| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00085/И |
| Дугаар | 308/ШШ2025/00143 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 308/ШШ2025/00143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Д-н нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Миний бие ... аймгийн ... сумын ... 1980 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл мал маллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 жил цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс ... 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Манай сумын ЗДТГ-ын байр барилга шатсан тул тэнд байсан бүх баримт бичгүүд шатсан. Одоо ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчээс: Фото зураг /хх-2/, баярын бичиг /хх-3/,иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, лавлагаа /хх-3/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх11-12/, ... сумын ЗД-ын тодорхойлолт /хх-5/, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт /хх-6/, архивын тасгийн тодорхойлолт /хх-7/, ... багийн гишүүдийн бүртгэл /хх-8/, цэргийн батлах /хх-9-10/, архивын тасгийн лавлагаа /хх-8,42/, Малын А дансны хуулбар /хх-9-21/, Д.М-н тодорхойлолт /хх-13/, Д.М-н нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-14/, Д.М-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-15/, Б.Э-н тодорхойлолт /хх16/, Б.Э-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-17/, Б.Э-н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх18-19/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс: Д.М, Б.Э нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан, архивын баримт бичгүүдийг шүүлгэсэн /хх-13-19, 26-29/,
Нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ...үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Д нь ... аймгийн ... сумын ... 1980 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч С.Д-н ажиллаж байсан байдал нь: Нэхэмжлэгч С.Д-н ...Би 8 дугаар ангиа 1991 онд төгсөөд 1992 оноос гарсан. ... аймгийн ... аав ээжтэйгээ мал маллаж эхэлсэн. 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2000 оны 12 сарыг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Бичиг баримтаа гээсэн тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-11, 12/, Д.М, Б.Э нарын тодорхойлолт /хх13-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.Д-г ... аймгийн ... сумын ... 1980 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х овогт С.Д-г ... аймгийн ... сумын ... 1980 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Д-с тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ