Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 17

 

Х.Х.Бны нэхэмжлэлтэй,  

хариуцагч М.Дд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2020/01239 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Х.Бны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Дд холбогдох,

“Талуудын хооронд байгуулагдсан №2018/000287/1431 тоот Цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5.566.418.20 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч Х.Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дамбаравжаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 ...Иргэн М.Д нь тус банктай 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр № 2018/000287/1431-н тоот Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 6.500.000 (зургаан сая таван зуун мянган) төгрөгийн зээлийг, сарын 1,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, кредит картын зээл хаах зориулалтаар авсан. Зээлдэгч М.Д нь №2018/000287/1431-н тоот Цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч М.Д нь Цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч нь 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл: 4.988.088.19 (дөрвөн сая есөн зуун наян найман мянга наян найман төгрөг, арван есөн мөнгө) төгрөг; Зээлийн үндсэн хүү: 578.330.01 (таван зуун далан найман мянга гурван зуун гучин төгрөг, нэг мөнгө) төгрөг; Нэмэгдүүлсэн хүү: 6.274.28 (зургаан мянга хоёр зуун далан дөрвөн төгрөг, хорин найман мөнгө) төгрөг;

Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулагдсан №2018/000287/1431-н тоот Цалингийн зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцалж, хариуцагч М.Дгаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5.566.418.20 (таван сая таван зуун жаран зургаан төгрөг дөрвөн зуун арван найман төгрөг, хорин мөнгө) төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр болох 104.012.69 (нэг зуун дөрвөн мянга арван хоёр төгрөг, жаран есөн мөнгө) төгрөгийг тус тус гаргуулж, Худалдаа, хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Х.Х.Бны Орхон салбарын нэхэмжлэлтэй, М.Дд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Х.Х.Бны Орхон салбараас цалингийн зээлийн гэрээ байгуулсан боловч уг зээлийн гэрээг олгох зээлийг бусад зээл болон бусдын зээлийг төлүүлэх зорилгоор зээл олгосон бичиг мэтээр баримт бүрдүүлсэн. Нөгөө талаас зээлийн дансанд шилжүүлсэн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан дарааллыг хууль зөрчиж суутгасан авсан гэж үзэж байна. Мөн зээл олгох гэх нэрийн дор миний зөвшөөрөлгүйгээр элдэв шимтгэл, суутгал, даатгалын хураамж суутгаж авсан.Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Мөнгөнчимэг шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Миний бие Б.Мөнгөнчимэг нь өөрийн хамт ажиллаж байсан танил эгч М.Дгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний батлан даагчаар оролцож гэрээнд гарын үсэг зурсан ба миний бие түүний зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Гэтэл Х.Х.Б нь миний цалингийн 407211914 дугаартай данснаас 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн хооронд нийт 962.000 төгрөгийг зөвшөөрөлгүй авсан. Энэ нь намайг шүүхийн шийдвэрийн дагуу М.Дгийн зээлийг төлөх шийдвэр гараагүй байхад авсан тул миний бие буцаан Х.Х.Бнаас гаргуулан авах хүсэлтэй байна. Х.Х.Б уг мөнгөө тэр зээлдэгчээсээ гаргуулан авах боломжтой байгаа тул миний бие Х.Х.Бнаас гаргуулан авах хүсэлтэй байна. Иймээс Х.Х.Бнаас миний цалин, хөдөлмөрийн хөлснөөс авсан 962.000 төгрөгийг гаргуулан надад буцаан олгуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2020/01239 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 225 дугаар зүйлийн 225.1., 225.2.-д заасныг тус тус баримтлан Х.Х.Б, М.Д нарын хооронд байгуулагдсан №2018/000287/1431 тоот Цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч М.Дгаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5.566.418.20 төгрөгийг гаргуулан Х.Х.Банд олгож, Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1., 234.4.-т заасныг тус тус баримтлан Б.Мөнгөнчимэгийн Х.Х.Бнаас 962.000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.012.69 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Дгаас 104.012.69 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Мөнгөнчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.638 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч М.Ганзориг давж заалдсан  гомдолдоо:  

            Х.Х.Бны нэхэмжлэлтэй М.Дд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2020/01239 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Х.Х.Б болон М.Д нарын хооронд үүссэн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг хэрэглэхгүйгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн  452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь тус хэрэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ба Х.Х.Бны зээлийн үйл ажиллагаа нь хуульд үндэслэж явагдаагүйг анхаарсангүй. Иймээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1239 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.......дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2020/01239 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162,4.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.013 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                             Б.БАТТӨР