Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 316/ШШ2025/00174

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 316/ШШ2025/00174

Сэлэнгэ аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү би,

 

Нэхэмжлэгч:*****н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, **** холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,298,815.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч **** нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Токи ББСБ ХХК-тай ЗГ352023111602253 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Samsung A54 256GB" маркийн гар утсыг нийт 1,738,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 11 дүгээр сарын 16- 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 20 сарын хугацаанд сар бүр 113,465 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ****К нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 2023 оны 11 дүгээр сарын 16-ннаас 2025 оны 06 дугаар сарын 25 хүртэл нийт 20 сар 20 удаагийн төлөлт дутуу 1,738,000 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох 467,346.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ /гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар 93,469.22 төгрөг, нэхэмжлэх нийт дүн 2,298,815.3 төгрөг гэжээ.

 

Хариуцагч **** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 23 дугаар тал/ ... **** нь **** надад холбогдуулан гар утасны үлдэгдэл төлбөр 2,298,815.3 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 2,298,815.3 төгрөгийг **** миний бие төлөхөд ямар нэгэн маргаан байхгүй. Үнийн дүнгийн талаар маргахгүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

***** нэхэмжлэлтэй ***** холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,298,815.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,732 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,866 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 25,866 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ***** нэхэмжлэлтэй ***** холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,298,815.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,732 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,866 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 25,866 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч ****-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ