Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 318/ШШ2025/00182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар    

Нэхэмжлэгч: Ц овогт Ш.Б,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Бнь байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие 1968 онд төрсөн. Би 1984 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөөд шууд илгээлтээр Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Гэтэл миний хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрийг нээхдээ Ш.Бгэж буруу бичсэн байна. Би 1984 онд 8 дугаар анги төгссөнөөс хойш нэгдэл хувьчлагдан тарах хүртэл Зүүнговь сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажилласан. Одоо хувиараа мал маллаж амьдардаг. Тухайн үед нэгдэлд адуу авч маллаж эхэлсэн. Анх 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ажилд ороход нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр миний өөрийн дэвтэр юм. Би нэгдэл тарсны дараа нэгдлийн боловсон хүчнээс дэвтрээ аваад хадгалж байгаад одоо тэтгэвэрт орох нас болсон тул тэтгэврээ тогтоолгох гэхэд өөр нэрээр бичигдсэн байсныг мэдсэн. Иймд Миний 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн миний 1984 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөөд шууд илгээлт авч Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд адуу авч маллаж байгаад 1986 оны 6 дугаар сард цэрэгт татагдаж 1988 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1988 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд шууд тус нэгдэлд малаа малласаар нэгдэл тарах буюу 1992 оны дуустал малчнаар ажилласан. Иймд 1984 оны 6 дугаар сараас 1986 оны 6 дугаар сар, 1988 оны 6 дугаар сараас 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Улсаас ажилласан жил баталгаажуулахад 1992 он хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан тул 1993 оноос 2000 он хүртэл ажилласан жилээ баталгаажуулж авсан. Би 55 настай тэтгэврээ тогтоолгох байсан бөгөөд бие муу Улаанбаатар хотод хагалгаанд орж бөөрөө авахуулсан тул тэтгэврийн баримт бичгээ бүрдүүлж чадахгүй хохирогч байна. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Р.Э, Д.Хнарыг гэрчээр асууж өгнө үү. Мөн Хөдөлмөрийн дэвтэрийн жинэхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, 1984 оны 6 дугаар сараас 1986 оны 6 дугаар сар, 1988 оны 6 дугаар сараас 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан хугацааг шүүхээр сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний баз хүргэн болох Ш.Бнь 1984 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөөд шууд илгээлтээр Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Гэтэл Ш.Бхөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрийг нээхдээ Ш.Бгэж буруу бичсэн байна. Ш.Б1984 онд 8 дугаар анги төгссөнөөс хойш нэгдэл хувьчлагдан тарах хүртэл Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажилласан. Одоо хувиараа мал маллаж амьдардаг. Тухайн үед нэгдэлд адуу авч маллаж эхэлсэн. Анх 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ажилд ороход нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр Ш.Бдэвтэр юм. Ш.Бнэгдэл тарсны дараа нэгдлийн боловсон хүчнээс дэвтрээ аваад хадгалж байгаад одоо тэтгэвэрт орох нас болсон тул тэтгэврээ тогтоолгох гэхэд өөр нэрээр бичигдсэн байсныг мэдсэн. Мөн тэрээр 1984 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөөд шууд илгээлт авч Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд адуу авч маллаж байгаад 1986 оны 6 дугаар сард цэрэгт татагдаж 1988 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1988 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд шууд тус нэгдэлд барилгачнаар нэгдэл тарах буюу 1992 оны дуустал малчнаар ажилласан. Иймд Ш.БУвс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл малчнаар, мөн нэгдэлд 1988 оны 9 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал барилгачнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 төлсөн баримт, төлбөрийн даалгаварын баримт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 08/39 дугаартай Ш.Бцэргийн алба хаасан тухай лавлагаа, 2 ширхэг хөдөлмөрийн дэвтэр, Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн зөвлөлийн тайлан сонгуулийн хурлын 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай Гишүүн элсүүлэх тухай тогтоол, Р.Эиргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбариргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан тодорхойлолт, Т.Гы иргэний үнэмлэхийн хуулбар, Ш.Бтөрсний бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Шүүхээс Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгийн дагуу Ш.БХААТР-1 болон ХААТР-15 маягтууд, иргэний хаягийн хуудас №7 тус тус гаргуулсан. Мөн гэрчээр Р.Э, Д.Хнарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэлйн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ш.Бажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Ш.Бнь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг дарагдаагүй, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн зөвлөлийн тайлан сонгуулийн хурлын 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай Гишүүн элсүүлэх тухай тогтоолоор ерөнхий боловсролын дунд сургуулийн 8-р анги төгсгөж, ХАА-н үйлдвэрлэлд хувиарлагдсан Ш овогтой Б...нарыг тус нэгдлийн гишүүнээр элсүүлж баталжээ.

1986 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн иргэний хаягийн хуудас №7-д Ш.Б Увс Зүүнговь суманд барилгачин гэж,

Мөн 1989 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн ХААТР-1 маягтад Ш.Б Говийн хөгжил нэгдэлд барилгачин гэж,

1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн гэрлэснийг бүртгэх анкет /ХААТР-15 А маягт/-д Ш.Б ажилгүй гэж тус тус бүртгэгджээ.

3.1. Шүүхээс гэрч Р.Э, Д.Хнараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.Э Би Ш.Б 1976 онд цэргээс халагдаж ирснээс хойш танина. Би Зүүнговь суманд тракторын жолоочоор ажиллаж байсан. Ш.Бнь туслах үйлдвэрт туслах ажилчин хийж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд гэр бүлтэй болж малчнаар ажилласан ба одоо хүртэл мал маллаж байна... гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Би 1973 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Зүүнговь суманд малын эмчээр ажиллаж байсан. Намайг малын эмчээр ажиллаж байхад Ш.Б, ээжийн хамт Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд мал маллаж байсан. Гэр бүл болж тусдаа гарсны дараа мөн мал маллаж байсан... гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Зүүнговь суманд малын эмчээр ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Ш.Бнь 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 23-ны хооронд 0198 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 08/39 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Ш.Бнь Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл малчнаар, Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1988 оны 9 дүгээр сараас 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл барилгачнаар тус тус ажиллаж байсан болох нь Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн зөвлөлийн тайлан сонгуулийн хурлын 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай Гишүүн элсүүлэх тухай тогтоол, 1986 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Увс Зүүнговь суманд барилгачин гэж бүртгэсэн иргэний хаягийн хуудас №7, 1989 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Говийн хөгжил нэгдэлд барилгачин гэж бүртгэсэн ХААТР-1 маягт, гэрч Р.Э, Д.Хнарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон.

5. Харин нэхэмжлэгч Ш.Бнь Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал барилгачнаар ажилласан гэх боловч нэхэмжлэгчийг тухайн онд ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ш.БУвс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл малчнаар, Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1988 оны 9 дүгээр сараас 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал барилгачнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Булсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

8. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн 2 ширхэг хөдөлмөрийн дэвтэр нь тамга, тэмдэг дарагдаагүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц овогт Ш.Б Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл малчнаар, Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1988 оны 9 дүгээр сараас 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал барилгачнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Булсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.БОЛОР