| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00108/И |
| Дугаар | 308/ШШ2025/00142 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 308/ШШ2025/00142
2025 04 01 308/ШШ2025/00142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
...аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.С нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Би 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарсан. ...аймгийн ... сумын ... нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Бичиг баримтаа гээсэн тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...
Нэхэмжлэгчээс: Д аймгийн А сумын ...н даргын 09 тоот тушаал /хх-4/, 100 дугаартай тушаал /хх-5/, 02 дугаартай тушаал /хх-27/, гэрч Ч.А-н ажиллаж байсан байдлыг нотолсон баримт бичгүүд /хх-6-12/, гэрч О.Н ажиллаж байсан байдлыг нотолсон баримт бичгүүд /хх-13-15/, ...аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 289 дугаартай цалингийн тодорхойлолтын хуулбар /хх-26/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс: Ч.А, О.Н нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан, архивын баримт бичгүүдийг шүүлгэсэн.
Нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ...үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.С нь ...аймгийн ... сумын ... нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
-Нэхэмжлэгч Б.С ...Би 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарсан. ...аймгийн ... сумын ... нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Бичиг баримтаа гээсэн тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
...аймгийн ... сумын ...н даргын 09 тоот тушаал /хх-4/, 100 дугаартай тушаал /хх-5/, 02 дугаартай тушаал /хх-27/, гэрч Ч.Агийн ажиллаж байсан байдлыг нотолсон баримт бичгүүд /хх-6-12/, гэрч О.Н ажиллаж байсан байдлыг нотолсон баримт бичгүүд /хх-13-15/, гэрчүүдийн мэдүүлэг /хх-22-25/, ...аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 289 дугаартай цалингийн тодорхойлолтын хуулбар /хх-26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.С нь ...аймгийн ... сумын ... нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Сы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С ...аймгийн ... сумын ... нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл,1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-с тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ