Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/73

 

                              *******, ******* нарт холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай     

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сүрмандах

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2022 оны дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2*******1000000155 дугаартай, 175/2022/0159/Э индекстэй 1 хавтас хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт , Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын 0-ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин, механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн сумын, 1 дүгээр баг, , дүгээр хэсгийн 3 тоотод оршин суудаг, /РД:МЖ0229031/, урьд

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл , ах, эгчийн хамт Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. /РД:НГ0631*******17/,

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр баг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч бэлнээр 15,990 төгрөг, 1 литрийн “Тундра” архи 1 шил, 2,5 литрийн “Сэрүүн” пиво 1 ширхэг, “Эссэ” тамхи 3 ширхэг, “Мевиус” тамхи 10 ширхэг, 2 ширхэг ундаа зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 265,990 төгрөгийн хохирол учруулж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч овогт , өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,-д зааснаар *******ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* *******эд хорих ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар хянан хүмүүжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******эд оногдуулсан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээг Сэлэнгэ аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж, хараа хяналтандаа байлгаж, хянан хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эгч О.Сарантуяад тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус бүр хүлээлгэн,

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг хэргийн хамт хадгалж,

ХХХэрэгт хураагдсан ирсэн баримт бичиггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

Шүүгдэгч *******т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолыг 2022 оны дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ ямар хугацаанд уг албадлагын арга хэмжээг хэрэглэх талаар тогтоолын 6 дахь заалтад тодорхой дурдаагүй, улмаар Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн , 5, 6 дахь заалтад заасан уг албадлагын арга хэмжээний улмаас үүсэх үр дагаврын талаар шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт огт дурдаагүй шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад тусгасан албадлагын арга хэмжээг ямар хугацаанд хэрэглэх талаар тодорхой дурдаж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байхаар бичигдсэн байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн зөрчилд хамаарч байна.

Мөн прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн атлаа тодорхойлох хэсгийн 6-р нүүр талд “... эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй байгааг анхаарч үзнэ үү.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад шүүгдэгчид албадлагын арга хэмжээг хэрэглэх хугацаа, мөн үүнээс үүсэх үр дагаврын талаар зохих өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Өсвөр насны шүүгдэгч *******эд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч үүрэг хүлээлгэсэн. Гэвч үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдэхээр бол яаж зохицуулах, мөн үүрэг хүлээлгэсэн арга хэмжээг зөрчсөн тохиолдолд яаж зохицуулах талаар тусгаж өгөөгүй. Гэм буруутайд тооцоод бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж бичсэн алдаа гаргасан. Иймд шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэх хугацаа мөн үр дагавар гарах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсгийн , 5 дахь заалтад заасны дагуу өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн гэжээ.

   Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.******* тайлбартаа:  Миний үйлчлүүлэгчийн талаар эсэргүүцэлд дурдаагүй тул тайлбар хэлэх зүйлгүй. Гэхдээ энэхүү шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичих шаардлагагүй байсан гэж үзэж байна гэжээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцлээр *******, ******* нарт холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 1. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 18- 19-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр баг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Наран нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч бэлнээр 15,990 төгрөг, 1 литрийн Тундра архи 1 шил, 2,5 литрийн Сэрүүн пиво 1 ширхэг, Эссэ тамхи 3 ширхэг, Мевиус тамхи 10 ширхэг, 2 ширхэг ундаа зэргийг хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 265,990 төгрөгийн хохирол учруулж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан үйлдлийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

2. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч , өсвөр насны шүүгдэгч т ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  шүүгдэгч нарын нас, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан  зохих ял шийтгэлийг оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.  

            3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй, прокуророос ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн  байх ба  хэргийн оролцогчдын зүгээс шүүгдэгч нарын гэм буруу болон эрүүгийн хариуцлагын  талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

            . Харин шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр дээд шатны прокурор  эсэргүүцэл бичсэн бөгөөд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн эсэргүүцлийн заримыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэв.  

            а. Дээд шатны прокурор нь эсэргүүцлээ өсвөр насны шүүгдэгч *******эд хянан хүмүүжүүлэх хугацааг шүүх заагаагүй нь шийдвэр биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр бичигдсэн гэж тайлбарлаж байгаа боловч өсвөр насны шүүгдэгч *******эд хорих ял оногдуулахыг 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнсэж мөн  хугацаагаар гэснийг  тэнссэн нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай  албадлагын арга хэмжээ авсан гэж ойлгох бөгөөд энэ нь хугацаа тогтоогоогүй буюу эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

            б. Шүүхээс өсвөр насны шүүгдэгч *******эд  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан  боловч Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн , 5, 6 дахь заалтад заасан уг албадлагын арга хэмжээний улмаас үүсэх үр дагаврын талаар шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт дурьдаагүй байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтанд өөрчлөлт оруулж прокурорын эсэргүүцлийг зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1., 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

 6 дахь заалтыг:

“6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг, , 5 дахь хэсэгт тус тус зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг  хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн,  үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмаар ял оногдуулах учиртайг тайлбарласугай.” гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                     ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН