Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/04974

 

 

 

 

 

 

2025 04 24 197/ШШ2025/04974

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5-р хороолол, /14251/ Сөүлийн гудамж, 11/1-р байр, ******* байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6-р хороолол, Бага тойруу гудамж, 43-р байр, ******* оршин суух, От******* Лх******* /РД:*******/-д холбогдох,

 

1,941,793.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Лх******* нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр №******* тоот Онлайн зээлийг ББСБ-аас 6 сарын хугацаатай 500,000.00 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. О.Лх******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Тиймээс Онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 500,000.00 төгрөг, зээлийн хүүнд 971,050.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 293,743.19 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 177,000.00 төгрөг нийт 1,941,793.19 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 46,100.00 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Отгонбаатар овогтой Лх******* миний бие ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,941,793.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь, О.Лх*******ид холбогдуулан 1,941,793.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Лх******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, 1,941,793.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 1,941,793.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Лх******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч О.Лх*******оос улсын тэмдэгтийн хураамжид 23,050 төгрөг, улсын орлогоос 23,050 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,100 төгрөгөөс үлдэх 23,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч О.Лх******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР