Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/80

 

 

                                          Г.*******д холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай     

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан

Хохирогч А.

Шүүгдэгч Г.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 22 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 22/ШЗ/34 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Г.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 2 хавтас хэргийг 22 оны дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт *******, Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр -Уул аймгийн суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ****боловсролтой, ****** мэргэжилтэй, ****** ХХК-д *****ажилтай. Ам бүл ******* хамт -Уул аймгийн сум, Өргөө дугаар баг, дүгээр хорооллын дугаар байрны тоотод оршин суух хаягтай, /РД:2/;

Шүүгдэгч Г.******* нь 22 оны 08 дугаар сарын -ний өдөр цагийн үед шөнө унтаагүй ядарсан байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3..а “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвөөс сумын чиглэлийн сайжруулсан шороон замд ДАА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа зүүрмэглэн гүүрний бетон хашлага мөргөсний улмаас зорчигч А.Жанцанхорол нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Г.*******ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ирүүлсэн яллагдагч овогт *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг прокурорт буцааж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурор А.Баясгалан 22 оны сарын 15-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцэлдээ:

... Шүүгчийн захирамжийг22 оны сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн хувьд: яллагдагч Г.*******ийг 22 оны 08 дугаар сарын -ний өдөр цагийн үед шөнө унтаагүй ядарсан байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3..а “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвөөс сумын чиглэлийн сайжруулсан шороон замд ДАА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа зүүрмэглэн гүүрний бетон хашлага мөргөсний улмаас зорчигч А.Жанцанхорол нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдзж шүүхэд шилжүүлсэн.

Г.*******ий Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3..а “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэн буюу хайхрамжгүй хандсаны улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдсон байна.

Гэмт буруугийн болгоомжгүй хэлбэрийн хайхрамжгүй хандах төрлийн үед гэм г этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээс учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэв зохих анхаарал, бодолтой байсан бол хор уршиг учруулна гэдгийг урьдаас мэдэх ёстой, мэдэх бололцоотой байдаг бол гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсч үйлдсэн бол гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж үздэг.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд урьдаас төлөвлөгдөөгүй, хүрэх үр дүнг тооцоолоогүй байдгаар санаатай гэмт хэргээс ялгагдах ба сэдэлт, зорилгын хувьд бусдын амь насыг хохироох санаа зорилгогүй байсан гэж үзнэ. Иймд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр мөрдөн шалгах ажиллагаагаар эргэлзээгүй нотлогдсон.

2. Г.*******д холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “1.1. тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2. гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 16 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5-д Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0, промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промилль илэрвэл согтууруулах ундааны зүйл илэрсэн гэж үзнэ. гэж заажээ.

Яллагдагч Г.*******ий цуснаас авсан дээжид хийсэн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй болох нь Шүүхийн шинжилгээний албаны 22 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 188 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул Г.*******ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шууд шалтгаан нь яллагдагч Г.******* хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь зам тээврийн ослын шууд шалтгаан нөхцөл болсон.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэж заасан.

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “4-рт: шинжээч дүгнэлт гаргахдаа мөрдөгчийн тавьсан асуултын дагуу огт хариулаагүй байна” гэж ээ. Г.*******д холбогдох хэрэгт шүүхийн шинжилгээний байгууллагын 8, шинжилгээний байгууллагаас гадуур хийгдсэн 2 шинжээчийн дүгнэлт авагдсан байх ба чухам аль дүгнэлтийг дахин авах шаардлагатай гэж үзсэн нь тодорхойгүй шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байх ба хэрэв шүүх дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах боломжтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

5. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох: Г.*******д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн шийдвэр гараагүй байхад шүүгдэгч гэж хэнийг хэлээд байгаа нь ойлгомжгүй. Яллагдагч Г.******* нь Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр -Уул аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй. Бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ******* ******* гол ХХК-д засварчин ажилтай. Ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт -Уул аймгийн сум, Өргөө дугаар баг, дүгээр хорооллын дугаар байрны тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй. Түүний ахуй амьдралын түүх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх журмыг тусгайлан хуульчилсан ба хэрэв яллагдагч Г.******* нь өсвөр насны байгаа тохиолдолд дээрх хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээллийг хувийн байдалтай нь холбогдуулаг шалгах шаардлагатай болно.

6.Тээврийн хэрэгслийн эзэмшигч М.*******ыг энэхүү хэрэг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд хариуцагчаар тогтоож мэдүүлэг тайлбар авах:

Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол тээврийн хэрэгслийг эзэмшигч гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа санаатай буюу болгоомжгүй үйлдлээр бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй болохыг мөн хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-д, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан.

Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн өмчлөгч М.*******ын гэм буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй тохиолдолд түүнд гэм хорын хариуцлагыг халдааж иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй.

Хэрвээ шүүх иргэний хариуцагчаар татах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж гэж заасны дагуу шүүх иргэний хариуцагчаар тогтоох эрхтэй, шүүх хуралдаанаар нөхөр гүйцэтгэх боломжтой байна.

.*******, *******, ******* гэх хүмүүстэй тухайн үед харилцаа үүссэн. Зарим нь зодсон, ноцолдсон гэх мэт үйлдэлд нь цагдаагийн байгууллагаас эрүүгийн ямар арга хэмжээ авч хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлэх шаардлагатай байна.

Эрүүгийн ******* дугаартай Г.*******д холбогдох Эрүүгийн хуулийн 2.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхой зааж өгснийг зөрчиж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 34 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатын шүүхийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан зөв шийдвэр гарсан. Учир нь Прокурор эсэргүүцэлдээ дурдаж байна. ...Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, бүрэн гүйцэт шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  прокурорын эсэргүүцлээр Г.*******д холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хэргийн материалыг судлахад, Г.*******д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Г.*******ийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргасны улмаас зорчигч нас барсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.*******д холбогдох хэргийн мөрдөн шалгах  ажиллагаа дутуу хийсэн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй,  хэргийн үйл баримтыг тогтоохын тулд ач холбогдолтой байж болох *******, *******, ******* нарыг гэрчээр асууж дээрх байдлын талаар тодруулах шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 Учир нь:  мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 022 оны 08 сарын -ний өдөр мөрдөгчийн 82 дугаартай тогтоолоор шинжээчийг томилж, шинжээчид дүгнэлт  гаргуулахаар 9 асуулт тавьсан байх ба  шинжээч нь 22 оны 08 сарын 29-ний өдөр 82 дугаартай дүгнэлт гаргасан байна. 

Шинжээч нь дүгнэлтдээ мөрдөгчийн тавьсан зарим асуултад бүрэн хариулалгүй, орхигдуулж  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах”; 18 дугаар зүйлийн 18.1.8-д “шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр” дүгнэлтдээ тусгана гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн амь хохирогчийн биед ил үзэгдэх хэд хэдэн шарх үүссэн нь гэрэл зургийн үзүүлэлтээр харагддаг бөгөөд энэхүү шарх нь түүнийг амьд байхад үүссэн үү эсхүл осол гаргах үед үүссэн эсэх талаар шинжээч ямар нэгэн дүгнэлт гаргаагүй байна.

 Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл өөрөөр хэлбэл осол гарахын өмнөх өдөр яллагдагч Г.*******, амь хохирогч нарын хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд амрахаар очсон боловч нутгийн иргэдийн зүгээс маргаан үүсгэн улмаар  зодоон хийсэн талаар гэрчүүд мэдүүлдэг. 

Гэтэл тухайн маргаан зодоон үүсгэсэн гэх нутгийн иргэд болох *******, *******, ******* нарыг гэрчээр асууж дээрх байдлын талаар тодруулаагүй, энэхүү байдал нь осол гарах шалтгаан нөхцөлийг бий болгосон эсэх талаар мөрдөн шалгах  тодорхой ажиллагаа хийгдээгүй байгаа нь хэргийн мөрдөн шалгах  ажиллагаа дутуу хийсэн,  гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл тогтоогдоогүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих  байдлыг  мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд прокурорын 22 оны сарын 15-ны өдрийн 2 дугаартай шүүгчийн захирамж хүчингүй болгох тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 22/ШЗ/34 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангийн 22 оны сарын 15-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                     ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН