| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/06258/И |
| Дугаар | 197/ШШ2025/04857 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/04857
2025 04 22 197/ШШ2025/04857
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хоро, Сүхбаатарын талбай-5, *******ны төв байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 39 дүгээр хороо, Улаанхуаран гудамж, 7А байр, ******* тоотод оршин суух, Ба******* От******* /РД:*******/-д холбогдох,
1,773,098.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Баатарчулуун овогтой От*******тай 2024.05.15-ны ******* тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 1,500,000.00 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 1,773,098.07 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Баатарчулуун овогтой От******* миний бие ******* ХК-ийн гаргасан 1,773,098.07 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 473,098.07 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 650,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 650,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.От*******д холбогдуулан 1,773,098.07 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.От******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,773,098.07 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 473,098.07 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 650,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 650,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.От******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,773,098.07 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 473,098.07 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 650,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 650,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,320 төгрөгөөс 21,660 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 21,660 төгрөг, улсын төсвийн данснаас 21,660 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.От******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР