| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/03668/И |
| Дугаар | 197/ШШ2025/04853 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/04853
2025 04 22 197/ШШ2025/04853
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Жаргалант -******* тоотод оршин суух, Н.Лх******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Кози аппартмент, 1 давхар, ******* хажууд бүргэд хаалга хаягт байрлах, ******* ХХК /РД:4265963/-д холбогдох,
900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК-ийн захирал н.Нармандахаас ажилласан хугацааны цалин 700,000 төгрөг, хугацааны алданги, хохирол болох 200,000 төгрөг, нийт 900,000 төгрөгийг гаргуулан авах шаардлагыг хүргүүлж байна. Би 2025 оны 01 сарын 27, 28, 29, 30, 31, 02 сарын 01, 03-ны өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд нийт 7 өдөр ажилласан юм. Шүүхийн байгууллагад зориулж засвар хийж байгаа гэх Хангарьд цамхагийн засварыг хийж байгаа Гранд авгуш ХХК нь цахилгааны ажлаа энэ хүнээр хийлгэж байгаа юм. Намайг ажилд орохоос өмнө хэд хэдэн хүний цалинг нь өгөхгүй луйвардсэн гэсэн. Хэдэн өдөр эгч нь өөрийгөө хүний нөөцийн менежер гээд ******* дугаараар зар тавиад эхнэр нь нягтлан гээд энэ гурав нийлж луйвар хийгээд сурчихсан байгаа юм. Барилга дээрх инженер залуу нь би мэдэхгүй гээд өөрөө утсаа авахгүй зугтаж миний фэйсбүүк хаягийг блоклосон. Миний очиж анкет бөглөж гэрээ хийсэн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Кози аппартмент нь түгжээтэй байдаг. ******* өөдөөс харсан нэр хаяггүй хаалга, чанаргүй халтуурны цахилгаан монтаж хийдэг өөр ажилтнаар яриулахаар утсаа аваад намайг ярих гэхээр завгүй дараа эргээд яръя гээд тасалдаг гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Лх******* би ******* ХХК-иас 900,000 төгрөг гаргуулан авах нэхэмжлэлээ шүүхээс татан авах хүсэлт гаргав. Хүсэлт гаргах болсон шалтгаан нь нэхэмжлэгчийн регистрийн дугаар, гэрийн хаягийг хариуцагч этгээд болох зальхай, аюултай луйварчин руу заавал явуулах хуулийн зохицуулалттай байна. Тэглээ гээд луйварчин этгээд гэрийн хаягаар минь мөнгийг авчирж өгөхгүй, би хаягаа өгмөөргүй байна. Шүүхийн үйл ажиллагаа нь хэт удаан, цаашид үр дүнгүй мэт харагдаж байна. Энэ нь н.Наранмандах гэдэг барилгын халтуур авч хийж хүн луйварддаг, арга нь маш нарийссан этгээдийг танай байгууллага яаж ч чадахгүй гэж би бодож байна. Манай улс луйварчдыг өөгшүүлдэг юм байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Лх******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ. гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн регистрийн дугаар, гэрийн хаягийг хариуцагчид мэдэгдэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. гэж заасныг үндэслэн 900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг хуульд нийцсэн гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Н.Лхагва-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох, 900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 13,075 төгрөг, улсын орлогоос 13,075 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Лх*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,150 төгрөгөөс үлдэх 13,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР