| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00214/И |
| Дугаар | 308/ШШ2025/00169 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 308/ШШ2025/00169
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: К ХК,
Хариуцагч: М,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,457,528 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж 14,476,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаагаар зээлсэн. ...Б.М нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 14,299,129 төгрөг, хуримтлагдсан хүү 1,125,760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,639 төгрөг, нийт 15,457,528 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...15,457,528 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, зээл, зээлийн хүүний тооцоолол зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
К ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Мд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,457,528 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.К ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Мд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,457,528 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,238 төгрөгөөс 117,619 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 117,619 төгрөгийг, 117,619 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ