| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2024/0821/З |
| Дугаар | 128/ШШ2025/0090 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0090
2025 01 27 128/ШШ2025/0090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б*******,
Хариуцагч: Ү,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д, С.Г *******ын хоорондын төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны актыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, С.Г, шүүх хуралдааны *******ийн бичгийн даргаар Н.А*******маа ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* нэхэмжлэлийн шаардлагаа Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодохойлжээ.
1. Нэхэмжлэгч Б.Б******* нь Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр захирамжаар тус газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтны албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байжээ.
2. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Б******* нь Төрийн албаны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.6, *******.1.13, *******.1.16 дах заалтыг зөрчиж төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг удаа дараа биелүүлээгүй нь Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 17 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж түүнийг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
3. Нэхэмжлэгч Б.Б******* дээрх сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг эс зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
4.1. Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
Захиргааны актад Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 17 захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн ажлын хэсэг нь өөрөө хууль бус ажлын хэсэг байсан,
4.2. 2024 оны 07 дугаар 01-ний өдрийн 17 дугаартай захирамжийн хувьд энэ захирамжийг гаргасан зорилго нь нэхэмжлэгч намайг сахилгын шийтгэл гаргасан эсэхийг тогтоох тухай байсан. Төрийн албаны зөвлөлийн дарга болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хамтарсан 2019 оны 36/32 тушаалаар баталсан Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.1-д Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно. гэж заасан. Маргаан бүхий захиргааны актад үндэслэл болсон ямар нэгэн гомдол ирсэн, эсхүл мэдээлэл ирсэн, эсхүл ямар нэгэн баримтыг илрүүлсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийг сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалгах үндэслэл болдог. Энэ үндэслэлийг бичээгүй байгаа учраас захиргааны акт нь өөрөө хүчин төгөлдөр бус,
4.3. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;; 40.2.4-т захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах; гэж тус тус заасан. Гэтэл өргөдөл эсхүл ямар мэдээлэл, ямар баримт ирүүлсэн гэдгийг тусгаагүй байна. Хэлбэрийн хувьд ч бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байна. Тэгэхээр энэ ажлын хэсэг нь өөрөө хууль бус. Хууль бус ажлын хэсгийн гаргасан дүгнэлт нь өөрөө хууль бус,
4.4. Хууль бус дүгнэлтийг үндэслэж төрийн жинхэнэ албан хаагч намайг ажлаас халсан ******* дугаар захирамж нь өөрөө хууль бус гэж үзэж байна гэжээ.
5. Үндсэн Хуулийн Цэцийн Тамгын газрын дарга Д.Б******* референт Б.Б******* 2024 оны 02 дугаар 06-ны өдөр хэлтсийн даргын үргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б*******ээр дамжуулан ...Монгол, Англи, Орос хэл рүү орчуулга хийх ажлыг 14 хоногийн дотор орчуулах үндсэн үүргийг биелүүлээгүй гэсэн нь худал. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б.Б******* би өвчтэй, эмчийн магадалгаатай байсан. Өвчтэй байсан хүнд үүрэг даалгавар өгнө гэсэн нь өөрөө хууль бус асуудал, ямар нэгэн үүрэг даалгаврыг цохолтоор авдаг. Албан ёсны цохолт байх ёстой. Албаны цахим шуудангаар, эсхүл мессежээр, вайбераар авдаг. Надад өгсөн ямар нэгэн үүрэг даалгавар, нотлох баримт байхгүй гэжээ.
6. Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь Тамгын газрын даргын захирамжийг хүчингүй болгуулах. Төрийн албаны зөвлөлийн дарга болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хамтарсан 2019 оны 36/32 тушаалаар баталсан Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.1-д Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно гэж заасан. Маргаан бүхий захиргааны актад үндэслэл болсон ямар нэгэн гомдол ирсэн, эсхүл мэдээлэл ирсэн, эсхүл ямар нэгэн баримтыг илрүүлсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийг сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалгах үндэслэл болдог. Энэ үндэслэлийг бичээгүй байгаа учраас захиргааны акт нь өөрөө хүчин төгөлдөр бус, энэ ажлын хэсэг нь өөрөө хууль бус гэж үзэж байна. Бичгээр гардаг захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; 40.2.4-т захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах гэж тус тус заасан. Гэтэл өргөдөл эсхүл ямар мэдээлэл, ямар баримт ирүүлсэн гэдгийг тусгаагүй байна. Хэлбэрийн хувьд ч бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байна.
7. Хариуцагчаас ирүүлсэн тайлбарын тухайд захиргааны хэрэг үүссэний дараа хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариу тайлбар ирүүлсэн байсан. Нэгт нь Тамгын газрын дарга Д.Б******* референт Б.Б******* 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэлтсийн даргын үргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б*******ээр дамжуулан ...Монгол, Англи, Орос хэл рүү орчуулгыг 14 хоногийн дотор орчуулах үндсэн үүргийг биелүүлээгүй гэсэн байна.
8. Хагас жилийн тайланг Э.А*******т өгсөн учраас тайланд тусгагдаагүй учраас гэсэн байсан. Үүрэг даалгаврыг хийгээгүй учраас тайланд тусгасан гэх ойлголт байхгүй. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд суусан тухай гэж бичсэн байсан. Би 2024 оны 06 дугаар 26-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга үндсэн ажилтай зэрэгцээд цэцийн хуралдаанд сууж мэдлэгээ дээшлүүлж байгаарай гээд үүрэг болгож байсан. Үүний дагуу би үндсэн ажлаа амжуулаад 09 цаг 30 минутаас 09 цаг 50 минутын хооронд 20 минут үргэлжилсэн их суудлын нээлттэй хуралд суусан. Суухаасаа өмнө хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид мэдэгдсэн. Цэцийн даргын үүргийг цуцлах эрх хариуцагч Тамгын газрын даргад байхгүй. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дотоод журамд албан хаагч ******* Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаануудад ер нь суухыг хориглоогүй. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн даргаас ийм чиг үүрэг өгч байсан. Бүх ажилтнуудаа эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж байгаараа гээд үүний нотолгоо нь 1-р хавтаст хэргийн 228 дугаар хуудсанд байгаа.
9. Тухайн өдөр их суудлын хоёр хуралдаанд би суусан. Бүтэн хоёр өдрийн ажил тасалдуулж, хоёр өдөр хуралд суусан мэт сэтгэгдэл төрүүлэхээр шүүхэд худал мэдүүлж тайлбар бичсэн байна. Хариу тайлбарын гурав дахь хэсэг тэр чигтээ худал, ийм асуудал болоогүй, намайг олон зөрчил гаргасан мэтээр зохиож бичсэн гэж харагдаж байна. Хариуцагчийн тайлбар бүхэлдээ нэхэмжлэгч миний нэр төрд халдсан, үндэслэлгүй тайлбар гаргасан гэж үзэж байна.
10. Мөн тайлбартаа Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240901830 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухайд гомдол нь үндэслэлгүй гэж тогтоогдсон гэж хариуцагч мөн хариу тайлбартаа худал бичсэн. Яагаад гэвэл энэ хэрэг одоо хүртэл шалгагдаж байгаа, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гурван албан бичгийг тайлбартайгаа шүүхэд хавсаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдолд дурдсан асуудал нь Б.Б*******ын сахилгын шийтгэл оногдуулахад огт хамаагүй гэж бичсэн. Эрүүгийн энэ мөрдөн шалгах ажиллагаа нь намайг ажлаас халсантай огт хамааралгүй асуудал. Үүнийг нь нэхэмжлэл дээрээ би бичсэн. Хариуцагч олон хууль зөрчсөн үйлдлүүд гаргаад байна. Өнөөдөр хүртэл шүүхэд өгсөн тайлбар дээрээ ийм хууль бус үйлдлүүд гаргаад байгааг нотлох зорилгоор бичсэн. Мөн хариуцагч хариу тайлбартаа шүүхийн шийдвэр хэлэлцэх гэсэн зүйл байхгүй гэсэн байсан. Энэ бол худал. 2024 оны 17 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн комиссын гишүүд болох н.М*******, н.******* ******* манай өрөөнд орж ирээд ингэж хэлсэн. Бид ******* төвийг сахин ажиллаж, та хоёрын шүүхээр яригдсан асуудлыг шийдвэрлэхээр томилогдсон. Тамгын газрын даргаас тайлбар авна, чамаас ч тайлбар авна гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр хэлэлцэх гээд намайг дуудуулаад байсны нотолгоо болж байна. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ажлын хэсэгтэй уулзсан уулзалт нь өөрөө хууль бус. Дарааллын хувьд ямар нэгэн гомдол мэдээлэл, ямар нэгэн баримтыг илрүүлсэн байх ёстой. Үндэслэл гарч ирсний дараа төрийн албан хаагч сахилгын зөрчил гаргасан уу гэдгийг тогтоох ажлын хэсэг байгуулах ёстой. Гэтэл энэ дараалал нь эсрэгээрээ явсан. Эхлээд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлын хэсэг байгуулаад, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тамгын газрын дарга Д.Б******* өөрийн биеэр мэдээлэл өгсөн байгаа юм. Энэ нь өөрөө хууль зөрчсөн гэж үзэж байна. Уулзалтын үеэр ярьсан зүйлээс товч яриад явъя. Өмнө нь тодорхой тайлбаруудыг шүүхэд өгч байсан. Энэ уулзалтын тэмдэглэлд хариуцагчаас хэлсэн нийт 18 зүйл байгаагийн 10 нь шүүхийн шийдвэртэй холбоотой. 2023 оны Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0707 дугаартай шүүхийн шийдвэр. Тодруулбал, уулзалтын тэмдэглэлийн 1, 2, 3, 5, 11, 13, 18 дахь хэсгүүд нь бүгд 0707 дугаартай шүүхийн шийдвэртэй холбоотой болон энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх асуудалтай холбоотой юм. Хариуцагчийн яриад байгаа зүйлүүд нь үндэслэлгүй гэдэг нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй гэдэг нь тогтоогдсон байхад нотлох баримтгүйгээр, ахиад санаагаараа зохиомлоор бичиж, шүүхэд нотлох баримт болгож өгөөд байгаа нь шүүхийг хүндэтгэхгүй, хуурамч нотлох баримт гаргаж байна гэж үзэж байна.
11. Ажлын хэсгийн дүгнэлтийн 11.5-д Үндсэн хуулийн цэцийн даргын өгсөн үүргийн дагуу цэцийн нээлттэй хуралдаанд суухыг Тамгын газрын дарга хориглох эрхгүй гэж хэлсэн. Байгууллагын дотоод журмаар ч хориглох эрхгүй. Би үндсэн ажлаа амжуулсан байсан. 20 минут их суудлын хуралд сууснаар үндсэн ажлаа огт орхигдуулаагүй. Дүгнэлтийн 11.6-д шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхад Тамгын газрын дарга Д.Б******* нь өөрөө ажлын хэсэг байгуулж, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцыг хэлэлцүүлэн түүнд дүгнэлт гаргуулах нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0707 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд талууд хамтарч ажиллах, тооцоо нийлэх зайлшгүй шаардлагатай байсан гэж ажлын хэсгээс дүгнэсэн байна.
12. Нэхэмжлэгч намайг хариуцагч ажил хэрэг ярихаар дуудахад ирдэггүй гэж. Намайг шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилсны дараа хариуцагч намайг нийтдээ 4 удаа дуудсан. 2024 оны 02 дугаар сарын 05, 03 дугаар сарын 15, 04 дүгээр сарын 22, 06 дугаар сарын 25-ны өдрүүд байгаа. 02 дугаар сарын 05-ны өдөр дуудахад нь албан өрөөнд нь очсон. Хариуцагч шууд хэлсэн. 3 шатны шүүхийн шийдвэрүүд нь Б.Б*******ын зөв, Д.Б*******ийн буруу гэсэн зүйл байхгүй, юм нэгээр дуусахгүй, танай аавын заналхийлсэн нотлох баримт байгаа, шинээр илэрсэн нөхцөл байдал үүсэх вий гээд миний ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоог өгсөн. Уулзалтаар бид *******ын хийсэн тооцоо ийм байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол явдаг газраараа яваарай шүүхээрээ яваарай гэсэн. Г.Д тэр уулзалтад байсан учраас бүгдийг мэдэж байгаа. Гэхдээ шүүхэд ирүүлсэн аудио бичлэгээс энэ хэлсэн яриаг хасаад явуулсан байсан. Нотлох баримтыг засаж шүүхэд ирүүлсэн гэж үзэж байна. 03 дугаар сарын 15-ны өдөр дуудахад нь очиход миний үндсэн ажилтай огт хамааралгүй асуудлаар ярьж эхэлсэн. Манай аав Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргасан гомдлын талаар дурдаад, намайг гомдол дээрээ тайлбар бичихийг шаардсан. Хууль бус шаардлагуудыг надад тавьж, ажлын байранд дарамт үзүүлсэн. Тамгын газрын ажилтнуудыг суулгаад аудио бичлэг хийгээд явж байсан. 04 дүгээр сарын 22-ны өдөр намайг дуудахад би өвчтэй байсан. 06 дугаар сарын 25-ны өдөр дуудсан явдлыг түрүүн маш тодорхой тайлбарласан. Шүүхийн шийдвэр хэлэлцэх гээд дуудахаар нь хууль бус үүргийг нь биелүүлэхгүй гэж хариулсан. Үүний нотолгоо нь Г.Дд өгсөн үүрэг даалгаварт байгаа гэжээ.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг маргаан бүхий ******* дугаар захирамжийг хууль бус гэж маргаж байгаа гэж ойлгож байтал өнөөдрийн шүүх хуралдаан дээр илт хууль бус актад тооцуулах гэж байгаа талаар үндэслэлээ тайлбарласан асуудал яригдлаа. Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр ярихад, өнөөдрийн яриад байгаа илт хууль бус захиргааны акт, захиргааны актыг хүчингүй болгуулах гэдэг хоёр өөр асуудал. Үнэндээ тайлбарыг нь сайн ойлгохгүй байна. Сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргаан гэж ойлгож байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчид ногдуулсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ойлгосон. Гэтэл өнөөдрийн байдлаар авч үзэхээр олон өөр асуудлууд яриад байна. Аавынх нь нэр төр сэргээлгэсэн, өөрийнх нь нэр хүндэд халдсан асуудал яригдлаа. Цагдаагийн байгууллагад хандаад, буруугүй гэдгийг шалгаж байгаа гэж байна. Гэтэл энэ тухай хэрэгт авагдсан байгаа. 9 дүгээр сард гомдол гаргасан байдаг. Үүний дагуу хэргийг хаасан. Дараа нь 12 дугаар сард хариуцагч тал хэргийн материал дотроос тухайн хэргийг сэргээж шалгах гэж байгаа талаар прокурорын албан бичгийг харсан. Гэхдээ энэ хэрэгт шууд хамааралтай биш учраас ярих шаардлагагүй гэж үзлээ. Өмнөх шүүхийн шийдвэрийг ажил олгогч тал буруу гарсан, биелүүлэхгүй гээд, шүүхийн шийдвэрийг шүүн тунгаагаад байгаа юм шиг зүйл нэхэмжлэгч яриад байна. Бид *******ын хувьд ийм зүйл байхгүй. Хэрвээ бид ******* өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол өнөөдрийн сахилгын шийтгэл яригдахгүй байсан. Төрийн албаны зөвлөлийн дарга болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хамтарсан 2019 оны 36/32 тушаалаар баталсан Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.1-д заасныг яриад байна. Нэхэмжлэгч намайг хэрвээ сахилгын зөрчил гаргасан бол аливаа гомдол мэдээлэл байх ёстой. Ийм зүйл байхгүй гэж байна. Үүнийг нэхэмжлэгч дутуу харсан байх гэж бодлоо. Журмын 2.1-д ...эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно. гэж заасан. Бид *******ын хувьд дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт дотор холбогдох баримтаа үндэслэсэн гэдгээ харах ёстой болж байна. Хөндлөнгийн гуравдагч этгээд Б.Б*******ын үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргахгүй. Гадагшаа хэн нэгэн этгээдэд хандаж Б.Б******* албан үүргийг гүйцэтгэдэггүй. Албан тушаалын тодорхойлолтоор нотлогдоно. Б.Б*******ын гаргаж байгаа сахилгын зөрчилд гуравдагч этгээд гомдол гаргах гэх хуулийн боломж байхгүй. Иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдол дээр сахилгын шийтгэл ногдуулсан зүйл биш. Ажлын хэсгийн дүгнэлттэй маргаагүй гэж ойлголоо. Шүүгч хэд хэдэн удаа асуусан. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нь ч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх талаар тодруулга авсан. Гэтэл тэгээгүй. Бид *******ын хувьд ажлын хэсгийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Хэдийгээр нэхэмжлэгч хууль зөрчсөн гэж яриад байгаа боловч, дүгнэлтийн аль заалт хууль зөрчсөнийг тогтоогоогүй байна. Ажлын хэсгийн дүгнэлт хуулийн хүчин төгөлдөр байгаа учраас Д.Б******* даргын ******* дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа бол ажлын хэсэг байгуулахыг журамд заасан. Тухайн зөрчил гаргасан эсэх талаар нотлох баримтыг бүрдүүлэн талуудаас тайлбар авах, дүгнэлт гарган, тухайн дүгнэлтийг үндэслэн ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулахыг тогтооно гээд тухайн журам дээр заасан байгаа. Энэ нийтээр дагаж мөрдөх журмын дагуу байгууллага ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг тухайн дүгнэлтийг гаргасан. Ажлын хэсэг байгуулсны дараа Б.Б*******аас тайлбар авах гэсэн боловч өгөөгүй, татгалзсан. Тухайн үед Б.Б******* нь зөрчил гаргаагүй гэдгээ нотлох тайлбарлах боломж нь байсан. Бид Захиргааны ерөнхий хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулсан. Мэдэгдэх ажиллагааг хийсэн. Гэвч Б.Б******* тайлбар хэлээгүй. Ажилтан тайлбар хэлээгүй нь тухайн зөрчлийг гаргаагүй байх үндэслэл биш. Тийм учраас бид зөрчил гаргасан гэдгийг тогтоогоод дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт дээр тулгуурлаад шийдвэр гаргах эрхийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 3-р зүйлд заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тухайн ажлын хэсгийн дүгнэлттэй маргаагүй учраас хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хүчин төгөлдөр байгаа дүгнэлт дээр тулгуурлаж гарсан шийдвэрийг хүчингүй болгох боломж байхгүй. Хүчингүй болгуулах, илт хууль бус болгуулах гээд хоёр асуудал яригдаад байна. Нэхэмжлэгч, хэргийн оролцогчид өмгөөлөгч авах эрх нь нээлттэй. Алийг нь хэрэглэх гээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн анхны хэлсэн тайлбараар явах юм бол нэхэмжлэгчийн гаргаад байгаа шаардлагатай огт уялдахгүй байна. Эмчийн магадалгаа хүчин төгөлдөр үү. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Д.Б******* дарга Б.Б*******д үүрэг даалгавар өгсөн, энэ үед өвчтэй байгаагүй. Хэргийн материалд авагдсан эмчийн энэ магадалгаанууд 2 сард байгаагүй. 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ээлжийн амралтаа эхэлсэн. Түүнээс өмнө өгсөн үүрэг даалгаврын асуудал яригдаж байгаа юм. Тамгын газрын дарга төсвийн шууд захирагч буюу Б.Б*******ын томилсон этгээд. Нэхэмжлэгч Д.Б******* даргын шийдвэрийг хууль бус гэж яриад байдаг. Ямар гэм буруутай байна гэдгийг өнөөдөр шүүхээс тогтоогоогүй байгаа. Д.Б******* дарга өнөөдрийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэж яваа төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэг нь томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн үүрэг. Зөрчилтэй холбоотой тайлбараа өгөөч гэхээр өгөөгүй.
Д.Б******* даргыг дандаа хууль бус шийдвэр гаргадаг, хууль зөрчдөг гэдгийг өнөөдрийн байдлаар шүүх тогтоогоогүй байгаа учраас гэм буруутай гэдэг нь тогтоогдоогүй байгаа. Д.Б******* даргын шийдвэр хууль бус байсан гэж ярих нь өрөөсгөл байх. Төрийн албан хаагч Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дээр суугаад мэдлэг мэргэшлээ дээшлүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 27-29 дүгээр зүйлд зааснаар төрийн албан хаагч нь албан тушаалын ангилал зэрэглэлд хамаарах мэргэшүүлэх багц сургалтад хамрагдах үүрэгтэй. Их суудлын хуралдаанд суух нь Б.Б*******ын албан тушаалын тодорхойлолтын аль үүрэгтэй уялдаад байгаа талаар байхгүй. Мэргэшүүлэх багц сургалт гэдгээр хамрагдана. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй бол өнөөдрийн сахилгын ийм шийдвэр гаргахгүй байсан. Өмнөх шүүхийн шийдвэртэй холбоотой нийгмийн даатгалын нөхөн төлөлттэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас ******* дугаар захирамжтай маргах үндэслэл болохгүй. Албан үүрэгтэй холбоотой орчуулгын асуудлууд байдаг. Орчуулгуудыг огт хийгээгүй байдаг. Орчуулга миний ажил үүрэгтэй огт хамааралгүй гэж маргаагүй. Д.Б******* дарга өөрөө хууль зөрчдөг учраас түүний өгсөн үүргийг биелүүлдэггүй гэдэг. Гэтэл Д.Б******* дарга иргэний зүгээс үүрэг даалгавар өгөөгүй. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргыг төлөөлсөн, Б.Б******* цалин хөлсөө авч байгаагийн хувьд үүрэг даалгавар өгсөн. Их суудлын хуралдаан дээр суух асуудалд өрөөний зурагтаар очиж үз гэдэг асуудал ярьсан гэдэг. Ажлын цагийг ажилтан албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд ажил олгогч ажлын цаг ашиглалтад ажилтанд хяналт тавихыг заасан. Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт байгууллагын дотоод дүрэм журмыг дагаж мөрдөхийг заасан. Нэхэмжлэгч дүгнэлттэй маргаагүй учраас бидний гаргасан ажлын хэсгийн дүгнэлт өнөөдөр хүчин төгөлдөр. Дүгнэлтийн аль заалт юу зөрчсөн гэдэг нь юугаар нотлогдоод байгааг сонссонгүй. Би хууль бус байна гэж үзээд байна гэж тайлбарлаад байгаа боловч, албан тушаалын тодорхойлолтод ийм үүрэг байхгүй талаар няцааж ярихгүй юм. Дүгнэлт хүчин төгөлдөр байгаа болохоор захирамжийг хүчингүй болгох үндэслэл биш. Д.Б******* даргын дарамталсан талаар бичлэг гаргуулъя гээд шүүхэд бичлэгийг гаргаж өгсөн Энэ бичлэг дээр нэхэмжлэгч утсаар яриад л яваад байдаг. Д.Б******* дарга гараа сарвайлгасан гэдэг үйлдэл байдаггүй. Логикгүй зүйлүүд яримааргүй байна. Өвчтэй байсныг ярьсан. Өвчтэй байсныг хүлээн зөвшөөрсөн. Өвчтэй байсан гэдгийг ажлын байр хадгалсан хугацаанд үргэлжилсэн зүйл биш. Б.Б******* өвчтэй байх хугацаа дуусаад, ажилдаа эргэн орсны дараа үүрэг даалгаврын асуудлууд байдаг. Энэ байгууллага 45 албан хаагчтай, өдөр дутам захиргааны үүрэг даалгавар биелүүлэхийн тулд албан бичгээр цохолт өгдөг зүйл байхгүй. Ийм цохолт хийх үүргийг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааж өгөөгүй. Дүгнэлт хүчин төгөлдөр байгаа. Дүгнэлт хүчин төгөлдөр учраас энэ шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ажилдаа эгүүлэн тогтоолгох, хууль зөрчсөн гэдэг агуулга яригдсан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага илт хууль бусад тооцуулах талаар агуулга ярилаа. Хууль бус болохыг тогтоолгох тодруулгыг нэхэмжлэгч хийсэнгүй. Өнөөдрийн хуралдаан дээр ярьж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлага хоорондоо агуулгын хувьд зөрчилдөөд байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн хүрээнд ярих байх гэж бодож байтал, дээрх хуулийн 47.1.6-д заасныг яриад байна. Байгууллага Б.Б*******д боломж олгосон. Зөрчил гаргасан эсэх тал дээр тайлбар өгөх боломж олгосон. Сахилгын шийтгэл ногдуулсан. Дүгнэлттэй холбоотой шийдвэрийг гардуулж өгөх гэтэл өөрөө татгалзаад зугтсан байдаг. Төрийн алба мерит зарчим буюу чадахуйн зарчим дээр суурилж төрийн үйл ажиллагааг явуулж байгаа. Гэтэл ажил олгогчтой хувийн эсхүл бусад таарамжгүй харилцаанаас болоод хууль зөрчсөн хүний шийдвэрийг биелүүлэхгүй гэж татгалзаж байгаа нь төрийн албаны чадахуйн зарчимтай нийцэж байна уу гэх асуудал гарна. Ажлаа хийхгүй байгаа, үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа, ажил олгогчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй. Цэцийн хуралдаанд суух нь энэ хүний албан тушаалын тодорхойлолтод заасан үүрэг биш. Цэцийн хуралдаанд сууж хэн нэгэн этгээд мэдлэгээ дээшлүүлдэггүй. Цэцийн хуралдаанд суухгүй, ажлын байран дээрээ байх ёстой гэх шаардлага хууль бус болохыг хэн тогтоосон байна вэ. Ажилтан албан хаагчийг ажиллах нөхцөлөөр нь ажил олгогч хангах үүрэгтэй. Их суудлын хуралдааныг үзэх боломжоор хангаж ажилтны өрөөнд дэлгэцийг байршуулсан. Энэ дэлгэцээс харах боломжийг л хэлсэн. Чи дэлгэц хараад ажлаа битгий хий гэдэг агуулга байхгүй. Иймд ажлын хэсгийн дүгнэлттэй маргаагүй учраас захирамжийг хууль бусад тооцуулах боломжгүй гэж үзэж байна гэв.
14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр орчуулгын үүрэг даалгаврыг 14 хоногийн хугацаанд орчуулах үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгавар авахдаа Б.Б******* нь өөрийн гар утаснаасаа хуанли харж 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгөх юм байна, за гэж хэлсэн. Тэгээд 15 цаг 00 минутад эмнэлэгт үзүүлнэ гээд тухайн өдрөө чөлөө аваад явсан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр биелүүлээгүй гэх Г.Б*******ий тайлбар байгаа. Ажлын цагаар их суудлын хуралдааны танхимд тодорхой чиг үүрэгтэй хүмүүс сууж байгаа. Мэдээлэл технологийн ажилтан, судалгааны төвийн 2-3 ажилтан сууж байсан. Маргаан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүмүүс сууж байсан. Буруу ойлголт яваад байна. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамж гарсан байдаг. Сургалт, сургуульд ажилтан хамрагдаж байгаа бол тухайн хичээлтэй өдрөө чөлөө олгох захирамж байдаг. Тухайн хүнийг хөгжүүлэлтэд зориулаад санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудал байдаг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Б.Б******* нь анх 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 04 дугаартай захирамжаар тус газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтны албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 45 дугаартай захирамжаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдож, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 20 дугаартай захирамжаар тус газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан референтээр ажилласан байна.
2. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай Б.Б*******д төрийн албанаас халах тухай захирамжийн үндэслэсэн хуулийн заалтуудаас үзэхэд энэхүү маргаан бүхий эрх зүйн харилцаанд голлох ач холбогдолтой зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.6, *******.1.7, *******.1.13, *******.1.16 дах заалт байна.
3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.2.4-т захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах гэж заасныг зөрчсөн... гэж, хариуцагчаас .... ажлын хэсгийн дүгнэлт хуулийн хүчин төгөлдөр байгаа учраас маргаан бүхий ******* дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа бол ажлын хэсэг байгуулахыг журамд заасан. Тухайн зөрчил гаргасан эсэх талаар ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй... гэж тайлбарлан маргаж байна.
4. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн *******, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гээд, мөн зүйлийн 48.1.4-т төрийн албанаас халах гэжээ.
5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл нь мөн хуулийн *******, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй зөрчил байх явдал байна.
6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Б*******ын гаргасан зөрчлийг Үндсэн хуулийн Тамгын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 17 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр :
6.1. Хэлтсийн дарга Г.Б*******ээр дамжуулан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн дүрмийг орчуулах үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй,
6.2. Цэцийн даргын үүрэг гүйцэтгээгч Ш.С*******д хандан Тамгын газрын даргад холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлын талаар ирж уулзахын хүсэхэд ирж уулзаагүй,
6.3. Тамгын газрын дарга Д.Б******* нь 2024 ооны 06 дугаар сарын 25-ны өдөр үүрэг даалгавар өгөх болон тодорхой зүйлийн талаар асууж тодруулахаар дуудуулахад ирээгүй, уулзахаас татгалзсан,
6.4. Дэд дарга Г.Д 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуудуулан уулзаж ярилцахыг хүсэхэд татгалзсан,
6.5. Тамгын газрын дарга Д.Б******* 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ажлын цагаар үндсэн ажлаа хийхийг шаардахад биелүүлээгүй,
6.6. Шүүхийн шийдвэрээр тооцоо нийлэх уулзалтад оролцоогүй гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Төрийн албаны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.6, *******.1.7, *******.1.13, *******.1.16 дах хэсэгт заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, мөн хуулийн 39 дүгээр зүйл, албан тушаалын тодорхойлолтын чиг үүрэг, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.4, 5.3.7-д заасан үүрэг, 5.4.7, 5.4.8-д заасан хязгаарлалтыг биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэж, томилсон эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулахаар дүгнэлт хүргүүлсэнтэй нэхэмжлэгч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
7. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай захирамжийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч Б.Б*******д Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг, улмаар мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.6, *******.1.7, *******.1.13, *******.1.16 дахь заалтыг хэрэглэсэн нь тус захирамжийн 1 дэх заалтад дурдсан бодит үндэслэлтэй /нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдтэй/ нийцэж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэв.
8. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн ******* дугаар зүйлийн *******.1-т Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, мөн зүйлийн *******.1.1-т Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, *******.1.6-д харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, *******.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, *******.1.15-д харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах, *******.1.16-д Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэж тус тус заажээ.
9. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдийг тухайн тохиолдолтой холбогдуулан үзвэл, хариуцагч Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын гаргасан 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай захирамжийн үндэслэлд дурдагдсан Б.Б******* төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг удаа дараа биелүүлээгүй зөрчлүүдийг Ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр тогтоосон, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулахад нэхэмжлэгч ажлын хэсгийн дүгнэлттэй маргахгүй гэсэн тайлбар гаргасан тул Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн ******* дугаар зүйлийн *******.1.6, *******.1.7, *******.1.13, *******.1.16 дах хэсэгт тус тус заасан зөрчлийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан эсэх талаар болон ажлын хэсгийн дүгнэлтийн талаар маргаагүй харин маргаж буй захирамжаар ногдуулсан сахилгын шийтгэлийн хууль зүйн үндэслэл нь бодит байдалд тохирсон эсэх талаар дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.
10. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1-т ... тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан ..., Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тус тус заасны дагуу сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр аливаа сахилгын шийтгэл /ялангуяа төрийн албанаас халах сахилгын шийтгэл/-ийг оногдуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэх бөгөөд нэхэмжлэгч сонсох ажиллагааны талаар маргаагүй, хариуцагч байгууллага маргаан бүхий захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
11. Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36132 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журмын 1.3-д Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна, 1.3.1-т Төрийн албаны тухай хуулийн ******* дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн бол 1.4-д Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах зарчмыг баримтална, 3.2-д Эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, зөрчлийн шинж байдал, журмын 3.3-д заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-.1.5.4-т заасан сахилгын шийтгэлийг аль нэгийг ногдуулна, 3.3-д Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ, 3.3.1-т зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, 3.3.2-д гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр, 3.3.3-д албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг..., 3.3.4-д ...сөрөг нөлөө.., 3.3.5-д өмнө зөрчил гаргаж байсан эсэх, 6.1-т Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж зааснаар зөрчил гаргасан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дээрх журмыг баримтлахаар байна.
12. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийн шинж ча*******т төрийн албанаас халах сахилгын шийтгэл тохирсон гэж үзэхээргүй байна.
13. Учир нь Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36132 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журмын 6.1-т Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэх үндэслэлээр албан хаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б*******ын тухайд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг 2017 онд өргөж төрийн албанд ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшин үнэлэх үнэлгээний хуудаснаас үзвэл гүйцэтгэлийн үнэлгээ 80-аас дээш буюу B /сайн/ үнэлэгдэж шагнал урамшуулал авч байсан байх ба ажлын цагаар цэцийн хуралдаанд сууж, дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгээгүй нь түүнийг цаашид төрийн албанд ажиллуулах боломжгүй гэж дүгнэхээргүй байх тул хариуцагч Захиргаан ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй гэж үзэхээр байна.
14. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг, тодруулбал төрийн албан хаагчийн гаргасан зөрчил, түүнд оногдуулсан сахилгын шийтгэлийг хэлбэр болон бусад нөхцөлийг хооронд нь харьцуулан дүгнэвэл, томилох эрх бүхий албан тушаалтны төрийн албан хаагчид ногдуулсан төрийн албанаас халах сахилын шийтгэлийн хэлбэр нь төрийн албан хаагчийн гаргасан сахилгын зөрчлийн шинж, хэр хэмжээнд тохироогүй буюу шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж дүгнэв.
15. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ү Д.Б*******ийн гаргасан 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
16. Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн шаардлагыг хангаж, маргаж буй захиргааны актыг хүчингүй болгосон тул түүний тодорхойлсон урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
17. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар *******ийвчлан зохицуулна. гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг гаргах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэснийг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ыг энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч тооцоолон нөхөн олгох үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ү Д.Б*******ийн гаргасан 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б*******ыг урьд эрхэлж байсан Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан референтийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ