Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/04973

 

 

 

 

 

 

2025 04 24 197/ШШ2025/04973

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, ******* оршин суух, Бям******* Би******* /РД:*******/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, ******* тоотод оршин суух, Өл******* Цэ******* /РД:*******/-д холбогдох,

 

2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Цэ*******тай 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-г бичгээр байгуулж, Ө.Цэ*******гийн нэхэмжлэлтэй Г.Энхжинд холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, хариуцагч Г.Энхжинтэй 2022 оны 11 сарын 22-ны өдрийн ******* "Эвлэрлийн гэрээ" байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэж, маргаан эцэслэгдсэн болно. Миний зүгээс "Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, дууссан хэдий ч хариуцагч нь өнөөдрийг хүртэл өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд тохирсон төлбөр болох 1.500.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.3 дахь хэсэгт "гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги" төлөхөөр заасан байх тул гэрээнд зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-г хүртлэх хугацааны үндсэн төлбөр болох 1.500.000 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцож, нийт алдангид 750.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Ө.Цэ*******гаас эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу үндсэн төлбөр 1.500.000 төгрөг алданги 750.000 төгрөг нийт 2.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Би*******ий нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Цэ*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болох 2,250,000 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч талууд дараах байдлаар эвлэрч байна. 2025 оны 05 сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 750,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Би******* нь хариуцагч Ө.Цэ*******д холбогдуулан 2,250,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Ө.Цэ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,250,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 750,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ө.Цэ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,250,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 750,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 төгрөгөөс 25,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 25,475 төгрөг, улсын төсвийн данснаас 25,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Би*******д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ө.Цэ******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР