| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00105/И |
| Дугаар | 308/ШШ2025/00144 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 308/ШШ2025/00144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Т-н нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй гээд хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Миний бие ... аймгийн ... 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эдийн засагч, даргаар ажиллаж байсан. Ажиллаж байсан хугацааны орсон гарсан тушаал олдохгүй, устаж үгүй болсон тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Архивын тасгийн тодорхойлолт /хх-10/, Хөдөлмөрийн дэвтрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-4-9/, ... аймгийн ... гүйцэтгэх захиргааны захирамж 1991 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №22 /хх-11-12,/ мөн 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №60 захирамж /хх-13,/ мөн 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №09 захирамж, гэрч Л.Ц тодорхойлолт /хх-15/, түүний хөдөлмөрийн дэвтрийн болон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-16-18/, Ц.Б тодорхойлолт /хх-19/, гэрч Ц.Б иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-20-22/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс: Л.Ц, Ц.Б нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан, архивын баримт бичгүүдийг шүүлгэсэн /хх-29-32/.
Нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Т 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Т-н ажиллаж байсан байдал нь: Түүний нэхэмжлэлд дурдсан Миний бие ... аймгийн ... 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эдийн засагч, даргаар ажиллаж байсан. Ажиллаж байсан хугацааны орсон гарсан тушаал олдохгүй байгаа, устаж үгүй болсон тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, лавлагаа /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Архивын тасгийн тодорхойлолт /хх-10/, Хөдөлмөрийн дэвтрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-4-9/, ... аймгийн ... гүйцэтгэх захиргааны захирамж 1991 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №22 /хх-11-12/, мөн 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №60 захирамж /хх-13/, мөн 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №09 захирамж, Л.Ц тодорхойлолт /хх-15/ түүний хөдөлмөрийн дэвтрийн болон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-16-18/, Ц.Б тодорхойлолт /хх-19/, Ц.Б иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-20-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Т-г ... аймгийн ... 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эдийн засагч, даргаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Ж.Т-г ... аймгийн ... 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эдийн засагч, даргаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Т-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ