Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/78

 

                       *******, *******, *******,

                              ******* нарт холбогдох эрүүгийн

                                              хэргийн тухай

     

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнхдөл /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Үржинханд /цахим/

Шүүгдэгч ******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ /цахим/

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж шийдвэрлэн 22 оны ******* дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 22/ШЗ/153 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор*******, *******, *******, ******* нарт  холбогдох эрүүгийн ******* дугаартай, хавтас хэргийг 22 оны 10 дугаар сарын 25-ны хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт , Монгол Улсын иргэн, 19******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй дээд боловсролтой, худалдааны менежир мэргэжилтэй, Шохой ХК-нд санхүү бүртгэлийн хэлтэст тоо бүртгэгч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт  Сэлэнгэ аймгийн сумын 1-р багийн тоотод оршин суух /РД:****************************/,

овогт , Монгол Улсын иргэн, 19******* оны дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 34 настай эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ХХК-нд эдийн засагч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын 1-р баг тоотод оршин суух /РД:*******/,

овогт , Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 52 настай эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, охин, зээ нарын хамт Улаанбаатар хот дүүрэг 20-р хороо, 43-7 тоотод оршин суух /РД:*******/,

овогт , Монгол Улсын иргэн, оны дугаар сарын *******-ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 37 настай эмэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны ажилтан, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт -Уул аймаг сумын баг хороо тоотод оршин суух /РД: 85*******/,

******* нь “ ” ХК-д авлагын нягтлан бодогчоор болон санхүү, бүртгэл, тайлангийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа тус компанийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийн нийлбэрийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг гаргаж байгаа горим системийн хяналт хангалтгүй байдлыг далимдуулан, өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, .7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж,

-“ ” ХК-ийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн 4.2-д “өр төлбөрийн бүртгэлийн тусгай бодлого”-ын 4.2.1-д “Дансны өглөг” хэсэгт заасан дансны бичилтийг болон 4.4-д-“Орлогын бүртгэлийн тусгай бодлого”-ын 4.2.1-д “Дансны өглөг хэсэгт заасан дансны бичилтийг тус тус буруу хийн борлуулалтын орлого хэсэгт заасан дансны бичилтийг хийхгүй, борлуулалтыг бүртгэхгүй байх байдлаар 27 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 20 оны ******* дүгээр сарын -ний өдрийг хүртэл хугацаанд харилцагч болох “ ” ХХК, “ ” ХХК, “” ХХК, “” ХХК, , иргэн “” ХХК, “” ХХК, блокны Үйлдвэр, “” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК зэрэг хуулийн этгээд, иргэний өглөгийг хаасан боловч мөнгөн төлбөрийг компанийн дансанд оруулалгүйгээр 14,283,263.50 төгрөгийн хохирол,

- 26 оны ******* дүгээр сарын 23-ны өдрөөс 20 оны дугаар сарын 25-ны өдрийг хүртэл “ ”, “ ” ХХК, “” ХХК гэх хуулийн этгээдүүдэд нийлүүлэх нэрээр бараа материалын агуулахаас, цемент ачсан боловч борлуулалтад тусгалгүйгээр өртгийг хувьдаа завшиж 3,9,632 төгрөгийн хохирол, нийт 327,5,895.50 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол " " ХК-д учруулсан.

******* нь “ Шохой” ХК-д борлуулалтын маркетингийн менежерээр ажиллаж байх хугацаандаа тус компанийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийн нийлбэрийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг гаргаж байгаа горим системийн хяналт хангалтгүй байдлыг далимдуулан,

өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, .7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, 26 оны ******* дүгээр сарын 23-ны өдрөөс 26 оны ******* дугаар сарын -ны өдрийг хүртэл “ ” гэх хуулийн этгээдүүдэд нийлүүлэх нэрээр бараа материалын агуулахаас цемент ачсан боловч борлуулалтад тусгалгүйгээр өртгийг хувьдаа завшиж 37,860,0 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан.

******* нь “ Шохой” ХК-нд борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа тус компанийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийн нийлбэрийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг гаргаж байгаа горим системийн хяналт хангалтгүй байдлыг далимдуулан,

Өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, .7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, 26 оны дугаар сарын 26-ны өдрөөс 27 оны ******* дугаар сарын *******-ны өдрийг хүртэл “ ” гэх хуулийн этгээдүүдэд нийлүүлэх нэрээр бараа материалын агуулахаас цемент ачсан боловч борлуулалтад тусгалгүйгээр өртгийг хувьдаа завшиж 2*******,828,260 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Т. нь “ Шохой” ХК-д борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа тус компанийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийн нийлбэрийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг гаргаж байгаа горим системийн хяналт хангалтгүй байдлыг далимдуулан,

Өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, .7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн 20 оны дугаар сарын 25-ны өдөр “ ” гэх хуулийн этгээдүүдэд заалтуудыг зөрчиж, нийлүүлэх нэрээр бараа материалын агуулахаас цемент ачсан боловч борлуулалтад тусгалгүйгээр өртгийг хувьдаа завшиж 69,530,472 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, *******, *******,******* нарын үйлдлийг 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхээс:

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж,

Хэрэг прокурорт очтол яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Яллагдагчийн өмгөөлөгчөөс 22.*******.26-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дахь Сум дундын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Н., иргэний хариуцагчаар татуулах тухай хүсэлтийг гаргасан.

******* нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ "... 26 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэж хүн аваад мөнгийг нь өгөөгүй. Би 27 оны ******* дугаар сарын -ны өдөр гаргасан 6 вагон цементийг Лонжидмаа гэх хүний нэрээр гаргасан боловч цементийг гэдэг хүн авсан юм. Гэхдээ энэ хүн мөнгийг нь огт өгөөгүй. Бас айхан гэж хүнд зарагдсан 6 цементээс тал мөнгийг болох 20 гаран сая төгрөгийг авсан үлдэгдэл мөнгийг нь бол аваагүй... гэх хүнийг бол хайж байсан. ын хамт Багануур дүүрэгт хайж очсон. Харин ыг хайгаад Улаанбаатар хотод очиж уулзаж байсан. болохоор зуурмагны үйлдвэрт өгчихсөн байгаа чамд байр болгож өгнө гэж хэлсэн. Сүүлд надад хэлэхдээ нь Баянзүрх дүүргийн цагдаа дээр эрэн сурвалжлагдаж байгаа юм байна. Хэрэв олдох юм бол мөнгө авна гэж хэлж байсан.” гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгсөн.

Мөн Эрүүгийн 12 дугаар хавтаст хэрэгт Бямба-Эрдэнийн эзэмшлийн ХААН банкны 598*******3775 дугаартай дансны хуулга авагдсан. Уг дансны хуулга дээр болон ын нарын хоорондоо харилцан хэд хэдэн гүйлгээ хийж байсан нь харагдаж байна / 1 хх, 30-32 тал/

Н.Бямба-Эрдэнийн хувийн мэдээлэл болох /РД:/, утас 9*******1 дугаар нь 1 хавтасны 57-р талд авагдсан байна.

ШШҮХ-ийн 20.*******.25-ны өдрийн 1 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “ ” ХК-ийн бараа материал агуулахаас ачигдсан боловч борлуулалтын тусгаагүй эөрчлийн нэгтгэл” гарчигтай хүснэгтийн ,12. мөрөнд тусгагдсан 26 20.20-ны өдөр ачигдсан 10,178,520 төгрөг, 10,5,780 төгрөг, 9,6*******,980 төгрөгийн буюу нийт 29,969,280 төгрөгийн цементийг Н авсан, хүснэгтийн 20,,22,23,24,25 дугаар мөрөнд тусгагдсан 27.*******.*******-ны өдөр ачигдсан 10.5.780 төгрөг, 9,6,360 төгрөг, 9,575,940 төгрөг, 10,251,120 төгрөг, 9,655,800 төгрөг, 9,6,100 төгрөг нийт 59,2,200 төгрөгийн цементийг авсан / хх, 0-1 тал/

, нар нь нийт 89,031,380 төгрөгийн цемент авсан боловч үнийг нь төлөөгүй. уг хэргээс ашиг олж үндэслэлгүй хөрөнгөжсөн.

Гэтэл анхан шатны шүүх Н., нарыг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй тул яллагдагчийн өмгөөлөгч П.Батжаргалын шүүх хуралдааны шатанд гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Яллагдагч нар гэмт хэрэг үйлдэж олсон орлого эд хөрөнгийг хэрхэн зарцуулсан, хэнд худалдан борлуулсан зэрэг нь энэ хэрэгт ач холбогдолгүй болно гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь шүүгдэгч нар нь цементээ зарж борлуулаад мөнгийг нь авч, өөрсдөө захиран зарцуулсан бол хэнд худалдан борлуулсан зэрэг нь ач холбогдолгүй байж болно. Харин уг цементийг худалдан авсан этгээд нь мөнгийг нь өгөөгүй дээрх тохиолдолд эдгээр хүмүүсийн үйлдэл холбогдлыг шалгаж, эрүүгийн хариуцлагад татах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй бол ядаж иргэний хариуцагчаар татах ажиллагааг хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал / гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад үндэслэл/", 1.2-т “Гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.5-д Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотлоно. мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “ ... хохирлыг хууль ёсоор хариуцвап зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийгдээгүй орхигдсон.

Иймд хохирлын зарим хэсэг болох 89,031,380 төгрөгийг хариуцвал зохих Н., нарыг иргэний хариуцагчаар татуулахаар хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн 22-*******-26-ны өдрийн 22/ШЗ/153 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. 20 оны сараас эхлээд мэдүүлэгтэй нь дурдаагүй нь эдгээр хүмүүсийг бодсондоо тэгсэн юм. Одоо тийм зүйл байхгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Батжаргал өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. ийг худалдаж авсан , нараас мэдүүлэг авах хөрөнгөжсөн байдлыг тогтоох, борлуулалтын үнээс доогуур авсан байна уу гэдгийг тогтоох ёстой, хэрэв доогуур авсан бол мэдсэн байхыг үгүйсгэхгүй, цааш нь зарсан юм уу өөрсдөө хэрэглэсэн юм уу гэдгийг шалгах ёстой. ийн ХХК-нд 327 сая төгрөг хохирол учирсан. Миний үйлчлүүлэгч сая төгрөг төлсөн гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 153 шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргаагүй байж одоо гаргачихъя гэсэн байдлаар хуралдааныг үймүүлсэн байдалтай хандсан. 17 дугаар бүлэгт зааснаар мөрдөн шалгах буюу прокурорын шатанд хүсэлт бичих нээлттэй байдаг. Батжаргал өмгөөлөгч энэ хугацаанд хүсэлт гаргаж байсан зүйл байдаггүй. ...захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Үржинханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэр бүхий компаниудаас шинжээчийн дүгнэлт гараад, шалгаж тогтоосон байгаа. Хамтран үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, худалдсан асуудал иргэний журмаар шийдвэрлэгдэх тул энэ хэрэгт татан оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна. Хүндрүүлэх нөхцөлд заагаагүй боловч шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой. Гэм буруугаар хэлэлцүүлэх хүсэлттэй байна гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор*******, *******, *******, ******* нарт  холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 Шүүгдэгч *******,*******, *******, ******* нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-д заасныг удирдлага болгон хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж шийдвэрлэжээ.  Анхан шатны шүүгчийн захирамжийн агуулга нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хуулийн шаардлага хангасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан.

Дээрх шүүгчийн захирамжид заасан “...шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хир хэмжээг” тогтоох нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан хууль ёсны, тэгш эрхийн, шударга ёсны зарчмуудыг хэрэгжүүлэх гол үндсэн нөхцөл болох бөгөөд шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, санаа зорилго, сэдэлтийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах үндсэн нөхцөл болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалаас гаргасан “...хэрэгт хамтран оролцсон байж болох Н., нарыг олж мэдүүлэг авах, иргэний хариуцагчаар татуулах” зэрэг ажиллагааг хийлгүүлэх тухай хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргах боломжтой гэж үзсэн бөгөөд шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн талаар урьдчилсан байдлаар дүгнэлт хийж, бусад этгээдүүдийг гэмт хэрэгт сэрдэх байдлаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр даалгавар өгөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаахдаа иргэний хариуцагчаар зарим нэг этгээдүүдийг тогтоолгох хүсэлтийг “ач холбогдолгүй, шаардлагагагүй” гэх зэргээр үнэлж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн -д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6., 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэх боломжийг олгосон байдгийг анхаарах нь зүйтэй.

Иймд Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 22 оны ******* дүгээр сарын 26-ны өдрийн 22/ШЗ/153 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 22 оны ******* дүгээр сарын 26-ны өдрийн 22/ШЗ/153 дугаартай шүүгчийн захирамжийг  хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ