Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/04975

 

 

 

 

 

 

2025 04 24 197/ШШ2025/04975

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, *******, *******, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн *******,******* оршин суух, Дэ******* Ич******* /РД:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,789,592.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 5,772,592.77 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 5,789,592.77 төгрөгийг хариуцагч Дэ******* Ич*******оос гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ич******* миний бие 5,789,592.77 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч талууд дараах байдлаар эвлэрч байна. 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн нийт 11 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 526,326.62 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.Ич*******т холбогдуулан 5,789,592.77 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Д.Ич******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,789,592.77 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн нийт 11 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 526,326.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.Ич******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,789,592.77 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг уг төлбөрийг 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн нийт 11 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 526,326.62 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,583.50 төгрөгөөс 53,791.75 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 53,791.75 төгрөг, улсын төсвийн данснаас 53,791.75 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Ич******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР