| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00164/и |
| Дугаар | 308/ШШ2025/00181 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 308/ШШ2025/00181
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөнийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг,8 дугаар хороо, Сентрал-Тауэр-7 давхарт 712 тоотод байрлах “О ББСБ”ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Дорноговь аймаг Сайншанд сум,5 дугаар баг,Зүүнбаян 83 дугаар байрны 02 тоотод оршин суух, Ч. Т-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 925,435 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч: “О ББСБ”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан. Хариуцагч Ч.Ш зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул түүнээс үндсэн зээл-590,000 төгрөг, хүүгийн төлбөрт 329,535 төгрөг,шимтгэл 5,900 төгрөг нийт 925,435 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Ч.Ш гаргасан тайлбартаа: “О ББСБ”ХХК-иас нэхэмжилж байгаа нийт 925,435 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.
Талууд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “О ББСБ”ХХК-нь хариуцагч холбогдуулан үндсэн зээл-590,000 төгрөг, хүүгийн төлбөрт 329,535 төгрөг,шимтгэл 5,900 төгрөг нийт 925,435 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Ш нь нэхэмжлэлийн шаардлага 925,435 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “О ББСБ”ХХК-иас нэхэмжилсэн 925,435 төгрөгийг хариуцагч Ч.Ш нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,765 төгрөгнөөс 13,385 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,13,385 төгрөгийг улсын төсвийн орлогоос 13,385 төгрөгийг хариуцагч Ч.Шс тус тус гаргуулж нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-нд олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайí асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ