| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00247/и |
| Дугаар | 308/ШШ2025/00184 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 308/ШШ2025/00184
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугоаар хороо, сөүлийн гудамж, Твин Тауер-2, 11 дахвар, 1101 тоотод байрлах “С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, жаран айл 32 тоотод оршин суух, Замбага овогтой Ц.Х-д олбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,594,933.82 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Ц.Х-с 2,594,933.82 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Х нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл болон зээлийн хүү нийт 2,594,933.82 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөлөө гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,594,933.82 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүү нийт 2,594,933.82 төгрөгийг төлнө гэжээ.
Хариуцагч Ц.Хнь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,594,933.82 төгрөгийг хариуцагч Ц.Х төлөхөө хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,469 төгрөгнөөс 28,234.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 23,234.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 28,234.5 төгрөгийг хариуцагч Ц.Х-с тус тус гаргуулж нэхэмжлэгч “С ББСБ” ХХК /РД:5963834/-нд олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ