Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 308/ШШ2025/00209

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 308/ШШ2025/00209

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Дорноговь аймаг дахь Сум д анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

        Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, Э гудамж, * дугаар **-н айл, * тоотод оршин суух Б овогт Оы Тгийн нэхэмжлэлтэй

         Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох, баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч: О.Т

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч О.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байгаа 1982-1992 оны ажилд орсон гарсан тушаалуудад миний нэрийн үсэг зөрүүтэй бичигдсэн байх тул уг баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, мөн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан.

 Мөн 1982 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 26 тоот тушаалд Т гэж бичээд дээрээс нь үзгээр дарж Таа болгон бичсэн, 1987 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 74 тоот тушаалд Т гэж бичсэнийг Таа болгох, 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 004, 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 24, 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 51, 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 85, 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 215 тоот тушаалуудад Т гэж О.Т миний нэрийг буруу бичсэн гэв.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, хөдөлмөрийн дэвтэр болон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /хх-2-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, Архивын тодорхойлолт /хх-6-7/, К аж ан даргын тушаал, Т улсын ф С дахь конторын даргын тушаал, Д аймгийн Н д үйлдвэрийн даргын тушаал, Д аймгийн Наж ан ү газрын даргын тушаал /хх-8-15/, гэрч Д.Ч, Д.Д, О.Ө, О.Д нарын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тодорхойлолт /хх-16-26/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс: Нотлох баримт бүрдүүлэхээр гэрч Д.Ч, Д.Д, О.Ө, О.Д нарыг гэрчээр асуусан /хх-32-39/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Т нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, мөн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Д аймгийн Наж а ү даргын 1982 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 26 тоот тушаалд Т гэж бичээд дээрээс нь үзгээр Таа болгон бичсэн, Д аймгийн Н д үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 74 тоот тушаалд Т гэж бичсэн, А хамгаалах Т улсын ф С дахь конторын 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 004, 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 24, Д аймаг дахь К аж ан даргын 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 51, 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 85, 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 215 тоот тушаалуудад О Т гэж бичигдсэн болох нь гэрч О.Ө, О.Д нарын мэдүүлэг, төрсний гэрчилгээний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар,

Мөн 1989 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Д аймаг дахь К аж ад засварчнаар ажиллаж байсан болох нь түүний тайлбар, гэрч Д.Ч, Д.Д нарын мэдүүлэг, тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иймд О.Тг дээрх баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг мөн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Д аймгийн Наж а ү даргын 1982 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 26 , Д аймгийн Н д үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 74, А хамгаалах Т улсын ф С дахь конторын 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 004, 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 24, Д аймаг дахь К аж ан даргын 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 51, 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 85, 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 215 тоот тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь Б овогт О Таа мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт О Тааг 1989 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Дорноговь аймаг дахь К аж ад засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН