| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 101/2024/09089/И |
| Дугаар | 197/ШШ2025/02038 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/02038
| 197/ШШ2025/02038 |
|
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Е**********-ийн нэхэмжилсэн 1 850 025 /нэг сая найман зуун тавин мянга хорин таван/ төгрөгийг хариуцагч Ө.С************ нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 308 337 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 308 337 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 308 337 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ний өдөр 308 337 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 308 337 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр 308 337 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Е**********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 551 төгрөгөөс 22 276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 22 276 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 22 276 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Есөн Шижир Инвест ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН