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Б.Су******* нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн өр төлбөрт үндсэн төлбөр 440,000 төгрөг, шимтгэл 47,100 төгрөг, хүү 209,319 төгрөг, нийт 696,419 (зургаан зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун арван есэн) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,300 (хорин нэгэн мянга гурван зуун) төгрөгийн хамт гаргуулах гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Су*******ад холбогдох 717,719 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах хугацаанд төлж барагдуулна. Үүнд: 2025 оны 04 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 217,719 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Су*******ад холбогдуулан 717,719 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Су******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 717,719 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 217,719 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Су******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 717,719 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 217,719 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,300 төгрөгөөс 10,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 10,650 төгрөг, улсын төсвийн данснаас 10,650 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Су******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР