| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/09729/И |
| Дугаар | 191/ШШ2025/00187 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/00187
| 2025 01 15 | 191/ШШ2025/00187 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б******* овогт Д******* Н*******, Б******* овогт С******* Ч******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.А*******, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Н.Х******* нарыг эх С.Ч*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.А*******, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Н.Х******* нарт Улаанбаатар хот, ... тоот хаягт орших Г-0 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 309 м.кв газраас хариуцагч Д.Н*******д оногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулж, сар бүр хүүхдийн тэтгэлэгт 500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н*******гаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ч*******т олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Оюунцэцэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ