Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 311/ШШ2025/00178

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Жинст баг, ....... хаягт байрлалтай, ............ Завхан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум, Б......... тоотод оршин суух, ......... ......

Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум, .......тоотод оршин суух, .......... ..... нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,693,165 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ..... Завхан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...... 2024.05.17-ны өдөр 1,749,900 төгрөгний зээл авснаас хойш нийт 632,086 төгрөгийн төлөлт хийснээс үндсэн зээлийн төлбөрт 372,788 хүүний төлбөрт 258,556.31 нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 743.31 төгрөг төлсөн байна. Д........ нар нь .......ын Завхан аймаг дахь салбараас 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/1502301049 тоот зээлийн гэрээ байгуулан 1,749,900 (нэг сая долоон зуун дөчин есөн мянга есөн зуун т ) төгрөгийн лизингийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй авсан. 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,377,111.99 (нэг сая, гурван зуун далан долоон мянга нэг зуун арван нэгэн төгрөг ерэн есөн мөнгө), үндсэн зээлийн хүү 306,428.15 (гурван зуун зургаан мянга дөрвөн зуун хорин найман төгрөг арван таван мөнгө ) нэмэгдүүлсэн хүү 9,625.63 (есөн мянга зургаан зуун хорин таван төгрөг жаран гурван мөнгө) нийт 1,693,165.77 (нэг сая зургаан зуун ерэн гурван мянга нэг зуун жаран таван төгрөг далан долоон мөнгө) -ийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ........ нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .......-аас нэхэмжилсэн 1,693,165 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ....... Завхан салбар нь хариуцагч ....... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,693,165 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ........ Завхан салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,693,165 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ......... нар нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........ Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,050 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... нараас 21,025 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 21,025 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 42,050 төгрөгийг нэхэмжлэгч ........-ын Завхан салбарт олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч .......ын Завхан салбарын нэхэмжлэлтэй Д.......... нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1,693,165 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ....... нар бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч....... Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,050 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... нараас 21,025 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 21,025 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 42,050 төгрөгийг нэхэмжлэгч ....... Завхан салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ......... нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ