| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2025/0017/З |
| Дугаар | 114/ШШ2025/0018 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Сонгууль, Төрийн хяналт шалгалт, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 114/ШШ2025/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ******* ******* ******* ******* ******* /РД:ОА88**************0*********************/
Хариуцагч: *******-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* холбогдох
Татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын *******0-ны өдрийн 0**************0204-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдолтой **************4/2025/00*******7/З индексийн дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Гомдол гаргагч:
Хариуцагч: *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Гомдол гаргагч нь хариуцагч *******-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын *******0-ны өдрийн 0**************0204-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж маргасан.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.*******. *******-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн бөгөөд түүний нээлгэсэн ХААН банкны 5**************9524334 дугаар зардлын дансанд 2024 оны *******0 дугаар сарын 02-ний өдөр // төгрөгийн мөнгөн хандив шилжүүлж өгсөн байна.
2.2. *******-Уул аймаг дахь Төрийн аудитын газар нь 6 нэр дэвшигч хуулиар зөвшөөрөөгүй 7,6 сая төгрөгийн хандивыг буцаан шилжүүлээгүй талаарх баримт бичгийг 2024 оны *******2 дугаар сарын *******7-ны өдөр ******* дугаар албан бичиг, түүний хавсралтаар *******-Уул аймгийн Татварын газарт хүргүүлж, эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
2.3. *******-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* 2025 оны 02 дугаар сарын *******0-ны өдөр 0**************0204-20 дугаартай шийтгэлийн хуудсаар од Зөрчлийн тухай хуулийн *******7.******* ******* зүйлийн 2*******-д заасны дагуу *******0 000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу *******0 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан бөгөөд энэхүү зөрчилд оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.
3. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: Миний бие 2024 оны орон нутгийн сонгуульд 6 дугаар багаас нэр дэвшсэн. Сонгуульд хэрхэн хандив өгөх талаар мэдээлэл бүхий постерийг өөрийн цахим хуудсанд, олон нийтийн сүлжээнд байршуулж ажилласан. Татварын газраас татварын улсын байцаагч холбогдож зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул хүрэлцэн ирж, мэдүүлэг өгөх талаар мэдэгдсэн. Хандив өгсөн дүү нь манай эхнэрийн дүүтэй гэр болсон ба бид худ ургийн холбоотой хүмүүс юм. Надад хандив өгөх талаар утсаар ярихад нь би нэр, регистрийн дугаар, орлогын эх үүсвэрийг бичихийг сануулж хэлсэн.
Тухайн үед миний дансыг миний туслах хариуцан ажиллаж байсан ба хувьд дансны хуулга, лангуу түрээсийн гэрээ зэргээс орлогын эх үүсвэр тодорхой болж байгаа. Орлогын эх үүсвэрээ хандивлагч өөрөө тодорхойлох ёстой. Эх үүсвэр тодорхойгүй гэдэг шалтгаанаар *******0 000 000 төгрөгөөр торгох нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан хандив өгсөн этгээдээс мэдүүлэг авч, дансны хуулгыг авсан. Гүйлгээ хийхдээ нэр, регистрийн дугаар, утасны дугаараа бичсэнээс биш бизнесийн орлоготой гэдэг нь тогтоогдсон гэдгийг хариуцагч тайлбартаа хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж байна. Зөвхөн орлогын эх үүсвэрийг бичээгүй асуудал нь зөрчлийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ажиллагаанд Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг баримтална гэсэн зохицуулалт байдаг. Гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулж байгаа тохиолдолд гэмт хэргийн үгүйсгэгдэх нөхцөл бол эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуульд заагдсан байдаг.
Энэ зарчмыг хэрэглэж зөрчлийг хэлбэрийн төдий агуулж байна гэдэг нь зөрчил биш гэдэг байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Хуулийн зохицуулалт, хамгаалалтын объектоос харахад Д. орлого эрх бүхий албан тушаалтны тодорхой үйл ажиллагаа болон шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу ирсэн баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна.
Хоёрдугаарт шийтгэлийн хуудасны хувьд эрх зүйн баримт бичиг ба үр дагавар дагуулдаг. Нэр дэвшигч *******0 000 000 төгрөгөөр торгох үр дагаврыг дагуулж байна. Иймд уг шийтгэлийн хуудасны хувьд хэлбэрийн болон агуулгын шаардлага тавигдах ёстой. Хэзээ, хаана, хэн үйлдсэн нь тодорхой бичвэр хэсэгт нотлогдох ёстой. Намайг 02 дугаар сарын *******0-ны өдөр дуудаж ирүүлээд мэдүүлэг авч, шийтгэлийн хуудсаа гардаж авсан. Надад гардуулсан шийтгэлийн хуудас 2025 оны 02 дугаар сар гээд яг хэдний өдөр гардуулсан болон өдөр нь бичигдээгүй байгаа нь захиргааны актын хэлбэрийн шаардлагыг хангахгүй акт болох нь нотлогдож байна. Үүнийг хариуцагчийн зүгээс тухайн үед бичихээ мартсан гэдгээ хэллээ. Эрх зүйн акт өөрөө анхнаасаа хүчин төгөлдөр эсэх асуудал яригдана. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж хууль бус мөнгөн хөрөнгө, хуулиар хориглосон этгээдээс хандивласан, хууль бус эх үүсвэрээс өгсөн хандив биш гэдэг нь тогтоогдож байгаа учраас шударга ёсны зарчимд нийцүүлж гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
*******0 000 000 төгрөгөөр торгоно гэж хуульд заасан учраас торгоно гээд явбал иргэн хүн сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд үнэхээр төвөгтэй байдал үүсэх юм байна. Өчнөөн зардал гаргаж, сонгуульд өрсөлдөөд төлөөлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ дуу хоолой, сөрөг хүчний үүрэг гүйцэтгээд явж төрийн байгууллага ялихгүй үндэслэлээр *******0 000 000 төгрөгөөр торгоно гэдэг шударга бус байна. Миний хувьд дараа дараагийн сонгуулиар нэр дэвших эсэхдээ хүртэл эргэлзэж байна. *******0 000 000 бага мөнгө биш, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 770 000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон ба миний хувьд энэ мөнгийг *******0 сар хөдөлмөрлөж байж олох хэмжээний мөнгө байна. Хуулийг мэдээж бүгд дагаж мөрдөх ёстой. Гэхдээ хуулийг хэрэгжүүлж байгаа этгээдүүд бодит нөхцөл байдалд нийцүүлж, зарчмын шинжтэй зохицуулалтаар шийдвэрлэх шаардлагатай гэдэг нь тодорхой харагдаж байна. Гомдлын шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Хариуцагч *******-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны *******2 дугаар сарын *******7-ны өдрийн ******* дугаартай “Зөрчил шийдвэрлүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн *******-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжид сонгуульд Ардчилсан намаас сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигч нь сонгуулийн дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх мэдээллийг хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нэр дэвшигч сонгуулийн зардлын 5**************9524334 тоот данс Хаан банканд нээлгэсэн, зохих журмын дагуу бүртгүүлсэн боловч 2024 оны *******0 дугаар сарын 02-ны өдөр хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний утга баримтад тусгаагүй ******* төгрөгийн мөнгөн хандивыг буцаан шилжүүлээгүй, хуулиар хүлээн зөвшөөрөөгүй хандив авсан нь зөрчлийн хэрэгт цугларсан холбогдогчийн Хаан банкны 5**************9524334 тоот дансны хуулга, гэрч Д. Хаан банкны 5*******66278325 тоот дансны хуулга, “Пийк ом Аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт, гэрч холбогдогчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д заасан үүргийг холбогдогч биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн *******7.******* ******* зүйлийн 2*******-д зааснаар *******0,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчлийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэх ямар ч зохицуулалт байхгүй. Болно гэдэг холбоос үгийн хувьд “а” болон “б” нөхцөлийг нэгэн зэрэг хангах гэдэг агуулгаар тайлбарлагдана гэж үзэж байна. Иргэний бүртгэлийн дугаар, орлогын эх үүсвэр хоёр зайлшгүй хамт нотлогдож байж хандивын шаардлага хангана гэдэг агуулгаар хуулийг тайлбарлах нь зүйтэй байх. Хуульд үндэслэх зарчмын дагуу хуулийг нэг мөр дагаж мөрдөх ёстой. Шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлэх ёстой. Хандивлагч нь хуульд зааснаар хандивын эх үүсвэрээ нотлох үүргийг хүлээсэн. Энэ нь орлогын эх үүсвэрээ үнэн зөвөөр гаргахыг л шаардаж байгаа. Буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргагчийн шийтгэл хүлээх үндэслэл болж байна. Мөн хандив хүлээн авагч шаардлага хангаагүй буцаан шилжүүлээгүйгээс ******* төгрөгөө аваагүй ба энд хандивлагчийн эрх ашиг мөн яригдах боломжтой. Хэлбэрийн төдий алдаа гарснаар ямар үр дагавар үүсэх вэ гэдэг нь чухал.
Шударга ёсны зарчмын хувьд дээрх зөрчилд *******0 000 000 төгрөгийн торгууль оногдуулсан нь нийцэхгүй мэт боловч хууль ёсны зарчмын хүрээнд хуульд заасан санкцыг сонгох боломжтой байдлаар хэрэглэх нь зөв. Гэтэл гомдол гаргагчийн холбогдсон зөрчлийн хувьд сонгох санкцгүй *******0 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна. Магадгүй зөрчил бүрд хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэвэл хууль ёсны зарчим алдагдах болно. Сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигч өөрөө дансаа шалгаж, орж, ирсэн гүйлгээнүүдийг хянаад шаардлага хангаагүй гүйлгээг өөрөө илрүүлж, буцаан шилжүүлэх ёстойг хуульчилсан.
Хоёрдугаарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн ******* дэх хэсгийг бариад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан төсөөтэй хэрэглэхгүй гэдэг зарчмыг нь процесс хуулийн зарчмууд руу оруулж ирж тайлбарлаж байгаа нь өөрөө илэрхий үндэслэлгүй байна. Эрүүгийн хэргийн шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулж, хариуцлага хүлээлгэж байгаа л хэлбэр юм. Түүнээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан төсөөтэй хэрэглэхгүй байх зарчмыг хамааруулж хэрэглэх ямар ч үндэслэл байхгүй. Холбогдогч зөрчил үйлдсэн нь тодорхой, Зөрчлийн хуульд хариуцлага нь тодорхой байх тул байцаагч шийдвэрээ хуульд үндэслэж гаргадаг.
Байцаагчийн шийтгэлийн хуудаст он, сар, өдрийг бичээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.*******-д заасан захиргааны актын илэрхий алдаа бол мөн. Гэвч гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг 02 дугаар сарын *******0-ны өдөр гардаж авсан талаараа маргадаггүй. Мөн энэ алдаа нь захиргааны актын үндсэн агуулга болох холбогдогчид шийтгэл оногдуулах үндэслэлтэй хамааралгүй байна. Захиргааны актыг гардуулж, гомдол гаргах эрхийг танилцуулснаар хүчин төгөлдөр болно. Дээрх захиргааны актын илэрхий алдаа нь захиргааны актын хүчин төгөлдөр эсэхэд хамаарахгүй байна. Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
*******. ын *******-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан 2025 оны 02 дугаар сарын *******0-ны өдрийн 0**************0204-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
2. *******-Уул аймаг дахь Төрийн аудитын газар 2024 оны *******2 дугаар сарын *******7-ны өдөр “Аймаг, ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх нийцлийн аудит хийгдлээ. Тус аудитаар 6 нэр дэвшигч хуулиар зохицуулаагүй 7,6 сая төгрөгийн хандивыг буцаан шилжүүлээгүй тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн *******.8 дугаар зүйлийн 6.*******2-т тус тус заасны дагуу хүргүүллээ” гэх ******* дугаар албан бичгийг тус аймгийн Татварын газрын даргад хүргүүлсэн байх бөгөөд аймаг, ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивын жагсаалтын *******-д Ардчилсан намаас нэр дэвшигч ******* // төгрөг гэж тусгагдсан байна.
3. Улмаар *******-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2025 оны 02 дугаар сарын *******0-ны өдөр нэр дэвшигч шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй болох нь хараат бус аудитын дүгнэлт, гэрч, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн *******7.******* ******* зүйлийн 2*******-д зааснаар түүнд *******0 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******0 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
4. Үүнийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж, түүний үндэслэлээ “...гүйлгээний утга дээрээ овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаараа тодорхой бичсэн, хөшигний наймаа эрхэлдэг, бизнесийн орлоготой манай холын хамаатан эс ******* төгрөгийг шилжүүлэн өгсөн байхад зөвхөн орлогын эх үүсвэр бичигдээгүй хандивыг буцаан шилжүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хууль бус гэж”, хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 ******* зүйлийн 54.3-д заасан орлогын эх үүсвэр бичигдээгүй орлогыг буцаан шилжүүлээгүй, энэ талаар аудитын байгууллагаас ирүүлсэн албан бичиг, *******-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны А/26 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын ************** ******* зүйлийн **************.*******.*******-д заасан хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив гэдэгт хамаарч байх тул торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргасан.
5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн *******.8 дугаар зүйлийн 6-д “Дараах эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.*******2-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... *******7.******* ******* зүйлийн 2*******, 22, 24 дэх хэсэгт заасан зөрчил”, Зөрчлийн тухай хуулийн *******7.******* ******* зүйлийн 2*******-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус зааснаар татварын улсын байцаагч сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн бол торгох шийтгэлийг оногдуулах эрхтэй байна.
6. Орон нутгийн сонгуулийн харилцааг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулсан бөгөөд уг хуулийн наймдугаар бүлэгт сонгуулийн зардлын талаар зохицуулж, сонгуулийн зардлын нэг болох хандив нь мөнгөн болон мөнгөн бус хэлбэртэй байхаар хуульчилжээ.
7. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.*******, 53.4-д зааснаар иргэн нь төгрөг хүртэлх хандивыг өгөхдөө нэр, иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, иргэн нь хуулиар зөвшөөрсөн хэмжээнд мөнгөн хандив хандивлахдаа банкны гүйлгээний баримтад өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллийг тусгах үүрэгтэй бол уг мэдээллүүдийг тусгаагүй хандивыг нөгөө талд хандив хүлээн авагч буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж ойлгохоор байх боловч дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд “...дараахь онцлог бүхий нэмэлт зохицуулалтуудыг тусгана. Үүнд: ...Хуулийн төслийн наймдугаар бүлэгт сонгуулийн зардал, зардлын дээд хэмжээг тогтоох, сонгуулийн зардлын зарцуулалт, түүнд тавигдах хяналт, тайлан гаргахтай холбоотой харилцааг зохицуулна. ...Хандивлагч нь хуульд заасан шаардлага хангаж буй эсэхээ өөрөө нотлох үүргийг хуульчлах” гэж зааснаар уг зохицуулалт нь хандив авагчаас илүү хандив өгөгчид хамааралтай гэж үзэхээр байна.
Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ гэж заасныг үг зүйн утгаар нь тайлбарлавал уг хуулийн заалтад “болон”, “бөгөөд” гэх холбоос үгнүүд бичигджээ. Монгол хэлний тайлбараар “болон” гэдэг холбоос нь хоёр өгөгдөл зэрэг биелэх эсхүл аль нэг нь биелэсэн байхад хангалттай байдаг бол “бөгөөд” гэх холбоос нь үндсэн нөхцөлийн араас нэмэлт, дагалдах байдлаар орж, үндсэн нөхцөл биелэгдээгүй бол дагалдах нөхцөлийг биелүүлэхийг шаардах боломжгүй юм.
Дээрх хуулийн зохицуулалтаар нэр, иргэний бүртгэлийн дугаарыг заавал банкны гүйлгээний баримтад тусгах ёстой бөгөөд хандивын эх үүсвэрийг заавал тусгасан байхыг шаардаагүй төдийгүй хандив өгөгч нэр, иргэний бүртгэлийн дугаараа бичсэн байхад хандив хүлээн авагчийн хувьд заавал тухайн хандивыг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр буцаах үүрэг хүлээхээргүй байна.
Харин хандив өгөгч хэн болох нь тодорхойгүй буюу нэр, иргэний бүртгэлийн дугаарыг банкны гүйлгээний баримтад тусгаагүй бол уг этгээд нь хэн болох нь тодорхойгүй буюу эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн гэж үзэн түүнийг буцаах үүргийг хандив хүлээн авах эрх бүхий этгээдэд үүрэгжүүлсэн нь дараах байдлаар хуульчилагдсан ба хандив өгөгч өөрийн орлогын эх үүсвэрийг нотлох үүрэгтэй.
8. Хандив өгөгч Д. нь гомдол гаргагчийн Хаан банкны 5**************9524334 дугаар дансанд 2024 оны *******0 дугаар сарын 02-ны өдөр төгрөгийн хандив өгөхдөө банкны гүйлгээний баримтад тусгах мэдээлэл хэсэгт 94*******854************** ТА7004*******33******* гэж бичигдсэн нь , Д. нарын дансны дэлгэрэнгүй хуулга, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтууд, Д.Бат-Эрдэнийг гэрчээр асуусан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байна.
9. Зөрчил шалган шийдвэрлэх болон уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хандив өгөгч нь өөрийн бизнессийн үйл ажиллагааны орлогоосоо мөнгөн хандивыг өгсөн гэж банкны депозит дансны хуулгыг гарган өгсөн ба хууль бус санжүүжилтээс хандивыг бүрдүүлж, сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь тогтоогдсонгүй.
*******0. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.*******-д хандив өгөхийг хориглосон этгээдийг нэрлэн тоочиж, 55.2-т уг хориглосон этгээд болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авагч буцаан шилжүүлэх үүргийг хуульчилж өгсөн байна.
Дээрх хуулийн 55 дугаар зүйл нь хандив өгөх, хүлээн авахыг хориглох харилцааг зохицуулж, эрх зүйн байдал нь тодорхойгүй, хандив өгөхийг хориглосон этгээдээс хандив өгсөн тохиолдолд хандив хүлээн авагч буцаан шилжүүлэх, эсхүл буцаан шилжүүлээгүй бол эрх зүйн байдал нь тодорхой, хандив өгөхийг хориглосон этгээд биш гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй.
**************. Хэргийн энэ тохиолдолд гомдол гаргагчийг буруутгаж байгаа депозит дансны хуулгаар хандив өгөгч нь хэн болох нь, тодруулбал нэр , регистрийн дугаар ТА7004*******33******* утас 94*******854************** гэж тусгагдсан байгаагаас хандив өгөхийг хориглосон болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээдээс хандив өгөхийг хориглосон гэж үзэхээргүй байх бөгөөд хандивыг буцаан шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутган од оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн *******.3 дугаар зүйлийн *******-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.
*******2. Хариуцагчийн ...нэр дэвшигчээс сонгуулийн зардлын тайлан гаргасны дагуу *******-Уул аймаг дахь Төрийн аудитын газар аудит хийж, 2024 оны ******* дугаар албан бичгийг мөн аймгийн Татварын газарт ирүүлсний дагуу гомдол гаргагчид шийтгэлийн хуудас оногдуулсан, эх үүсвэр тодорхойгүй гэдгийг сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын **************.*******.*******-д тодорхой заасан гэх тайлбарын хувьд *******-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны *******0 дугаар сарын *******0-ны өдрийн А/26 дугаар тушаал, түүний хавсралтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмыг баталж, сонгуулийн зардлын тайлангаа уг журмын дагуу тухайн аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлсэн байна.
*******3. Хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд холбогдогч зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоохоос *******-Уул аймаг дахь Төрийн аудитын газар аудит хийж, 2024 оны ******* дугаар албан бичгийг мөн аймгийн Татварын газарт хүргүүлсэн нь шууд хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй төдийгүй дээрх албан бичиг болон журамд дурдагдсан орлогын эх үүсвэр тодорхойгүй гэх ойлголт нь хэнд хамааралтайг бүрэн тогтоож, шийтгэл оногдуулах байсан байх тул хариуцагчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбар, үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
*******4. Гомдол гаргагчаас “Надад гардуулсан шийтгэлийн хуудас 2025 оны 02 дугаар сар гээд яг хэдний өдөр гардуулсан болон өдөр нь бичигдээгүй байгаа нь захиргааны актын хэлбэрийн шаардлагыг хангахгүй акт болох нь тогтоогдож байна” гэх тайлбарын тухайд хэрэгт хавсаргаж ирүүлсэн “шийтгэлийн хуудас”-д тухайн өдрийг огт бичээгүй, хоосон байх ба хариуцагчаас тухайн үед өдрийг нь бичээгүй хуудсыг гардуулан өгсөн байсан гэдгээ тайлбарласан бөгөөд энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-д “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр ...талаар тусгана” гэж заасантай нийцээгүй байна.
Түүнчлэн шүүх хуралдаанд шийтгэлийн хуудсыг гардуулан өгсөн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын *******0-ны өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудасны танилцсан хэсэгт би өөрөө гарын үсгээ зурж, хүлээн авсан тухайн үеийн он, сар, өдрийг бичсэн” гэж тайлбарласан, энэ талаар маргаагүй ба дээрх бичвэрийн алдаа нь захиргааны актын үндсэн агуулга болох холбогдогчид шийтгэл оногдуулах үндэслэлтэй хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв
*******5. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: Анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаж буй 0**************0204-20 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тухайн шийтгэлийн хуудас хүчингүй болж, ******* // төгрөгийн торгууль төлөх үүрэггүй болно.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул уг шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэлийн хуудас хүчингүй болсныг мэдээллийн санд оруулж, холбогдох байгууллагад энэ талаарх мэдээллийг хүргүүлнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******, *******06.3, *******06.3.*******4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4, 55 дугаар зүйлийн 55.*******, 55.2, Зөрчлийн тухай хуулийн *******.3 дугаар зүйлийн *******-д заасныг тус тус баримтлан ын *******-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, *******-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын *******0-ны өдрийн 0**************0204-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.*******-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан од олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******07 дугаар зүйлийн *******07.5-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг Үндэслэх хэсгийн *******5-д зааснаар биелүүлэхийг хариуцагчид үүрэг болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************3.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА