| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 101/2024/08528/И |
| Дугаар | 197/ШШ2025/02047 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/02047
| 197/ШШ2025/02047 |
|
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х********-ийн нэхэмжилсэн 8 367 723 /найман сая гурван зуун жаран долоон мянга долоон зуун хорин гурван/ төгрөгийг И.Э****** нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу 12 сарын хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр 697 310 төгрөгөөр төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Х********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148 834 төгрөгөөс 74 417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 74 417 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 74 417 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Х****** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН