| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0040/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/043 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/043
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч М.Ф,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял щийтгүүлж байсан, Б овгийн Т-гийн А, регистрийн дугаар БД00000000
Шүүгдэгч Т.А-гийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт байрлах "Скай" нэртэй бааранд тус сумын иргэн С.Х-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.А нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт байрлах "Скай" нэртэй бааранд тус сумын иргэн С.Х-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч Т.А-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед хөдөөнөөс гэртээ гурил, цай, хэрэгцээний юм авахаар сумын төвд ирж гурилаа авчхаад А.Ж гэх хүний дэлгүүрээс цай авах гээд ороход тэдний үйлчилгээний төвд С.Х, М.Х, Х.Т нар сууж байсан. Тэгээд би хаалгаар шагайгаад харахад М.Х намайг дуудахаар нь орж тэр хүмүүстэй хамт архи ууж байхад Х.Т их согтож над руу үг хаяад байхаар нь М.Х “Энэ их согтсон байна” гээд гэрт нь хүргэхээр авч явсан. Тэгээд С.Х бид хоёр юм ярьж сууж байгаад маргалдаж би С.Х-гийн зүүн хөлийг ширээн доогуур өшиглөсөн. Тэгээд С.Х над руу гээд босохдоо газар унаж “Чи миний хөлийг гэмтээчихлээ гээд” орилохоор нь би гарч явах гэснээ дахин орж ирж “Та битгий баашлаад бай” гээд татаж босгох гэтэл босож чадахгүй байсан. Тэгээд А.Ж ирж энэ хүний хөл гэмтсэн юм шиг байна чи яв гээд намайг явуулсан. ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бүгд миний буруу.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
-Хохирогч С.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.А надтай хэрүүл өдөж бид хоёр ширээний 2 талд суугаад маргаж байтал гэнэт Т.А ширээний доогуур миний зүүн талын хөлийг өшиглөхөд хөл минь их өвдөж би уурлаад босох гэтэл хөл гишгэж болохгүй байсан. Гишгэж чадалгүй газар унаж миний хөл хугарчих шиг боллоо гээд орилж байхад Т.А гарч явснаа дахин орж ирж намайг заамдаж чи битгий баашлаад бай гэж надруу дайрч байтал үйлчилгээний төвийн эзэн А.Ж орж ирж Т.А-ийг салгаж гаргаад явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
- Гэрч А.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэнэт шуугиан гарахаар нь яваад очтол С.Х газарт суугаад миний хөл хугарчихлаа гээд орилж байсан. Хажууд нь А чи битгий худлаа баашлаад бай гээд дайрах гэтэл би салгаад А-ыг гаргаад явуулж би өөрийн машинаар Х-ыг эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-гийн116 дугаартай: “... 1. Иргэн С.Х-гийн биед зүүн талын хөлийн гадна хавчаар ясны цуурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Т.А-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 116 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Т.А надад учирсан бүх хохирлыг бүрэн барагдуулсан” гэх хохирогч С.Х-гийн мэдүүлгээр шүүгдэгч Т.А-ийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Т.А-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 /дөрвөн зуун тавь/ нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.
Шүүгдэгч Т.А-гийн хаваржааны зориулалтаар эзэмшиж байгаа 700м2 газрыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.Д