| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2024/0645/З |
| Дугаар | 128/ШШ2025/0209 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2025/0209
2025 03 24 128/ШШ2025/0209
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн , Хан-Уул дүүргийн д тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас нэхэмжлэгч болох “*******” ХХК, түүнийг төлөөлж компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Р.Б,
Нөгөө талаас хариуцагч болох Нийслэлийн , түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Хан-Уул дүүргийн , түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нар захиргааны хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлэх тухай сайн дурын хүсэл зориг, санаачилгын үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1, 21.1.1, 22.4, 28.2.5, 47.4, 56.1.5, 68.1, 68.2, 68.4, 69.2, 109.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн доорх нөхцөлөөр харилцан тохиролцож, энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү гэрээгээр “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн болон Хан-Уул дүүргийн д холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа захиргааны хэрэгт хэргийн оролцогчид эвлэрэхтэй холбоотой харилцааг зохицуулав.
1.2. Хэргийн оролцогчид энэхүү гэрээгээр эвлэрсэн асуудлаар дахин маргах, шүүхэд нэхэмжлэл гаргах, эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн талаар гомдол гаргах эрхгүй болохоо ойлгож, энэхүү гэрээг байгуулсан болно.
Хоёр. Эвлэрлийн нөхцөл
2.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч, хариуцагчид энэхүү гэрээнд заасан ёсоор эвлэрч байгаа бөгөөд үүнийг гуравдагч этгээдүүд хүлээн зөвшөөрч байгаа болно.
2.2 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас дараах шаардлагуудын хувьд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно.
2.2.1. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн "Газар эзэмших эрх олгох тухай" ******* дугаар Захирамж, тус Захирамжийн хавсралтын 6-13 дугаар бүхий хэсгүүдийг хүчингүй болгуулах шаардлага;
2.2.2. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн "Газар эзэмших эрх олгох тухай" ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага; ("Ү" компанид 30,000 м.кв газар эзэмшүүлсэн, нэгж талбарын дугаар 1780913393)
2.2.3. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага; (тус дүүргийн 4 дүгээр хороонд 16000 мкв)
2.2.4. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага; (“*******”) компанид 3,419 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 1780913317 дугаартай газрыг эзэмшүүлсэн
2.2.5. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжийн “*******” компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага. (тус дүүргийн 4 дүгээр хороонд 2189 м.кв)
2.3. Нийслэлийн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас доор дурдсан шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, тус шаардлагад дурдсан газрыг давхардуулан олгосон маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож байгаа болно. Үүнд;
2.3.1 Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага. т 6,651 м.кв хэмжээ бүхий газрыг эзэмшүүлсэн захирамж.
2.4. Хан-Уул дүүргийн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас доор дурдсан шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, тус шаардлагад дурдсан газрыг давхардуулан олгосон маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож байгаа болно.
2.4.1. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023.7.31-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” ******* дугаартай Захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага (Тухайн захирамжаар Нийслэлийн боловсролын газарт 6,651 м.кв газар олгосон)
2.4.2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023.12.04-ний өдрийн "Газар эзэмших эрх олгох тухай” ******* дугаартай Захирамжийн хавсралтын 1 дугаартай хэсэг; (т сургуулийн зориулалтаар 11,050 м.кв хэмжээ бүхий газрыг эзэмшүүлсэн)
2.5. Нийслэлийн , Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад дурдагдсан координатуудын дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээг өөрчилж, 1 нэгж талбар болгон үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар захирамжилж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно.
2.6. Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад тусгасан 95440 м.кв, газрыг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсгийг үндэслэн дүйцүүлэн олгоно.
2.7. Энэхүү гэрээний 2.6-д заасан дүйцүүлэн олгох газрын хувьд Нийслэлийн , нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь энэхүү гэрээний 2 дугаар хавсралтад дурдсан координатын дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 5001 м.кв, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн давааны зүүн талд 72005 м.кв газруудыг тус бүр үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар, Налайх дүүргийн 1 дүгээр хороонд 78158 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, гэрээ байгуулж гэрчилгээ олгоно. Энэхүү гэрээний 2 дугаар хавсралтад тусгагдсан газруудыг нэхэмжлэгч компанид эзэмшүүлэх нь Газрын тухай хуульд нийцэж байгаа бөгөөд ямар нэгэн зөрчил, маргаан байхгүй болохыг Нийслэлийн батлав. Тус газруудыг нөхөн олговрын журмаар дүйцүүлэн өгч байгаа тул Газрын тухай хуульд заасан дуудлага төлөгдөхгүй болно.
2.8. Энэхүү гэрээг шүүхээр баталгаажуулснаар нэхэмжлэгч нь энэхүү гэрээний 1 болон 2 дугаар хавсралтуудад заасан газруудыг гэрээний 2.5, 2.7-д заасан эзэмших эрхтэй болно. Эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулмагц Нийслэлийн , Нийслэлийн Газар зохион зориулалтаар байгуулалтын алба нь тус газруудын хувьд 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх захирамж гаргаж, нэхэмжлэгч компанитай Газрын тухай хуульд заасан ёсоор Газар эзэмшүүлэх гэрээг байгуулах, Газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг тус тус хүлээв.
2.9. Нийслэлийн нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээж өгөөгүй байсантай холбоотой өнгөрсөн хугацаанд газрын төлбөр тооцогдоогүй буюу нэхэмжлэгчээс төлбөл зохих газрын төлбөрийн үлдэгдэл байхгүй болохыг Нийслэлийн , Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба баталгаажуулж Татварын байгууллагад мэдэгдэнэ.
2.10. Нийслэлийн , Хан-уул дүүргийн , тэдгээрийн дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд нь нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар дээр (энэхүү гэрээний Хавсралт 1 болон Хавсралт 2-т заасан буюу сэргээн өгч байгаа болон нөхөн олговрын журмаар өгч байгаа) барилгын зураг төсөв батлах, архитектур төлөвлөлтийн даалгавар батлах, бүх төрлийн техникийн нөхцөлүүдийг олгох, газрын хянан баталгааны дүгнэлт гаргуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлах, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох зэрэг улсаас шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтуудыг батлуулахад нэхэмжлэгч компанийг дэмжиж ажиллана.
2.11. Нийслэлийн болон Хан-Уул дүүргийн нь нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрууд нь Усны тухай хууль тогтоомжуудын дагуу усны хамгаалалтын бүсэд ороогүй буюу усны хамгаалалтын бүс тогтоохоос өмнө нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн болохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг тус үндэслэлээр хүчингүй болгохгүй, цуцлахгүй байхаар талууд тохиролцов.
Гурав. Бусад нөхцөл
3.1. Энэхүү гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөлд гэрээний нөгөө тал нь Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн Захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.
3.2. Нийслэлийн болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Захирамжуудын дагуу нэхэмжлэгчийн газарт давхардсан байдлаар газар эзэмших болсон байгууллагууд буюу гуравдагч этгээдүүд энэхүү гэрээ ёсоор эвлэрч байгааг хүлээн зөвшөөрч байгаа болно.
3.3. Гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээс гадна гэрээний Уургийг зөрчсөнтэй холбоотой учирсан хохирлыг нэхэмжлэх эрх хэвээр хадгалагдана.
3.4. Энэхүү гэрээг шүүхээр баталгаажуулна. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
3.5. Энэхүү эвлэрлийн гэрээг 5 хувь үйлдэж, хэргийн оролцогч тус бүр нэг хувийг хадгалж, нэг хувийг шүүхэд үлдээв.
3.6. Эвлэрлийн гэрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийг төлөөлөгчид гарын үсэг зурж, шүүх баталгаажуулснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.
3.7. Энэхүү гэрээний хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчинтэй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож тус шүүхэд эвлэрэх талаар хүсэлт гаргажээ.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заасан.
3.Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагч Нийслэлийн , Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт итгэмжлэлээр эвлэрэн хэлэлцэх эрх олгогдсон болохыг шүүх шалган тогтоож, дараах нөхцөлөөр эвлэрснийг шүүх баталж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.1.Хэрэгт авагдсан талуудын эвлэрлийн гэрээ нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр огноологдсон боловч энэ хугацаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдоогүй байсан боловч нэхэмжлэгч нь хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр эвлэрэх, эвлэрлийн гэрээ байгуулах, түүнд гарын үсэг зурах, гэрээг шүүхээр батлуулах бүрэн эрхийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.“Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална.”, 68.2.“Хэрэв хэлцэл хийгч гуравдагч этгээд нь төлөөлүүлсэн этгээдээс уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрөл олгохыг хүсвэл түүнд зөвшөөрөл олгож болно.” гэж заасантай нийцсэн, эвлэрэх хэлцэл хийхийг төлөөлүүлэгч хожим нь буюу хуульд заасан 14 хоногийн хугацаанд багтаан зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
4.Талууд эвлэрлийн гэрээгээр “Нэхэмжлэгч нь 2.2.1.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” ******* дугаар захирамж, тус захирамжийн хавсралтын 6-13 дугаар бүхий хэсгүүдийг хүчингүй болгуулах шаардлага, 2.2.2.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага (“Ү” компанид 30,000 м.кв газар эзэмшүүлсэн, нэгж талбарын дугаар 1780913393), 2.2.3.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага (тус дүүргийн 4 дүгээр хороонд 16000 мкв), 2.2.4.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага (“*******” компанид 3,419 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 1780913317 дугаартай газрыг эзэмшүүлсэн), 2.2.5.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжийн “*******” компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага (тус дүүргийн 4 дүгээр хороонд 2189 мкв)-аасаа тус тус татгалзаж”, харин “Нийслэлийн нь 2.3.1.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага. т 6,651 м.кв хэмжээ бүхий газрыг эзэмшүүлсэн захирамж –д холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрч, тус шаардлагад дурдсан газрыг давхардуулан олгосон маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгохоор”, мөн “Хан-Уул дүүргийн нь 2.4.1.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023.7.31-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага (Тухайн захирамжаар Нийслэлийн боловсролын газарт 6,651 м.кв газар олгосон), 2.4.2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023.12.04-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” ******* дугаартай захирамжийн хавсралтын 1 дугаартай хэсэг,(т сургуулийн зориулалтаар 11,050 м.кв хэмжээ бүхий газрыг эзэмшүүлсэн)-тэй холбоотой шаардлагуудыг хүлээн зөвшөөрч маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгохоор”, ийнхүү талууд зарим шаардлагаасаа татгалзаж, зарим шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан дараах нөхцөлийг тохиролцож “2.5.Нийслэлийн , Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад дурдагдсан координатуудын дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээг өөрчилж, 1 нэгж талбар болгон үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар захирамжилж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно., 2.6.Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад тусгасан 95440 м.кв газрыг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсгийг үндэслэн дүйцүүлэн олгоно., 2.7.Энэхүү гэрээний 2.6-д заасан дүйцүүлэн олгох газрын хувьд Нийслэлийн , нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь энэхүү гэрээний 2 дугаар хавсралтад дурдсан координатуудын дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 5001 м.кв, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн давааны зүүн талд 72005 м.кв газруудыг тус бүр үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар, Налайх дүүргийн 1 дүгээр хороонд 78158 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, гэрээ байгуулж гэрчилгээ олгоно. Энэхүү гэрээний 2 дугаар хавсралтад тусгагдсан газруудыг нэхэмжлэгч компанид эзэмшүүлэх нь Газрын тухай хуульд нийцэж байгаа бөгөөд ямар нэгэн зөрчил, маргаан байхгүй болохыг Нийслэлийн батлав. Тус газруудыг нөхөн олговрын журмаар дүйцүүлэн өгч байгаа тул Газрын тухай хуульд заасан дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөхгүй болно.” хэмээн бусад нөхцөлүүдийг тохиролцож, гэрээнд нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нар гарын үсэг зурж албажуулжээ.
4.1.Тус хэргийн гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, зөрчигдөхгүй, гуравдагч этгээдүүд нь энэхүү эвлэрлийн гэрээг батлахад татгалзах зүйлгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн, ялангуяа Нийслэлийн Боловсролын газраас татгалзал, санал байхгүй талаараа албан бичиг ирүүлсэн байна.
4.2.Түүнчлэн хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасныг тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар тус эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь талуудын тайлбар, хүсэл зоригийн илэрхийллээр тогтоогдлоо.
6.Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрэх талаар хүсэлтээ илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэлт зоригоо илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн , Хан-Уул дүүргийн д тус тус холбогдох, ******* индекс дугаар бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн , Хан-Уул дүүргийн д тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, ******* индекс дугаар бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРАНГУА