| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/07098/И |
| Дугаар | 197/ШШ2025/05026 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/05026
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,056,657 төгрөгийг хариуцагч*****төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 сарын 30-ны өдрөөс 2025 оны 06 сарын 30-ныг хүртэл хугацаанд сар бүр 352,219 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,109.77 төгрөгийн 50 хувь болох 15,554 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ****** улсын тэмдэгтийн хураамжид 15,554 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *****-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ ******