2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/02590

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 27 191/ШШ2025/02590

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Ж ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  Б-д  холбогдох,

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, гэрч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/шш2023/00996 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/01123 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШТХ2023/01123 дугаар тогтоолоор ЖХХК, Знараас 4.378,498.058 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 22.121.323 төгрөгийн хамт гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032113 дугаартай .., 5 дугаар хороолол, ...байрлах 160 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай .., 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 20/1 /20/-алдаатай дүгээр байр, 6 давхарт байрлах 122 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037304 дугаартай .., 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 20 дугаар байр, 6 давхарт байрлах 106 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039600 дугаартай .., 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 20/1 /20/-алдаатай дүгээр байр, 6 давхарт байрлах 73 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040885 дугаартай .., 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 20/1 дүгээр байр, 4 дүгээр хэсэг хаягт байрлах 54 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032874 дугаартай .., 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 20/1 дүгээр барилгын 4 давхарт байрлах 146 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх зд хөрөнгө, улсын бүртгэлийн Э-2203003146 дугаартай, нэгж талбарын 1460200400 дугаартай .. Сөүлийн гудамжинд байрлах 931 м.кв талбайтай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/гх2023/01184 тоот гүйцэтгэх хуудас олгосон байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээрх барьцааны хөрөнгүүдийг битүүмжилж, хураан 192 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч э 2024 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн 5/41 дугаар тогтоол үйлдэж, Ныг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход Ү-2203040885 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 698.951.535 төгрөгөөр, Ү-2203032874 дугаартай хөрөнгийг 1.889.757.855 төгрөгөөр, Ү-2203039600 дугаартай хөрөнгийг 944.878.927 төгрөгөөр, ...дугаартай хөрөгийг 1.579.112.728 төгрөгөөр, Ү-2203037304 дугаартай хөрөнгийг 1.372.015.977 төгрөгөөр, Ү-2203032113 дугаартай хөрөнгийг 2.070.967.515 төгрөгөөр, Э-2203003146 дугаартай газрын хамт нийт 8.555.684.534 төгрөгөөр үнэлсэн тухай 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3/2380 дугаар мэдэгдэлтэй 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр танилцаад үнэлгээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 5/41 тоот тогтоол нь 2024 оны 05 дугаар сарын хэдний өдрийн тогтоол болох нь тодорхойгүй /хоосон 3 цэг тавиад орхисон/, мөн тогтоолын 2 дахь заалтад шинжээч Нт шинжээчийн дүгнэлтийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр гаргаж ирүүлэх талаар даалгаж байгаа нь тодорхойгүй мөн /хоосон 3 цэг тавиад орхисон/ байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2.2, 12 дугаар зүйлийн 12.2.7-д заасныг шийдвэр гүйцэтгэгч зөрчсөн тогтоол үйлдсэн. Сүхбаатар дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Саяболдын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24360012 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол-оор 191 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч э д уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг олгосон байхад Шинжээч томилох тухай 2023 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн 5/41 дугаартай тогтоолыг 192 дугаар тойргийн шийдвэр Гүйцэтгэгч, дэслэгч э үйлдсэн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг зөрчсөн байна. Үнэлгээчин Ныг шинжээчээр томилсон шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн 5/41 тоот тогтоолын тогтоох хэсгийн 2-т Шүүх шинжилгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг танилцуулжээ", гэтэл 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд Шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах, мөн хуулийн 14 дүгээр зүйлд Шинжилгээ хийх талаар хуульчилсан байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хууль шинэчлэн найруулагдаж 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаанд мөрдөж эхэлсэн байхад хүчингүй болсон хуулийг шийдвэр гүйцэтгэгч хэрэглэж, тогтоол үйлджээ. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын ТОГТООХ ХЭСГИЙН 2-т заасан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13-т " Үнэлгээний хараат бус байдал, 14 дүгээр зүйлд "Үнэлгээчний эрх олгох шалгалтанд орох этгээдэд тавигдах шаардлага, шалгалт зохион байгуулах* үндэслэлийг тус тус хуульчилсан. Шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх үүргийг шинжээчид танилцуулаагүй, хүчингүй болсон хууль хэрэглэж тогтоол үйлдсэн байх бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Мөн шинжээчид эрх үүрэг танилцуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулаагүй, хүлээлгэх хариуцлагыг шинжээчид сануулаагүй, ажиллагаанд томилон оролцуулсан байна. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 6.1-д "... хөрөнгийн үнэлгээг гэрээний үндсэн дээр хийнэ гэж заасан, уг гэрээ байгуулагдсан тухай төлбөр төлөгчид танилцуулаагүй, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг эрхлэхээр заасан. Шинжээч дээрх 7 хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн хандлагын аргаар үнэлж, өртгийн хандлагын аргаар тооцооллыг шалгасан гэж үнэлгээний тайлангийн 9 дүгээр хуудсанд дурдсан боловч зөвхөн 1 үнэлгээний аргачлал буюу зах зээлийн хандлагын аргыг ашиглан үнэлгээ хийсэн, ямар үндэслэлээр тухайн аргыг сонгож авснаа тайландаа дурдаагүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан хуулийн заалтыг зөрчсөн байна. Дээрх заалтын дагуу шинжээч нь энэ 3 аргыг хослуулан үнэлгээ хийж нэгтгэн дүгнэж тайлан гаргах ёстой ба ялангуяа эдгээр үл хөдлөх хөрөнгүүд нь хотын А зэрэглэлийн бүсэд байрласан, оффис үйлчилгээний зориулалттай гэх хөрөнгийн давуу тал, шинж чанар, зориулалтыг харгалзан үзээгүй, орлогын хандлагын аргыг түлхүү ашиглаж уг объектуудыг түрээслэх үйл ажиллагаа явуулахад тодорхой хугацаанд хэчнээн төгрөгийн ашиг орлого олох боломжтой, ямар үр өгөөжтэй, үүнээс үүдэн тухайн хөрөнгүүдийн үнэлгээнд ямар өртөг шингэж болох талаар харьцуулалт хийж дүгнэлт гаргаагүйгээс болж үнэлгээ нь хэт бага бодитой бус гарсан байна. Тайланд барилгын нэгж хүчин чадлын жиших нэгжийн аргаар 2016 онд батлагдсан дүрэм, итгэлцүүрийг үндэслэн үнэлсэн талаар дурдсан байна. Гэтэл хөрөнгийн үнэлгээний тухай хууль 2022 онд батлагдаж 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байхад хуучин хуульд нийцүүлэн баталсан баримт бичгүүдийг үндэслэн үнэлгээ тогтоосон байгаа нь хуульд нийцэхгүй байна. ЖХХК-ний эзэмшлийн улсын бүртгэлийн Э-2203003146 дугаартай, нэгж талбарын 1460200400 дугаартай .. Сөүлийн гудамжинд байрлах 931 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хугацаа дууссан талаар үнэлгээний тайланд тусгасан боловч шийдвэр гүйцэтгэгч нь газар эзэмших эрх нь дууссан зөрчлийг арилгуулахгүй эрхийн зөрчилтэй хөрөнгө хурааж, эзэмшигч нь тодорхойгүй хөрөнгөнд үнэлгээ тогтоолгосон нь хууль бус байна. Дээрх үндэслэлээр шинжээч нь хөрөнгийн үнэлгээг бодитой үнэлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоогоогүй гэж үзэж байна. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 2024 оны 05 дугаар сарын 5/41 тоот тогтоол, уг тогтоолыг үндэслэн тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.03-ны өдрийн 0996 тоот шийдвэрээр ЖХХК, З нараас 4,378,498,058 төгрөгийг гаргуулж Хаан банканд олгох, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023.12.13-ны өдөр үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа гардуулан өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 5-ны өдрийн 24360012/06, 24360012/07, 24360012/08 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24360012/10, 24360012/11,24360012/12 тоот тогтоолоор тус тус хураасан. Хураасан хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авах, үнэлгээг тохиролцуулах ажиллагааг хийсэн боловч талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч болох Ныг томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгож, талуудад хуулийн хугацаанд танилцуулж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэлээр баталгаажуулсан. Үнэлгээ тогтоолгосон үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх хөрөнгүүдийг худалдан борлуулах ажиллагааны явцад төлбөр төлөгч Женерал Импекс" ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилох тогтоол гаргасан талаар дурджээ Тус газрын Сүхбаатар дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/01 тоот албан даалгавраар 191 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг өвчтэй байх хугацаанд 192 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг Женерал Импекс" ХХК-нд холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үүрэг, чиглэл өгсөн. Шинжээчид Шүүх шинжилгээний тухай хуулийн 9,11,13,14,16,45 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13,14,15 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43.1, 43.4-д заасны дагуу тус тус танилцуулж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэлээр баталгаажуулсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна. 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шинжээч томилох тухай тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3/2379 Банкны төлбөр барагдуулах газрын мэдэгдэл, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3/2380 Банкны төлбөр барагдуулах газрын мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээний тайлан №5/41 /канон/, хугацаагүй эрхтэй үнэлгээчиний гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ,зах зээлийн үнийн судалгаа, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.05.27 өдрийн хүсэлт, 2024.05.28-ны өдрийн 4.152/13224 мэдэгдэл, 2024.05.20-ны өдрийн 0/21 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, итгэмжлэл, албадан дуудлага худалдаа, 2024.06.10-ны өдрийн 3/2873 дугаартай мэдэгдэл, 2024.06.10-ны өдрийн 3/2874 дугаартай мэдэгдэл, 2024.06.06-ны өдрийн 24/18 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/18 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/19 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/19 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/14 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/14 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/16 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/16 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/15 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/15 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/17 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Хаан үнэлгээ хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтууд хавсаргагдсан байна

 

Хариуцагчаас:  Итгэмжлэл, хариу тайлбар, 2024.05.01-ний өдрийн 5/01 албан даалгавар, ШШГЕГ БТБГАЗАР ажиллагсдад хөдөлмөрийн чадвар түр алдсаны /жирэмсний/ тэтгэмж олгосон жагсаалт, хөрөнгийн үнэлгээний тайлан №5/41, 2024.06.06-ны өдрийн 24/17 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ГХ2023/0184 дугаартай гүйцэтгэх хуудас, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШЗ2023/18867 дугаартай шүүгчийн захирамж, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00996 дугаартай шийдвэр, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/01218 дугаартай магадлал, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2023/01123 дугаартай тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3/79 дугаартай албан бичиг, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3/78 дугаартай албан бичиг, шийдвэр гүйцэтгэх тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх тэмдэглэл, 24360012/06 эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 24360012/07 эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 24360012/08 эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, б, 24360012/10 эд хөрөнгө хураах тухай тогтоол, 24360012/11 эд хөрөнгө хураах тухай тогтоол, 24360012/12 эд хөрөнгө хураах тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024.04.25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 5/41 шинжээч томилох тухай тогтоол, 2024.05.15-ны өдрийн 3/2379 дугаартай мэдэгдэл, 2024.05.15-ны өдрийн 3/2380 дугаартай мэдэгдэл, 2025.05.15-ны өдрийн 3/2381 дугаартай мэдэгдэл, 2024.06.05-ны өдрийн 34/3347 дугаартай хүсэлт, 2024.06.10-ны өдрийн 3/2373 дугаартай мэдэгдэл, 2024.06.10-ны өдрийн 3/2374 дугаартай мэдэгдэл, 2024.06.10-ны өдрийн 3/2353 дугаартай мэдэгдэл, 2024.06.06-ны өдрийн 24/14 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/15 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/16 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/17 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/18 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.06.06-ны өдрийн 24/19 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үйлчилгээний талбайд хөрөнгө оруулах тухай гэрээ, 0004/2016 тоот гэрээний хавсралт, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, төлбөр тооцоо хийж гүйцэтгэх хуваарь, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24360012 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэрэг баримтууд хавсаргагдсан байна. 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ж ХХК нь Б-д холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б нь шинжээч томилж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилох тухай тогтоолыг хэзээ гаргасан нь тодорхойгүй буюу огноог гүйцэд тусгаагүй, шинжээчид дүгнэлтийг хэзээ гаргаж ирүүлэх талаар даалгасан зэрэг нь тодорхойгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолд зааснаас өөр шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг явуулсан, шинжээчид эрх, үүрэг танилцуулаагүй, хүчингүй болсон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний заалтыг удирдлага болгон акт гаргасан нь хуульд нийцээгүй, Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ганцхан аргаар үнэлснээс шалтгаалан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн бодит ханшаас хэт доогуур үнэлсэн, мөн үнэлгээний зүйл болох газар эзэмших эрхийн хугацаа дууссан байхад зөрчлийг арилгуулахгүй эрхийн зөрчилтэй хөрөнгө хурааж, эзэмшигч нь тодорхойгүй хөрөнгөнд үнэлгээ тогтоолгосон нь хууль бус тул үнэлгээг хүчингүй болгуулна гэж маргасан.

 

4. Хариуцагч Б нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал авахаар нэхэмжлэгч, барьцаа хөрөнгийн эздэд мэдэгдлийг хүлээлгэн өгсөн, хөрөнгийн үнэлгээнд хөндлөнгийн шинжээчийг зохих журмын дагуу томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгосон, үнэлгээг хуулийн дагуу талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

5. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

6. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №181/ШШ2023/00996 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №210/МА2023/01218 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №001/ШТХ2023/01123 дугаар тогтоолоор ЖХХК, Знараас 4,378,498,058 төгрөг гаргуулан, Хаан банканд олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032113 дугаартай .., 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 20 дугаар байр, 6 давхарт байрлах 160 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай .., 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 20/1 дүгээр байр, 6 давхарт байрлах 122 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037304 дугаартай .., 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 20 дугаар байр, 6 давхарт байрлах 106 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039600 дугаартай .., 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 20/1 байр, 6 давхарт байрлах 73 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040885 дугаартай .., 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 20/1 дүгээр байр, 4 дүгээр хэсэг хаягт байрлах 54 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032874 дугаартай .., 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 20/1 дүгээр барилгын 4 давхарт байрлах 146 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх зд хөрөнгө, улсын бүртгэлийн Э-2203003146 дугаартай, нэгж талбарын 1460200400 дугаартай .., Сөүлийн гудамжинд байрлах 931 м.кв талбайтай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

7. Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №181/ШЗ2023/18867 захирамж, №181/гх2023/01184 тоот гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч, төлбөр төлөгч Ж ХХК, З нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь өнөөг хүртэл дуусгавар болоогүй байгаа, ажиллагааны дагуу төлбөр төлөгчөөс мөнгөн төлбөрийг төлбөр авагчид бүрэн болон хэсэгчлэн шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул төлбөр төлөгч нарын үүрэг хэвээр байна.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн, шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч нар нь сайн дураар биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлжээ.

9. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой өр төлбөрийг сайн дураар биелүүлээгүйтэй холбоотойгоор 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээч томилох тухай №5/41 тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн нэр бүхий шүүхийн шийдвэрт заагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээний зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох зорилгоор шинжээчээр, хөрөнгийн үнэлгээчин Ныг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 49, 54, 55 дугаар зүйлд нийцжээ.

9.1. 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээч томилох тухай №5/41 тогтоолоор төлбөр төлөгч нарын өмчлөлийн нэр бүхий 7 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэлгээг гаргуулах зорилгоор Ныг шинжээчээр томилохдоо шинжээчийн дүгнэлтийг хэзээ гаргаж ирүүлэхийг даалгасан нь тодорхойгүй, тогтоолд огноо бичээгүй, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолд э г гүйцэтгэгчээр томилсон байхад э шинжээч томилсон нь хууль зөрчсөн бөгөөд өөр шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг явуулсан, шинжээчид эрх, үүрэг танилцуулаагүй, хүчингүй болсон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний заалтыг удирдлага болгон шинжээч томилох тухай актыг баталгаажуулсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан маргажээ.

9.2. Шинжээч томилсон тогтоолд шинжээчийн дүгнэлтийг шинжээч хэзээ гаргаж шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлэхийг даалгасан нь тодорхойгүй, огнооны хэсгийг бөглөөгүй орхигдуулсан байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын хэлбэрийн шаардлагыг хуульчилсан байхаас гадна мөн хуулийн 12.3-т Тогтоолыг түүнд заасан хугацаанд, хугацаа заагаагүй тохиолдолд даруй биелүүлнэ гэж заажээ. Иймд тогтоол биелүүлэх хугацааг тогтоолд тухайлан заагаагүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

9.3. Нэхэмжлэгч нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолд э г гүйцэтгэгчээр томилсон байхад гүйцэтгэгч э нь шинжээч томилсон нь хууль зөрчсөн бөгөөд өөр шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг явуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч маргасан боловч шүүх хуралдаанд тухайн асуудлаар маргах шаардлагагүй болсон талаарх тайлбарыг гаргажээ. Түүнчлэн, нэхэмжлэгч нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцаж байсан гүйцэтгэгч э нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас шийдвэр гүйцэтгэгч э нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийн дагуу тухайн ажил үүргийг гүйцэтгэж байсан болох нь хавтаст хэргийн 110 дугаар талд авагдсан Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024.05.01-ний өдрийн албан даалгавар, гүйцэтгэгч э гийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгогдсон баримт зэргээр тогтоогджээ. /хх110-111/

9.4. Нэхэмжлэгч нь хүчингүй болсон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг шинжээч томилох тухай тогтоолд баримталсан нь хуульд нийцээгүй гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гомдол гаргажээ.

а/ 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээч томилох тухай №5/41 тогтоолын Хоёр дахь заалтаар шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн эрх, үүргийг танилцуулахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14-д заасан эрх, үүргийг танилцуулахаар тусгасан нь тухайн хуулийн хэм хэмжээнд нийцээгүй буюу өмнө нь дагаж мөрдөж байсан, хүчингүй болсон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн зохицуулалтыг хариуцагч баримталсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх боловч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь хэлбэрийн шаардлага хангаагүй буюу техникийн шинжтэй алдаа гаргасан нь хөрөнгийн үнэлгээг, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.

б/ Шүүх хуралдаанд, хөрөнгийн үнэлгээг гаргасан Н гэрчээр оролцсон бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчийн эрх, үүргийг танилцуулсан талаар мэдүүлсэн, мөн хөрөнгийн үнэлгээчинд хамаарах бүрэн эрхийг эдэлж, үүрэг хариуцлагыг хүлээх үнэлгээчний зөвшөөрөлтэй талаар, тодорхой хугацаанд буюу 2011 оноос хойш мэргэшсэн үнэлгээчнээр ажиллаж байгаа талаар мэдүүлсэн, мөн Үнэлгээний тайлангийн Нэг.Ерөнхий мэдээлэл. Шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц хэсэгт-Хуульд заасны дагуу шинжилгээ хийх, эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл болон санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэлтэй танилцсаны дараа хэргийн материалаас шүүхийн шийдвэр, шинжээч томилох тогтоол, төлбөр авагч, төлөгч нарыг тодруулж, шаардлагатай материалыг хувилан авч шинжилгээний объектийн байршил зэргийг тодруулна гэж тусгагдсан зэргээс дүгнэхэд шийдвэр гүйцэтгэх байгууллага нь илтэд хууль зөрчин ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

9.5. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно гэж, мөн хуулийн 44.2-т Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараах үйл ажиллагаа хамаарна гэж, мөн хуулийн 44.2.9-т хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд үнэлгээчнийг оролцуулах гэж хуульчилсан байх тул Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээнд шинжээч томилох, үнэлгээ гаргуулах ажиллагаа хамаарч байна.

а/ Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж, мөн хуулийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан, мөн хуулиар тогтоосон хугацаанд зохих журмын дагуу шинжээч томилсон тогтоолд гомдол гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрт гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, мөн зохих журмын дагуу гомдол гаргаагүй гэж үзэх үндэслэл болно.

10. Шинжээч Н нь төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Улаанбаатар хот, .., Сөүлийн гудамж 20/1 барилгын 4 дүгээр давхрын Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040885 дугаартай, 54м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 698.951.535 төгрөг, .., 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 барилгын 4 дүгээр давхрын Ү-2203032874 дугаартай 146 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1.889.757.855 төгрөг, .., 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 барилгын 6 дугаар даварын Ү-2203039600 дугаартай 73 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 944.878.927 төгрөг, .., 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 барилгын 6 дугаар давхрын ...дугаартай 122 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1.579.112.728 төгрөг, .., 5-р хороолол, Сөүлийн гудамж 20 дугаар байрны, 6 дугаар давхрын Ү-2203037304 дугаартай 106 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1.372.015.977 төгрөг, .., 5-р хороолол, Сөүлийн гудамж 20 дугаар байрны, 6 дугаар давхрын Ү-2203032113 дугаартай 160 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2.070.967.515 төгрөгөөр, мөн Э-2203003146 тоот эзэмших эрхийн дугаартай, 931 м.кв худалдаа үйлчилгээ зориулалттай газрын хамт үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 8.555.684.534 /найман тэрбум таван зуун тавин таван сая зургаан зуун наян дөрвөн мянга таван зуун гучин дөрвөн/ төгрөгөөр тогтоожээ.

10.1. Тухайн хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг тогтоохдоо өртгийн хандлага, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан үнэлгээ гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд нийцжээ.

11. Нэхэмжлэгч ЖХХК нь дээр дурдсан хөрөнгийн үнэлгээнүүдийг эс зөвшөөрч, шинжээч нь хөрөнгийн үнэлгээг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ганцхан аргаар үнэлснээс шалтгаалан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн бодит ханшаас доогуур үнэлсэн гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар эдгээр үйл баримт нотлогдоогүй гэж үзэв.

11.1. Учир нь Үнэлгээний тайланд, шинжээч нь өртгийн болон зах зээлийн хандлагын аргуудыг харьцуулан үнэлгээ хийсэн, улмаар зах зээлийн хандлагын аргаар тооцоолсон үнэ, цэнд үндэслэн нэр бүхий үл хөдөх эд хөрөнгүүдийн үнэлгээг 8,555,684,534 төгрөгөөр үнэлсэн нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

12. Мөн нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс доогуур үнэлсэн гэж гомдол гаргасан, өөрийн гомдлыг нотлох зорилгоор тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй төстэй хөрөнгийн харьцуулсан үнэлгээг хийсэн тайланг нотлох баримтаар шүүхэд гаргасан боловч тухайн хөрөнгийн үнэлгээний тайланд үндэслэн, хэмжээ, байрлал зэрэг нь өөр хоорондоо ялгаатай хөрөнгүүдийн тайланг харьцуулан дүгнэх, хөрөнгийн үнэлгээний тайланг бодитой үнэлээгүй гэж үзэх боломжгүй юм.

13. ЖХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн Э-2203003146 дугаартай, нэгж талбарын 1460200400 дугаартай, .., Сөүлийн гудамжинд байрлах 931 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хугацаа дууссан талаар үнэлгээний тайланд тусгагдсан боловч шийдвэр гүйцэтгэгч нь газар эзэмших эрх нь дууссан зөрчлийг арилгуулахгүй, эрхийн зөрчилтэй хөрөнгө хурааж, эзэмшигч нь тодорхойгүй хөрөнгөнд үнэлгээ тогтоолгосон нь хууль бус гэж нэхэмжлэгч маргажээ.

а/ Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ гэж, мөн хуулийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж, мөн хуулийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заажээ.

б/ Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон нь тухайн газар дээр баригдсан хууль ёсны өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтооход саад болохгүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээллийг тусгана гэсэн зохицуулалтын хүрээнд тухайн газар эзэмших эрхэд газрын талаарх холбогдох мэдээллийг тусгасныг буруутах үндэслэлгүй юм.

14. Иймд нэхэмжлэгч ЖХХК-ийн гаргасан гомдлоор хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан б холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ЖХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ЖХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Хүсэлт шийдвэрлэх тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №181/ШЗ2024/12743 захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД