Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 318/ШШ2025/00165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Д-т холбогдох,

16,040,500 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч П.Дын 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

ХариуцагчП.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч П.Дхолбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 16,040,500 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч П.Д12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2022 оны 12 сард Баруунтуруун суманд очиж хамтарч арьс мах авахаар очиход бид 2-н дансанд ямар ч мөнгө байгаагүй. 2022 оны 12 сарын 28-ны өдрөөс хойш тооцоо бодох гээд очиход П.Днь зугтаад утсаа авахгүй байсан. 2023 оны 08 дугаар сард гэрт нь очиж тооцоо бодоход мөнгөө хүлээн зөвшөөрч 2 хувааж өгнө гэж хэлээд 2023 оны 10 дугаар сар болоход тооцоо буруу бодогдсон гэж хэлээд мөнгөө өгөхгүй алга болсон. Арьс, мах авах үеэр 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд миний данс руу хариуцагч П.Днь 39,345,550 төгрөг дутуу хийсэн. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд арьс, мах авч байхад 37,608,250 төгрөг дутуу хийсэн. Энэ мөнгөнөөс П.Днь 55,146,000 төгрөг, 18,230,000 төгрөг тус тус миний данс руу хийж 3,577,800 төгрөг үлдсэн. Энэ мөнгөн дээр нэмж П.Дхувь дансаар надаас 1,875,000 төгрөг зээлж авсан, 2 дахь ачилтаас гадуур мах зарсан мөнгө нь 2,376,400 төгрөг, 2023 оны 1 сард хонины мах зараад 780,000 төгрөг, ямааны арьс зарж 1,050,000 төгрөг, нөхөр Г нь 1,403,400 төгрөг зээлж авсан. Нийт 11,062,600 төгрөг үлдсэн. Энэ мөнгөний хүү нь 4,977,900 төргөг болж байна. Нийт 16,040,500 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Оын өмгөөлөгчөөр оролцож байна. Б.О нь П.Дхамтарч одоо бизнес хийснийхээ үлдэгдэл мөнгө 11,062,600 төгрөг түүнийхээ 5%-ийн хүү 4,977,900 төгрөг нийт 16,040,500 төгрөгийг бол нэхэмжлэл гаргасан. Зохигчид хоорондоо тооцоо нийлээд тооцоон дээрээ бол зөрүү гардаггүй. Б.О, П.Днар нь дансандаа мөнгөгүй байж байгаад 64,500,000 төгрөгийг 2 талаас хүмүүсээс босгоод Баруунтуруун сумаас одоо мах арьс аваад Улаанбаатар луу 3 удаа ачилт хийдэг. Б.Оын сая тайлбарласан дутуу хийсэн 76,953,800 төгрөгөөс П.Д55,146,000 төгрөг, 7,000,000 төгрөг, 490,000 төгрөг ээжээс нь, тэжээлийн 740,000 төгрөг, хувь дансаар 1,875,000 төгрөг, гадуур зарсан махны мөнгө 2,376,400 төгрөгүүдийг хасаад 4,251,400 төгрөг болж байгаа, 2023 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр хонины мах 780,000 төгрөг, ямааны арьс 1,050,000 төгрөгийг хасаад 9,659,200 төгрөг болсон. Энэнээс нөхөр Г нь 1,403,400 төгрөг авсан. Энэ мөнгөнүүд нь дансаар ороод гарсан тодорхой байна. 11,062,600 төгрөг миний үйлчлүүлэгчид шилжиж орох ёстой байна. Миний үйлчлүүлэгч Б.О нь мөнгөгүй байсан тул хүнээс 5%-ийн хүүтэй мөнгө зээлж авсан энэ нь 4,977,900 төгрөг болж байгаа. Нэхэмжлэлд дурдсан алданги мөнгө байгаа тэр мөнгийг хувь хүнээс зээлж авсан тул банкаар хүү орж байгаа нь харагддаггүй юм. Дансны хуулга дээрээ зээлсэн мөнгөний хүү гээд харагдаж байгаа. Энэ дээр юу харагддаг вэ гэхээр үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргаад тухайн үнэлгээний газар нь олсон ашгийг нь бодож өгсөн байдаг. Ашиг олсноо энэ 2 хүн үгүйсгэхгүй байгаа. Ашигийн мөнгөнөөс зарлагуудаа хасаад миний үйлчлүүлэгчид 11,062,600 төгрөг бодит хохирол учирсан байна. Хариуцагчийн өмгөөлөгч, П.Д, Б.О бид 4 тооцоон дээр ажиллахад яг энэ дүн гарч байгаа. Гэтэл энэ бүхэл дүнгээ бариулах гэхээр хариуцагч П.Днь будилаантуулаад хоорондоо учраа олохгүй хасагдсан дүнг давхар оруулж ирээд байгаа. Хувь хүнээс зээлж авсан мөнгө нь албан ёсны гэрээ байхгүй тул авах боломжгүй мөнгө гэж үзэж байгаа. Үндсэн мөнгө болох 11,062,900 төгрөг нь үндэслэлтэй байгаа. Яагаад гэвэл энэ 2 хүн тухайн үед амаар ярилцаж хамтарч бизнес хийхээр тохиролцож 2 талаасаа хүнээс мөнгө зээлж хамтран ажиллах гэрээг хэлцлийн байгуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад байгаа 4,977,900 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж, хариуцагч П.Д11,062,900 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд үнийн дүнгийн тооцоод бодоход үндсэн нэхэмжлэлийн 11,062,600 төгрөг дотор орчихсон тооцоо бүхий нэхэмжлэл тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч П.Дшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П.Д, нөхөр болох Г.Г, Б.Отай хамтран түүхий эд авч ажилласан бөгөөд нийт тооцооноос Б.О 12,000,000 төгрөг байсан боловч тооцоо нийлэхгүй учраас өнөөдөр хүртэл явж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж Б.Отай хамтран ажиллаж байсан. Тухайн үед Б.О нь хүнээс 5%-ийн хүүтэй мөнгө зээлчихсэн гэж хэлж байсан. Би өөрөө байсан мөнгөөрөө 39,800,000 төгрөгөөр мал худалдаад авчихсан байсан. Б.О нь хүнээс 27,000,000 сая төгрөг аваад нь 2022 оны 12 дугаар сарын 08 өдөр Нансан гэдэг хүний данс руу 5,126,000 төгрөг, төрсөн дүү М гэдэг хүний данс руу 6,000,000 төгрөг хийчихсэн. Бид 2-ын гар дээр 15,880,000 төгрөг эргэлдсэн байгаа. Бид 2 хөдөөгийн хүмүүсийн махны мөнгийг өнөөдөр өгч чадахгүй байна аа хот руу аваачаад зарчхаад өгнө гэх зэргээр 3 удаа хот руу ачилт хийлгэсэн. 3 удаагийн ачилт хийхэд Б.Оданс руу 157,035,000 төгрөг шилжүүлсэн. Би өөрөө хот руу 71,525,000 төгрөгийн мах, Б.О нь 131,366,000 төгрөгийн мах, арьс ачсан. Нийт 3 удаагийн ачсан мах, арьсны мөнгө нийт 202,891,000 төгрөгийн мах тээвэрлэсэн. Хотод очоод зарагдсан үнэ нь 243,823,400 төгрөг болсон. Энэ мөнгөнөөсөө авсан махныхаа өртгийг хасахаар 40,932,400 төгрөгийн ашиг гарсан. Үүнээс зарлагад 14,227,000 төгрөг О гарсан, надаас 13,340,000 төгрөгийн зарлага гарсан. Бид 2-т үлсэн ашиг нь 13,365,000 төгрөгийн ашиг гарсан. Би Б.Оын данс руу 157,035,000 төгрөг шилжүүлсэн, Б.О буцаагаад миний данс руу арьс, мах хүлээлгэж өгсөн мөнгө нь 131,366,000 төгрөг шилжүүлсэн. Б.От миний хийсэн мөнгөнөөс 25,469,000 төгрөг үлдсэн байгаа үүнээс Б.Оын зарлага болох 14,227,000 төгрөг хасаад 11,442,000 төгрөг үлдсэн байгаа. Үүнээс нөхөр бид 2-ын авсан 8,008,000 төгрөг хасаад Б.От 3,434,000 төгрөг үлдсэн байгаа. Б.О өөрөө гадуур зарсан мөнгө нь 3,197,000 төгрөг. Нийт 6,631,000 төгрөг үлдсэн байгаа. Дээр дурдсан ашиг аа хувааж үзэхэд нэг хүнд 4,455,000 төгрөг оногдож байгаа. Иймд Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Б.Оын нэхэмжилж байгаа 16,040,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч П.Дшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Анх 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Б.От үлдсэн 6,631,000 төгрөгөөс ашиг болох 4,455,000 төгрөгийг өгөөд 2,200,000 төгрөг үлдэж байна. Үүнээс 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 6,830,000 төгрөг, Б.Оын нөхөр Н нь 460,000 төгрөг, тээврийн хөлсний буцаалт болох 500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөг байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Б.Оаас 4,500,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн эрх ашгийг хамгаалж шүүн таслах ажиллагаанд түүний эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Хариуцагчаас шүүхэд нэхэмжлэлийг Улаангом сумын 7 дугаар багийн иргэн Б.От холбогдуулан 2023 оны 11 сарын 30-ны өдөр шүүхэд эрх ашиг нь хөндөгдөж байна аа төрөөс бол үйлчилгээ авахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийг шүүх байгууллага хүлээж аваад түүнд иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хариуцагчид нэхэмжлэлийн 1 хувийг гардуулж хариуцагч түүнд хариу тайлбар гаргасан байгаа энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар бол бичигдсэн байдаг. Энэ хэрэг шүүхэд ирснээс хойш маш их цаг хугацаа өнгөрсөн. Энэ цаг хугацаанд оролцогч нарын зүгээс хүсэлт гаргаж, хүсэлтэд шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтээр хэргийг түдгэлзүүлж байсан. Энэ хугацаанд хэргийн оролцогч нарын өмгөөлөгчдийн зүгээс удаа дараа эвлэрэх талаар зөвлөгөө өгсөн. Өнөөдрийн шүүн таслах ажиллагаанд талууд нэгэнт эвлэрээгүй тул хэргийг үргэлжлүүлж байна. Миний хувьд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд мөн шүүх хуралдааны хэлэлцэл дээр хэргийн оролцогч нарын гаргаж байгаа тайлбараас харахад нотлох баримтал авагдсан 5819021673 гэх Б овогтой Охаан банкны дансаар орлого, зарлага нь харагдаж байгаа. Миний үйлчлүүлэгч энэ дансны хуулгыг хараад өөрийнхөө гаргасан болон оруулж байсан мөнгөнүүдээ нэг бүрчлэн тайлбарлаж байгаа. Энэ дээр ямар нэгэн эргэлзээ төрөх зүйл байхгүй. Үндсэн нэхэмжлэл болох 11,062,600 төгрөгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Мөн хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-д зааснаар эрх үүрэг хүлээх ёстой. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар тайлбарлах ёстой өөрөөр хэлбэл нэхэмжилж байгаа 11,062,600 төгрөгийнхөө тайлбараа гаргаж байгаа. Гэтэл энэ тайлбарыг дансаар орсон мөнгө төгрөг бусад хувийн орсон гарсан зарлагыг хольж яриад байна. Өөрөөр хэлбэл нэхэмжилж байгаа үнийн дүнгээс нь нэмэгдүүлж тайлбараа гаргаад байна. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагаа нэмж байгаа бол улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 11,062,600 төгрөгийг гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд анхны үнийн дүн болох 12,000,000 төгрөгийг багасгаад хариуцагч өөрийнхөө хувийн тэмдэглэлээ хөтлөөд үзэхэд 4,500,000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан. Энэ талаар хариуцагч 2 удаагийн тайлбар дээрээ дэлгэрэнгүй тайлбарласан. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавын баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, П.Дын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Оын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тооцооны гэх баримтууд /1-р хавтаст хэргийн 32-53 хуудас/, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

7. Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж, төлбөрийн даалгавын баримт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дэвтэрт бичсэн тооцоо гэх баримтын хуулбар /1-р хавтаст хэргийн 91-109-р хуудас/ тус тус шүүхэд гаргаж өгсөн.

8. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 270 дугаартай захирамжаар шинжээч томилсон.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Оын хариуцагч П.Дхолбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 16,040,500 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч П.Дын хамтран ажиллах гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч П.Днь Б.Оаас хамтран ажиллах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 4,500,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 2022 оны 12 сард Баруунтуруун суманд очиж хамтарч арьс мах авахаар очиход бид 2-н дансанд ямар ч мөнгө байгаагүй. 2022 оны 12 сарын 28-ны өдрөөс хойш тооцоо бодох гээд очиход П.Днь зугтаад утсаа авахгүй байсан. 2023 оны 08 дугаар сард гэрт нь очиж тооцоо бодоход мөнгөө хүлээн зөвшөөрч 2 хувааж өгнө гэж хэлээд 2023 оны 10 дугаар сар болоход тооцоо буруу бодогдсон гэж хэлээд мөнгөө өгөхгүй алга болсон. Арьс, мах авах үеэр 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд миний данс руу хариуцагч П.Днь 39,345,550 төгрөг дутуу хийсэн. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд арьс, мах авч байхад 37,608,250 төгрөг дутуу хийсэн. Энэ мөнгөнөөс П.Днь 55,146,000 төгрөг, 18,230,000 төгрөг тус тус миний данс руу хийж 3,577,800 төгрөг үлдсэн. Энэ мөнгөн дээр нэмж П.Дхувь дансаар надаас 1,875,000 төгрөг зээлж авсан, 2 дахь ачилтаас гадуур мах зарсан мөнгө нь 2,376,400 төгрөг, 2023 оны 1 сард хонины мах зараад 780,000 төгрөг, ямааны арьс зарж 1,050,000 төгрөг, нөхөр Г нь 1,403,400 төгрөг зээлж авсан. Нийт 11,062,600 төгрөг үлдсэн. Энэ мөнгөний хүү нь 4,977,900 төргөг болж байна. Нийт 16,040,500 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.

3. Хариуцагч П.Дшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж Б.Отай хамтран ажиллаж байсан. Тухайн үед Б.О нь хүнээс 5%-ийн хүүтэй мөнгө зээлчихсэн гэж хэлж байсан. Би өөрөө байсан мөнгөөрөө 39,800,000 төгрөгөөр мал худалдаад авчихсан байсан. Б.О нь хүнээс 27,000,000 сая төгрөг аваад нь 2022 оны 12 дугаар сарын 08 өдөр Нансан гэдэг хүний данс руу 5,126,000 төгрөг, төрсөн дүү М гэдэг хүний данс руу 6,000,000 төгрөг хийчихсэн. Бид 2-ын гар дээр 15,880,000 төгрөг эргэлдсэн байгаа. Бид 2 хөдөөгийн хүмүүсийн махны мөнгийг өнөөдөр өгч чадахгүй байна аа хот руу аваачаад зарчхаад өгнө гэх зэргээр 3 удаа хот руу ачилт хийлгэсэн. 3 удаагийн ачилт хийхэд Б.Оданс руу 157,035,000 төгрөг шилжүүлсэн. Би өөрөө хот руу 71,525,000 төгрөгийн мах, Б.О нь 131,366,000 төгрөгийн мах, арьс ачсан. Нийт 3 удаагийн ачсан мах, арьсны мөнгө нийт 202,891,000 төгрөгийн мах тээвэрлэсэн. Хотод очоод зарагдсан үнэ нь 243,823,400 төгрөг болсон. Энэ мөнгөнөөсөө авсан махныхаа өртгийг хасахаар 40,932,400 төгрөгийн ашиг гарсан. Үүнээс зарлагад 14,227,000 төгрөг О гарсан, надаас 13,340,000 төгрөгийн зарлага гарсан. Бид 2-т үлсэн ашиг нь 13,365,000 төгрөгийн ашиг гарсан. Би Б.Оын данс руу 157,035,000 төгрөг шилжүүлсэн, Б.О буцаагаад миний данс руу арьс, мах хүлээлгэж өгсөн мөнгө нь 131,366,000 төгрөг шилжүүлсэн. Б.От миний хийсэн мөнгөнөөс 25,469,000 төгрөг үлдсэн байгаа үүнээс Б.Оын зарлага болох 14,227,000 төгрөг хасаад 11,442,000 төгрөг үлдсэн байгаа. Үүнээс нөхөр бид 2-ын авсан 8,008,000 төгрөг хасаад Б.От 3,434,000 төгрөг үлдсэн байгаа. Б.О өөрөө гадуур зарсан мөнгө нь 3,197,000 төгрөг. Нийт 6,631,000 төгрөг үлдсэн байгаа. Дээр дурдсан ашиг аа хувааж үзэхэд нэг хүнд 4,455,000 төгрөг оногдож байгаа. Иймд Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Б.Оын нэхэмжилж байгаа 16,040,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

4.1. Анх 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Б.От үлдсэн 6,631,000 төгрөгөөс ашиг болох 4,455,000 төгрөгийг өгөөд 2,200,000 төгрөг үлдэж байна. Үүнээс 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 6,830,000 төгрөг, Б.Оын нөхөр Н нь 460,000 төгрөг, тээврийн хөлсний буцаалт болох 500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөг байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Б.Оаас 4,500,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран 2022 оноос хойш арьс, мах авч зарж борлуулан хамтран ажиллаж байжээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заажээ.

Хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болохоор заасан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан байна.

Хамтран ажиллах үүрэг оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаа гэж хоёр хэсгээс бүрддэг. Зарим тохиолдолд нэг тал нь зөвхөн хөрөнгө оруулж, ажил үйлчилгээг нөгөө тал нь гүйцэтгэснээр хамтран ажиллах гэрээ байгуулагддаг.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-т Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хувь хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцана гэж заасан ба хамтран ажтиллах гэрээний оролцогч ямар хэлбэрийн, хэдий хэмжээний хураамж нэгдсэн үйлсдээ оруулах талаар талууд харилцан тохиролцоно. Харин тохиролцоогүй бол хураамжийн хэмжээг тэнцүү байдлаар нийлүүлэхээр зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заажээ.

Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэдий хэмжээний хураамж нийлүүлсэн нь тодорхойгүй байна.

6. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1-т заасныг баримтлан хариуцагч П.Дхамтран ажиллах гэрээний үүрэгт 16,040,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч П.Днь хамтран ажиллах гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан ба хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлоогүй гэж шүүх дүгнэлээ.

8. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагчийн хамтран ажиллах гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,152 төгрөгийг улсын орлогод, хариуцагч П.Дын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээх нь зүйтэй байна.

10. Нэхэмжлэгч Б.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Оаас шинжээчийн ажлын хөлс 2,475,000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч П.Дхамтран ажиллах гэрээний үүрэгт 16,040,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагчийн хамтран ажиллах гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,152 төгрөгийг улсын орлогод, хариуцагч П.Дын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Оаас шинжээчийн ажлын хөлс 2,475,000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.БОЛОР