Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 103

 

 

 

 

                                                                                             

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛС НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай аН-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 1710010920035 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: УлС яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Д.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

-Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.С нь 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 16:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 12-78 тоотод оршин суух Ц.М-гийн гэрт хамт архи ууж байсан иргэн М.Ц-ийг цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Д.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би хохирогч М.Ц-ийг 7-8 жилийн өмнөөс таньж мэддэг болсон. Хохирогч М.Ц-тэй найз нөхдийн холбоотой. Бид нар гурвуулаа хоёр шил архи хувааж уусан, хохирогч нилээн халамцуу байсан. Тухайн үед хохирогч миний нүүрэн тус газар 2 удаа цохисон. Хохирогч намайг цохиж аваад байсан болохоор би уурандаа түүнийг хутгалсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар Н-ийн иштэй хутгыг би хаанаас авсаныг санахгүй байна.

Би хохирогчийг хутгалсан нь үнэн. Хохирогчид эмчилгээний зардалд 220.000 төгрөг нөхөн төлсөн. Би хохирогчоос уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн байгаа. Хохирогч М.Ц бид хоёрын хооронд урьдын өш хонзон, өр авлага болон бусад таарамжгүй харилцаа байхгүй. Би М.Ц-д өш хонзон санаж хутгалаагүй. Би тухайн өдөр дунд зэргийн согтолттой байсан болохоор болсон үйл явдлаа санаж байна. Би ажил эрхэлдэггүй, ам бүл ганцаараа амьдардаг, зүрхний өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар группэд байдаг. Би сард группийн мөнгө гэж 251.000 төгрөг авдаг. Сая 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зүрхний өвчнөөрөө хагалгаанд орсон. Одоогоор миний эрүүл мэндийн байдал тааруу байна. Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710010920035 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч М.Ц-ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд өөрийн төрсөн дүү Б-тай хамт амьдардаг. Дүүтэйгээ хамт амьдраад олон жил болж байна. Эхнэр, хүүхэдгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Би хааяа Яармаг орчимоор явж архи уудаг. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэртээ сууж байгаад 0.75 литрийн Их Монгол нэртэй архи аваад ганцаараа уусан. Тэгээд өдөр нь 14 цагийн орчимд Дэнжийн 12-78 тоотод амьдардаг М-гийн гэрт очтол С тэнд байж байсан. Би ганцаараа 0.75 литрийн архи 1 шилийг уусан байсан болохоор М-гийн гэрт очих үедээ нилээн согтсон байсан. Тэнд очоод яг юу болсон талаар зарим юмыг нь санаад, заримыг нь санахгүй байна. Ямар ч гэсэн М-гийн гэрт би С маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Ямар ч байсан л бид хоёр хоорондоо маргалдаад, хоёр талаасаа босож ирээд барьцалдаж авсан. Энэ үед С гэнэт хутга гаргаж ирээд над руу чичлээд байсан.

Нэг мэдэхэд л миний цээжинд хутгалчихсан байсан. Хэрхэн яаж хутгалсан эсэхийг мэдэхгүй байна. Анх барьцалдаж авах үед л хутгалсан юм шиг байна. Нэг мэдэхэд түргэний машин ирээд, намайг авч яваад Госпиталын эмнэлэг дээр очсон. Тэнд эмч үзээд миний зүсэгдсэн шархыг оёсон. Маргааш нь ирж үзүүлээрэй гэсэн боловч би очиж үзүүлээгүй. Одоо миний биеийн байдал сайн байна. С нь Яармагийнх, би түүнтэй танилцаад 3-4 жил болж байна. Найз нөхдийн харилцаа холбоотой. С намайг ямар хутгаар хутгалсанг би сайн харж чадаагүй, ямар ч гэсэн гартаа жижгэвтэр хутга барьчихсан над руу чичлээд байсан. Тэр хутгыг гутлынхаа түрүүнээс гаргаж ирсэн байж магадгүй. Яг хаанаас гаргаж ирснийг би мэдэхгүй байна. Хутгыг нь сайн анзаарч хараагүй. Д.С биедээ байнга хутга авч явдаг эсэхийг мэдэхгүй. Түүнийг хутгатай явж байхыг би харж байгаагүй. Бид хоёр урьд өмнө хэрэлдэж, маргалдаж, зодолдож байгаагүй. Бид хоёрын дунд янз бүрийн өр авлага, өс хонзоН-ийн асуудал байхгүй. Тухайн үед бидний дунд зодоон цохион бол болоогүй.

Миний биед цээжиндэх хутганы шархнаас өөр гэмтэл шарх учраагүй. Маргаан надаас болсон юм шиг байна. Яг юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй, санахгүй байна. Уг хэрэг гарах үед М, С, бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Хутгалсан асуудал М-гийн гэрт болсон. Би өнөөдрийг хүртэл Шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Мөрдөгчийн өгсөн тогтоолыг хаячихсан. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй, эмийн сангаас эм тариа авч хувиараа хэрэглэсэн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. С ах надад өөрийн санаачилгаар эм тариа аваарай гэж 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-16х/,

 

2. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би ХУД-ийн 8 дугаар хороо Дэнжийн 22-761 тоотод амьдардаг юм. 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд ажлаасаа тараад гэр лүүгээ харих замдаа ХУД-н 8-р хороо Дэнжийн 12-78 тоотод оршин суух найз Н-ийн гэрт орсон юм. Намайг гэрлүү нь ороход манай найз М, Ц, С нар архи уучихсан сууж байсан ба миний араас А, Б хоёр орж ирсэн. Тэгтэл манай найз М надад хэлэхдээ өөрийнхөө гар утсаар “түргэн тусламж болон цагдаагийн байгууллага руу залгаад дууд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхлээд юу болсон талаар асуухад “С гэх залуу Ц-ийг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед намайг гэрт ороход ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй байсан. Ц, С хоёр гэрийн зүүн талын сандал дээр ярилцаад сууж байсан. Харин М нь хойморт байх орон дээрээ сууж байсан. Тэгэхээр нь би шууд түргэн тусламж болон Цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгсөн. Дараа нь би С хажууд байх ширээн дээр байсан хутгыг сониН-ийн цаасанд ороож аваад гэрийнх нь унинд хавчуулсан. Тэгсэн удалгүй түргэн тусламжийн эмч орж ирээд Ц-ийн биеийг үзэж байгаад эмнэлэг рүү авч явсан. Түүний дараа цагдаа нар орж ирээд хэргийн газрын үзлэг хийгээд Сыг авч явсан юм. Миний бодлоор М, Ц, С нар дунд зэргийн согтолттой байсан. Тухайн үед ер нь яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гэрийн эзэн М надад хэлэхдээ “С гэх залуу Ц-ийгг хутгалчихлаа” гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Миний санаж байгаагаар бор өН-ийн иштэй, жижиг хэмжээтэй хутга байсан. А, Б хоёр тухайн үед М-гийн гэрт болсон асуудлын талаар мэдэхгүй байх. Архи уучихсан байсан, тэр хоёроос архи үнэртэж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,

 

3. Гэрч Ц.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  

“...Би ХУД-ийн 8-р хороо Дэнжийн 12-78 тоотод ганцаараа амьдардаг. Өчигдөр 2017 оны 12 сарын 07-ны өдөр манай найз нар болох С, Ц нар манай гэрт ирж, бид гурав хамт архи уусан. Архи ууж байгаад 16 цагийн үед Ц, С хоёр хоорондоо хэрэлдэж, бие биенээ хэл амаар доромжлоод байсан. Ц нь Сыг алгадаж аваад байсан. Тэр үед С гутлынхаа түрийнээс жижиг 20 см орчим урттай, нарийхан, шар өН-ийн иштэй хутга гаргаж ирээд буцааж хийгээд байсан. Тэгж байгаад тэр хоёр гарцгаая гээд хэрэлдээд гэрээс гарсан. Би араас нь тэр даруй гарахад хашаанд С Ц-ийн цээж рүү нөгөө хутгаараа хатгачихсан байсан. С хутгаараа хатгачихаад, хутгаа гутлынхаа түрүүнд буцаагаад хийчихсэн байсан. Ц “намайг хутгалчихлаа ш дээ” гэж надад хэлэхээр нь би очиж харахад Ц-ийн цээж рүү хутгаар дүрсэн, цээжнээс нь цус гарч байсан. Тэгэхээр нь би гудамжинд явж байсан хүний утсаар цагдаа дуудсан. С, Ц хоёр найз нөхдийн харьцаа холбоотой. Хааяа нийлж архи уудаг юм. Өөр харьцаа холбоо байхгүй. С ихэнхдээ гутлынхаа түрүүнд хутгатай явж байдаг. Би тэр жижиг шар иштэй хутгыг С гутлын түрүүнд байхыг хэд хэдэн удаа харж байсан. Тэр хутгаараа С, Ц-ийг цээж рүү нь хутгалсан. Яг хутгалж байхыг нь би хараагүй. Гэхдээ гэрт байхад л гутлынхаа түрүүнээс хутгаа гаргаж ирж, буцааж хийгээд байсан. Тэгээд гэрээс гараад манай хашаанд Ц-ийг хутгалсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 472 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэг:

Цээжинд өвчүүний зүүн талын шугамаар 3,4-р хавирга орчим 2,2 см урт мэс заслын оёдлын ул мөр бүхий цайвар ягаан Н-ийн зөөлөн сорвитой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

Дүгнэлт:

1. М.Ц-ийн биед цээжинд сорви тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 29х/

 

5. Шүүгдэгч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгнө. Өмгөөлөгч авах шаардлагагүй. Би ам бүл 1. Эхнэр хүүхэдгүй. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 12-78 тоотод М.Ц ахтай хамт архи ууж байгаад түүнтэй хэрэлдэж маргалдаж улмаар гутлынхаа түрүүнд хийгээд авч явж байсан жижиг шар өН-ийн иштэй хутгаар цээжинд нэг удаа хутгалж гэмтээсэн. Тухайн үед Ц ах бид хоёр хоёулаа согтуу байсан. Хувийн таарамжгүй харьцаанаас болоод л маргасан. Ц ах намайг эхэлж алгадаж аваад байсан. Тэгэхээр нь би уурандаа зөрүүлээд түүнийг хутгалсан. Би түүнд хохирлын мөнгө гэж 200.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулж, уучлалт гуйсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Тухайн үед Ц ах бид хоёр М-гийн гэрт архи ууж байсан юм. Намайг Ц ахтай муудалцаж, түүнийг хутгалахыг М харсан. Бид гурваас өөр хүн тэнд байгаагүй. Энэ хэрэг М-гийн гэр дотор болсон.

Ямар учраас биедээ хутга авч явснаа би мэдэхгүй байна. Ямар ч байсан ямар нэгэн санаа зорилгогүйгээр гутлынхаа түрүүнд жижиг хутга хийчихсэн явж байсан юм. Надад Ц ахыг гэмтээе гэсэн санаа зорилго уг нь байгаагүй. Ц ах намайг алгадаж авч өдөөд байсан. Тэгээд би түүнийг хутгалсан. Би өмнөх мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй болсон асуудлыг бүгдийг нь мэдүүлсэн байгаа, миний зүрх өвдөөд байгаа учир эмнэлгээр явж байна, одоо биеийн байдал муу байгаа учир эмчилгээ хийлгэж байгаа. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48х, 74-75х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч С.М /хэргийн 24-25х/, О.Б /хэргийн 76-77х/, Д.Д /хэргийн 78-79х/, О.Н /эргийн 85-86х/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Д.С-ын эмчлүүлэгчийн дэвтрийн хуулбар /хэргийн 87-113х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн №472 дугаартай дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчсөн хязгаарласан үндэслэл тогтоогдоогүй, хэргийн талаар нотолвол зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон гэж үзлээ. 

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудыг шүүх хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.С-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч Д.С нь 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 12-78 тоотод оршин суух Ц.М-гийн гэрт хамт архи ууж байсан иргэн М.Ц-ийг цээжин тус газар нь хутгалсны улмаас хохирогч М.Ц-ийн биед нь “цээжинд сорви” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

- ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 472 тоот “М.Ц-ийн биед цээжинд сорви тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт,

- хохирогч М.Ц-ийн “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ сууж байгаад 0.75 литрийн Их Монгол нэртэй архи аваад ганцаараа уусан. Тэгээд өдөр 14 цагийн орчимд Дэнжийн 12-78 тоотод амьдардаг М-гийн гэрт очтол С гэдэг хүн байсан. Би ганцаараа 0.75 литрийн архи 1 шилийг уусан байсан болохоор М-гийн гэрт очих үедээ нилээн согтсон байсан. Тэнд очоод яг юу болсон талаар заримыг нь санаад заримыг нь санахгүй байна. Ямар ч гэсэн М-гийн гэрт би С маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Тэгээд хоёр талаасаа босч ирээд барьцалдаж авсан. Энэ үед С гэнэт хутга гаргаж ирээд над руу чичлээд байсан. Нэг мэдэхэд л миний цээжинд хутгалчихсан байсан. Хэрхэн яаж хутгалсныг мэдэхгүй байна.

Нэг мэдэхэд түргэний машин ирээд намайг авч Госпиталийн эмнэлэг дээр очсон. Тэнд эмч үзээд миний зүсэгдсэн шархыг оёсон. Маргааш ирж үзүүлээрэй гэсэн ч би очоогүй. Одоо миний биеийн байдал сайн байна. ...Бид хоёр урьд өмнө хэрэлдэж маргалдаж зодолдож байгаагүй. Бид хоёрын дунд янз бүрийн өр авлага хонзоН-ийн асуудал байхгүй. Бидний дунд зодоон цохион бол болоогүй, маргалдаад барьцалдаад автал намайг цээж рүү хутгалсан. Миний биед цээжин дэх хутганы шархнаас өөр гэмтэл шарх учраагүй. ...Би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Эмийн сангаас эм тариа авч хувиараа хэрэглэсэн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. С ах надад өөрийн санаачилгаар эм тариа аваарай гэж 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

  • гэрч Б.Б-ын “...Би ХУД-ийн 8 дугаар хороо Дэнжийн 22-761 тоотод амьдардаг юм. Би өнөөдөр буюу 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд ажлаасаа тараад гэр рүүгээ харих замдаа ХУД-н 8-р хороо Дэнжийн 12-78 тоотод оршин суух найз Н-ийн гэрт орсон юм. Намайг гэрлүү нь ороход манай найз М, Ц, С нар архи уучихсан сууж байсан. ...Тэгтэл манай найз М надад хэлэхдээ өөрийнхөө гар утсаар “түргэн тусламж болон цагдаагийн байгууллага руу залгаад дууд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхлээд юу болсон талаар асуухад “С гэх залуу Ц-ийгг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед намайг гэрт ороход ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй байсан ба Ц, С 2 гэрийн зүүн талын сандал дээр ярилцаад сууж байсан. Харин М нь хойморт байх орон дээрээ сууж байсан. Тэгэхээр нь би шууд түргэн тусламж болон Цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгсөн. Дараа нь би Сийн хажууд байх ширээн дээр байсан хутгыг сониН-ийн цаасанд ороож аваад гэрийнх нь унинд хавчуулсан. Тэгсэн удалгүй түргэн тусламжийн эмч орж ирээд Ц-ийн биеийг үзэж байгаад эмнэлэг рүү авч явсан. Түүний дараа цагдаа нар орж ирээд хэргийн газрын үзэг хийгээд Сийг авч явсан юм...” гэсэн мэдүүлэг,

            - гэрч Ц.М-гийн “...Би ХУД-ийн 8-р хороо Дэнж 12-78 тоотод ганцаараа амьдардаг. Өчигдөр 2017 оны 12 сарын 07-ны өдөр манай найз нар болох С, Ц нар манай гэрт ирж, бид гурав хамт архи уусан. Архи ууж байгаад 16 цагийн үед Ц, С хоёр хоорондоо хэрэлдэж, бие биенээ хэл амаар доромжлоод байсан. Ц С-ыг алгадаж аваад байсан. Тэр үед С гутлынхаа түрийнээс жижиг 20 см орчим урттай, нарийхан, шар өН-ийн иштэй хутга гаргаж ирээд буцааж хийгээд байсан. Тэгж байгаад тэр хоёр гарцгаая гээд хэрэлдээд гэрээс гарсан. Би араас нь тэр даруй гарахад хашаанд С Ц-ийн цээж рүү нөгөө хутгаараа хатгачихсан байсан. ...Ц “намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлэхээр нь би очиж харахад Ц-ийн цээж рүү хутгаар дүрсэн, цээжнээс нь цус гарч байсан. Тэгэхээр нь би ...хүний утсаар цагдаа дуудсан. С, Ц хоёр найз нөхдийн харьцаа холбоотой. Хааяа нийлж архи уудаг юм. Өөр харьцаа холбоо байхгүй. С ихэнхдээ гутлынхаа түрүүнд хутгатай явж байдаг. Би тэр жижиг шар иштэй хутгыг С гутлын түрүүнд байхыг хэд хэдэн удаа харж байсан. Тэр хутгаараа С, Ц-ийгг цээж рүү нь хутгалсан. Яг хутгалж байхыг нь би хараагүй. Гэхдээ гэрт байхад л гутлынхаа түрүүнээс хутгаа гаргаж ирж буцааж хийгээд байсан. Тэгээд гэрээс гараад манай хашаанд Ц-ийг хутгалсан.” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Д.Соос үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч М.Ц-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.С түүний цээжин тус газарт хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улс Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.

Энэ хэргийн хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь өөрсдийн зан үйлээ хянах чадваргүйгээр архидан согтуурхсан байдал нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос Д.С-ын “бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэмт үйлдэлд нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай аН-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.    

 

Мөн шүүгдэгч Д.С нь хохирогч М.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, М.Ц-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон эмчилгээний төлбөрт 200.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн. /хэргийн 13х, 16х, 119х/

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Д.С-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий аН-ийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон бөгөөд хохирогч М.Ц-ийн эрүүл мэндэд учирсан “хөнгөн хохирол” нь энэ гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан болон гарах бусад зардал нь хохирол учирсны улмаас үүсэх гэмт хэргийн хор уршиг болно.  

 

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Хэргийн шүүгдэгч Д.С нь хохирогч М.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсны улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн, хохирогч нь эмчилгээний зардлын 200.000 төгрөгийг нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, биеийн эрүүл мэндийн сайн байгаа талаар хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ /хэргийн 13х, 16х, 119х/ илэрхийлсэн баримттай байна.

Иймд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон нөхөн төлүүлэх баримт бүхий төлбөргүй гэж дүгнэв.     

 

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч Д.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон, мөн тэрээр хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай аН-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Д.С нь урьд ял шийтгэгдэж байсан талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 52х/, УБТЗ-ын тусгай шүүхийн 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 263 дугаартай Шийтгэх тогтоол тус тус авагдсан ба хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. /Эрүүгийн хуулийн ерөнхий аН-ийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/

 

Шүүх, шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч М.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй гэснийг болон шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тэтгэмжээс өөр орлогогүй, мөн зүрхний хүнд өвчний улмаас хагалгаанд ороод удаагүй байгаа зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай аН-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт Д.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн цамцыг тус тус зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Д.С-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.С нь оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.С нь гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд хохирогч М.Ц-д 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

6. Энэ хэрэгт Д.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улС яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД