Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 308/ШШ2025/00180

 

 

                     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөнийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг  би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг,8 дугаар хороо,Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах “Х банк” ХХК-ны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Дорноговь аймаг Даланжаргалан сум,1 дүгээр баг,Өлзийт гудамж 210 тоотод оршин суух,Б.У

Хариуцагч: Дорноговь аймаг Даланжаргалан сум,4 дүгээр баг,Цомогын бууцанд нутаглах, Д.С нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд  нийт 14,719,411.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч “Х” ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 18,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний  зориулалтаар зээлж авсан.”...үндсэн зээл-13,994,137.07 төгрөг, хүүгийн төлбөрт 713,333.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,941.61 төгрөг  нийт 14,719,411.75  төгрөгийг гэрээний  үүргийн гүйцэтгэлд  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Б.У, Д.С нар шүүхэд гаргасан тайлбартаа: Х банкнаас нэхэмжилж байгаа үндсэн зээл-13,994,137.07 төгрөг, хүүгийн төлбөрт 713,333.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,941.61 төгрөг  нийт 14,719,411.75  төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

          Талууд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч  нарт холбогдуулан Үндсэн зээл-13,994,137.07 төгрөг, хүүгийн төлбөрт 713,333.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,941.61 төгрөг  нийт 14,719,411.75  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.У, Д.С нар нь нэхэмжлэлийн шаардлага 14,719,411.75 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1.Нэхэмжлэгч “Х” ХХК-иас нэхэмжилсэн 14,719,411.75 төгрөгийг хариуцагч  Б.У Д.С нар нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,547 төгрөгнөөс 115,773 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 115,773 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 115,773   төгрөгийг хариуцагч Б.У,  Д.Снараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-нд олгосугай. 

 

 3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайí асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ