Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 308/ШШ2025/00173

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо 2099 тоотод оршин суух, Н.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Хатанбулаг сум 1 дүгээр багт өөрийн байранд байрлах “Д” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Н.А

Хариуцагч: “Др” ХХК-ны захирал Б.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Л нар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Н.А, “Д” ХХК-ийн захирал Б.Өнар нь том оврын автомашинд 3,500,000 төгрөгөөр гагнуурын ажил хийлгэж хийц зориулалтыг нь өөрчлүүлэхээр тохирсон.

        Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...чиргүүлийн найман байшин плазаар зүсэж, зөөж ахиж гагнасан. Энэ ажил дангаараа 2,000,000 төгрөгийн үнэтэй, 4 лүүктэй чиргүүлийн 1 лүүкийг тасдаж эрүүлж гагнасан. Энэ ажил нь 1,500,000 төгрөгийн үнэлгээтэй. Чиргүүлэнд сүүлд гаргасан ажил 1,500,000 төгрөгийн үнэлгээтэй, толь төмөр гагнасан ажил 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй нийт 6,000,000 төгрөгийн ажлыг 3,500,000 төгрөгөөр хийж өгсөн тул 3,500,000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ө хариу тайлбартаа: ”...Н.А-тай 7 сард чиргүүл янзлуулж хөлсөө 3,500,000 төгрөг, 7 хоногийн дотор дуусгаж хүлээлгэж өгөхөөр тохирсон. Ирж чиргүүлийг тасдаж өгчихөөд 11 сар хүртэл чиргүүлийг дуусгаагүй хаяад явсан.Ахиж хүнээр янзлуулахаар ярьж тохирсон. Хоёр чиргүүлийг засна гэж худал хэлж сүйтгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээг амаар тохиролцон хийжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

Мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга,журам,хугацааг талууд

Хариуцагчийн тал: Н.А-тай чиргүүл янзлан гагнаж, хөлс 3,500,000 төгрөг, хугацаа 7 хоногийн дотор дуусгаж хүлээлгэж өгөхөөр тохирсон. Ирж чиргүүлийг тасдаж өгчхөөд 11 сар хүртэл...орхиж явсан. Ахиж хүнээр янзлуулахаар ярьж тохирсон. Хоёр чиргүүлийг засна гэж худал хэлж сүйтгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргах боловч тайлбар түүнтэй холбоотой нотлох баримыг шүүхэд ирүүлээгүй энэ талаараа нотолж чадаагүй.

Иймд хариуцагчаас 3,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  35,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А-т олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг 759 дүгээр зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1-т тус тус зааснаар хариуцагч “Д” ХХК-иас 3,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д-” ХХК-иас 35,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь гарсан өдрөөс хүчинтэй ба үүнээс хойш 10 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.НАРАНЦЭЦЭГ