Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/04972

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 24 197/ШШ2025/04972

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* оршин суух, Бя******* Би******* /РД:*******/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, 13-р хороолол, *******, ******* тоотод оршин суух, Эр******* Гантулгад холбогдох,

 

1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч Э.Га******* 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр "Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-г бичгээр байгуулж, Ашли ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Га******* холбогдох иргэний хэрэгт Эрх зүйн туслалцаа үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Э.Гантулга-г төлөөлөн оролцсон болно. Хариуцагч үндсэн төлбөрийг төлж, алдангиас бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Миний зүгээс "Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дууссан хэдий ч хариуцагч нь өнөөдрийг хүртэл өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд тохирсон төлбөр болох 2.000.000 төгрөгөөс урьдчилгаа 1.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр 1.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.3 дахь хэсэгт "гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги" төлөхөөр заасан байх тул гэрээнд зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-г хүртлэх хугацаанд үндсэн үүрэг болох 1.000.000 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцож нийт алдангид 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Э.Гантулга эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу үндсэн төлбөр 1.000.000 төгрөг алданги 500.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Би******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Би******* миний нэхэмжлэлтэй Э.Га******* холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Би******* нь хариуцагч Э.Га******* холбогдуулан, 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Гантулга нь 1,500,000 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч Б.Би******* нь хариуцагч Э.Гантулгаас 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Би*******ий нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Га******* холбогдох, 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 19,475 төгрөг, улсын орлогоос 19,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Би*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгөөс үлдэх 19,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР