Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/77

 

                                         *******д холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай     

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сүрмандах

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 17/2022/017/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт , Монгол Улсын иргэн, 19******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автокранист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, “******* *******” гудамж, дүгээр байр, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:***********************************/,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 0 дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар баг, Бугант тосгоны “Хэрээн гол” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан .0 м2 талбайг эвдрэлд оруулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 47.978 төгрөгний хохирол, 1*******.117 төгрөгний хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

мөн 2022 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт Хьюндай 2*******0 экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид .2******* төгрөгийн шууд хохирол, 182.988 төгрөгийн хор уршиг учруулан хууль бусаар алт олборлосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ыг 2 жил сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэг, мөн хуулийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар ******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн .8, .9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэн,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар *******ыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн ,4-д зааснаар шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Нуundai 2*******0 маркийн экскаваторын үнэ 9.000.000 / есөн сая / төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан, энэ хэрэгт хураагдсан Кошин маркийн помт, алт угаах төхөөрөмж гитаран буу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч тус тус улсын орлогод орлого болгон,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Прокурор 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 24 дугаартай эсэргүүцэлдээ:

... Шийтгэх тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 7 дугаар нүүрэн талд ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэсэн байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... ыг 2 жил сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй гэж тогтоосон атлаа тогтоох хэсгийн дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэг зөрүүтэй, тодруулбал тэнссэн хугацаа нь 2 жил сарын хугацаатай, гэтэл үүрэг хүлээлгэсэн хугацаа нь 2 жилийн хугацаатай байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөргүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2.Шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дахь заалтад заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн .8, .9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийтгэх тогтоолд тусгасан боловч, цаашид шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл хариуцлага хүлээлгэх талаар тусгасан хуулийн заалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтыг тайлбарлан сануулж шийтгэх тогтоолд тусгаж шийдвэрлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан байна гэж дүгнэсэн атлаа тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөртэй эсэх талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1., .8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1., 1.7 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, дахь заалтад шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жил сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дахь заалтад заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх талаар,

Мөн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл хариуцлага хүлээлгэх тухай заалтыг,

Мөн 7 дахь заалтад шүүгдэгч нь бусад төлөх төлбөргүйг тус тус тусгасан өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

******* нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 222-22, 2-27, 2-р хх-ийн 19-2-р ху/, хохирогч /1-р хх-ийн 2-27-р ху/, гэрч /1-р хх-ийн --р ху/, гэрч /1-р хх-ийн 9-40-р ху/, /1-р хх-ийн 44-4-р ху/, /1-р хх-ийн 48-49-р ху/, /1-р хх-ийн 191-192-р ху/, иргэний нэхэмжлэгч /1-р хх-ийн 1-2-р ху/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 8/1814 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 8-9-р ху/, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 7-74, 200-210-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн ТХҮ-822-922 дугаартай дүгнэлт /1-р х-ийн 111-112-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Гэвч анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулалгүйгээр 02 жил 0 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй хэмээн дүгнэж, шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ыг 2 жил сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэхээр тогтоосон боловч Тогтоолын дугаар заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэг, мөн хуулийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар ******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэхээр зааж шийдвэрлэсэн нь хоорондоо зөрчилдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн -д заасан ...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн  байна... гэсэн заалтыг зөрчжээ.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь дээрхи хугацаанд уг албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд үүсэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар  зүйлийн 4, , дахь хэсэгт заасан үр дагаврын асуудлаар шийтгэх тогтоолд огт дурдаагүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй талаар дүгнэлт хийсэн боловч “Тогтоох” хэсэгт энэ талаар заалгүй орхигдуулсан нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1.1-д заасан   ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, , 4 дүгээр заалтуудад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2022 оны 10 дугаар сарын 17-ны 2022/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулалгүйгээр ыг 02 жил 0 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй” гэж,

дахь заалтыг:

“.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар ******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг 02 жил 0 сарын  хугацаагаар хүлээлгэсүгэй” гэж,

4 дэх заалтыг:

“4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн .8, .9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг; мөн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 4, , -д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах; үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус анхааруулсугай” гэж  өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 24 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                  ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ