Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 308/ШШ2025/00140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Л.С-н нэхэмжлэлтэй, 

 

Ажиллаж байсан байдал, баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

 

Нэхэмжлэгч Л.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.С нь ажиллаж байсан байдал, баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие ... 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл 8 жилийн хугацаанд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс болж улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг ... нэгдэлд малчнаар 8 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

 

...нэгдэлд 1981 оны 06 сарын 01-ний өдрийн 1 17 дугаартай, 1984 оны 07 сарын 25-ны өдрийн №32 дугаартай, 1987 оны 06 сарын 23-ны өдийн №46 дугаартай малчнаар ажилласан бичиг баримтад Ш.С гэж бичигдсэн. Тэтэгэвэрт гарах гэтэл баримт бичигт овог зөрүүтэй бичигдэж зөрчил гарсан тул зөрчлийг засаж миний баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн ... сумын бага сургуульд 4 дүгээр анги хүртэл суралцаж байгаад сургуулиасаа гараад аав, ээжийн хамт нэгдлийн малыг хамт малласан. Тэгээд 18 настайдаа 1981 оны 06 дугаар сард 3 жилийн хугацаагаар ... суманд цэргийн албанд татагдаад 1984 оны зун халагдаж ирсэн. 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл ... малчнаар ажиллаж байсан. Тухайн үед бог, бод, мал маллаж ирсэн. 1992 онд нэгдэл тарч их болон бага хувьцаа өгч байсан. Тухайн үед 100 тооны малыг хувьцаанд гарч байсан. Тухайн үеийн ажиллаж байсан хугацааны нэгдлийн тушаалыг архиваас шүүлгэхэд зарим нь гарч ирсэн. Мөн тухайн тушаалуудад Ш.С гэж бичигдсэн. Шадав нь миний өргөж авсан эцэг юм. Түүнээс цэргийн батлахад төрсөн Л-р овоглож явсан. Тухайн үеийн нэгдлийн дарга нар өргөж авсан эцгээр овоглож хөдөлмөрийн дэвтэр зэргийг нээсэн байдаг. Миний нэгдлийн баримт бичиг 2015 онд нүүж суухад шатаж үрэгдсэн. Иймд одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход дээрх хугацааны ажилласан жил болон баримт бичгийн зөрүүний асуудал гарч ирж Нийгмийн даатгалаас шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсний дагуу хүсэлт гаргасан. гэв.

 

2.Нэхэмжлэгчээс шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ... тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 656 дугаартай цалингийн тодорхойлолт, Батлан хамгаалах ямны Батлан хамгаалах төв архивын 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 10564 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, ... сумын ... нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №17 дугаар Малчид томилох тухай, 1981 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №29 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай, 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №32 дугаартай Хүмүүсийг ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай, 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №46 дугаартай Малчид ба барилгачид томилох тухай тушаалын хуулбар, гэрч М-н тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Л.Б-н тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн. 

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Б, Х.М нарыг гэрчээр асуув.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.С нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие ... 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл 8 жилийн хугацаанд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс болж улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа тул малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү,

Малчнаар ажиллаж байсан хугацааны ... даргын тушаал дээр Ш.С гэж овог зөрүүтэй бичигдсэн тул дээрх тушаалуудыг Л.С миний тушаал мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгч Л.С нь ... сумын ... нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №17 дугаар Малчид томилох тухай, 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №32 дугаартай Хүмүүсийг ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №46 дугаартай Малчид ба барилгачид томилох тухай тушаалын жинхэнэ эзэмшиг мөн болох нь нэхэмжлэгч Л.С-н иргэний үнэмжлэх, ... тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 12 сарын 1-ний өдрийн 656 дугаартай цалингийн тодорхойлолт, Батлан хамгаалах ямны Батлан хамгаалах төв архивын 2023 оны 12 сарын 4-ний өдрийн 10564 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанууд дахь ... Шадав (Лувсандорж)-ын Сүхбаатар гэх тэмдэглэгээ, гэрч Х.М-н 2025 оны 2 сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн Л.С-н төрсөн эцэг нь Л гээд нэгдлийн дарга хүн байсан. Бага дээр нь Шадав, Дашцэрэн гэдэг хүн өргөж авсан. Өргөж авсан ээж аавтайгаа мал малладаг байсан. гэх, гэрч Л.Б-н 2025 оны 2 сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн Л.С-н төрсөн эцэг нь Л гээд нэгдлийг дарга хүн байсан. гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Л.С-г ... сумын ... нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №17 дугаар Малчид томилох тухай, 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №32 дугаартай Хүмүүсийг ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №46 дугаартай Малчид ба барилгачид томилох тухай тушаалын жинхэнэ эзэмшиг мөн болох тогтоох үндэслэлтэй.

4.Нэхэмжлэгч Л.С нь ... 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь ... тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 12 сарын 1-ний өдрийн 656 дугаартай цалингийн тодорхойлолт, Батлан хамгаалах ямны Батлан хамгаалах төв архивын 2023 оны 12 сарын 4-ний өдрийн 10564 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, ... сумын ... нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №17 дугаар Малчид томилох тухай, 1981 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №29 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай, 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №32 дугаартай Хүмүүсийг ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №46 дугаартай Малчид ба барилгачид томилох тухай тушаалын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэрч Х.М 2025 оны 2 сарын 20-ны өдөр шүүхэд Би 1972 оноос хойш өнөөдрийг хүртэл Дорноговь аймгийн... сумн ... багт мал маллаж байгаа. Л.С нь 1980 оноос хойш 1990 он хүртэл ... сумын ... нэгдэл хувьцлагдах хүртэл ямаа малладаг байсан. Мөн хоёр жилийн хугацаанд ухна хариуцлсан. гэж, гэрч Л.Б 2025 оны 2 сарын 20-ны өдөр шүүхэд Би 1959 онд нэгдэлд элсээд 197 оноос 1991 он хүртэл нэгдэлд няггтлан бодогчоор ажилласан. Л.С нь 1979, 1980 онд цэрэгт явсанбайх. Нэгдэлд ямаа, хуц ухна маллаж байгаад нэгдэл татан буугдахад мал маллаж байгаад хувиараа мал малласан. гэж нэхэмжлэгч Л.С-тай хамт ажиллаж байсан талаар гэрчилж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Л.С-г Л.С нь ... 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дахь хэсэгт зааснаар Долоодой овогт Л.С нь Дорноговь аймгийн ... сумын ... нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №17 дугаар Малчид томилох тухай, 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №32 дугаартай Хүмүүсийг ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №46 дугаартай Малчид ба барилгачид томилох тухай тушаалын жинхэнэ эзэмшиг мөн болох тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Л.С-ыг ... 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА