Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 31

 

Т.Лийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “ЭҮ ТӨҮГ”,

 ДЦ....дугаар  тусгай салбарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2021/00141 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Лийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭҮ ТӨҮГ”, ДЦ....дугаар тусгай салбарт холбогдох

 

 “Нөхөн төлбөр 18.997.524 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч ДЦ....дугаар тусгай салбарын төлөөлөгч Х.Оын давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа /онлайнаар/, хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-ын төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, хариуцагч ДЦ....дугаар ангийн төлөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Т.Л би 2007 оны 04 сарын 20-ны өдрөөс 2009 оны 05 сарын 15-ны хооронд Дотоодын цэргийн 816-р ангид дэд ахлагч цолтойгоор харуулчаар ажиллаж ирсэн. Миний ажиллаж байсан Дотоодын цэргийн 816-р анги "ЭҮ" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан харуулчаар ажиллуулж "ЭҮ" ХХК цалин олгодог байсан учир Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 97-р зүйлийн 97.1-д заасан "...ажил олгогч нь цалин олгож байгаа "ЭҮ" ХХК болох юм. Улмаар би 2008 оны 11 сарын 28-ны өдөр ажлын байран дээрээ буюу "ЭҮ" ХХК-ийн УМ-2 дээр харуулд гарч байгаад орой 19 цагийн үед ухаан алдаж унаад биеийн байдал дээрдэхгүй байсаар 2009 оны 03 сарын 17-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 70% алдсан болохоо тогтоолгосон. Тэр өдрөөс хойш 2019 оны 01 сарын 22-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 75%-иар алдсан болохоо тогтоолголоо. Миний биеийн байдал өдрөөс өдөрт муудаж байгаа бөгөөд 10 жилийн хугацаанд сайжирвал сайжрах байлаа. Би тухайн үедээ 14 хоног ухаангүй байж байгаад 2010 оны 3 дугаар сараас эхлээд хөл дээрээ босдог болсон учир үйлдвэрлэлийн осол болохыг тогтоолгохоор хөөцөлдөж чадаагүй бөгөөд хожим хөөцөлдөхөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуг өгсөн юм. Ингээд би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.5-д зааснаар тухайн үеийн үйл явдлыг "Үйлдвэрлэлийн осол" мөн болохыг тогтоолгохоор Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар шүүх 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаартай шийдвэрээр тухайн үеийн байдлыг "Үйлдвэрлэлийн осол гэж тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ...алдсан ажилтанд ...51-70% хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг буюу түүнээс дээш удаа авах учиртай юм байна. Би өөрийн ажлаа хийж чадахгүй хөдөлмөрийн чадвараа 75%-иар алдсан учир тухайн үед миний хийж байсан ажлыг надтай адилхан цолтой хүн өнөөдөр 1 055 418 төгрөгийн цалин авч байна. Дээрх хуульд зааснаар би /1 055 418* сар=18 сар=18.997.524 төгрөг/ гаргуулан авах учиртай юм. Иймд "ЭҮ" ХХК-аас 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 18.997.524 төгрөг гаргуулан Т.Л надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

       Иргэн Т.Лийн нэхэмжлэлтэй ЭҮ ХХК-иас нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2-т ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг тус тус ойлгоно гэж заасан байна. Нэхэмжлэгч Т.Л нь 2007 оны 04 сарын 20-ноос 2009 оны 05 сарын 15-ныг хүртэлх хугацаанд Дотоодын цэргийн 816-р салбарт дэд ахлагч цолтойгоор харуулчнаар ажиллаж байсан байх ба 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг тах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна гэж заасан бөгөөд 8.1.6-д зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул... зэрэг байна гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Л нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн тусгай албан хаагч бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар ажилд томилогдож, мөн тушаалаар чөлөөлөгддөг албан тушаалтан юм. ЭҮ ХХК нь нэхэмжлэгч Т.Лтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авч ажиллуулж байгаагүй, ажилд томилсон тушаал, шийдвэр байхгүй бөгөөд түүний ажил олгогч байгууллага биш болно. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалтыг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объектууд, Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх объектууд, Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх объектууд, цагдаагийн төсөвт хамгаалалтад байх объектууд гэж 4 ангилсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолоор баталсан "Цагдаа, дотоодын хамгаалалтад байх онц объектын жагсаалт-ын 2 дугаар зүйлд Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад объектуудыг заасан ба 2.2-т Уулын баяжуулах ЭҮ дахь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах нь Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байна гэж заасны дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабтай ЭҮ ХХК нь 2007 оны 01 сарын 15-ны өдөр Харуул хамгаалалт-ын 6/048-7 тоот гэрээг байгуулан, харуул хамгаалалтын үйл ажиллагааг явуулж байсан. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т ...хүсэлт гаргагч Т.Л нь 2009 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед цэргийн 816-р салбарт харуулчнаар ажиллах буюу Уулын баяжуулах үйлдвэрийн УМ-2 харуулын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тархинд харвалт өгч ухаан алдаж унаж, үйлдвэрийн осол гарсан болохыг тогтоосугай гэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор үйлдвэрийн хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийг шинэчлэн баталсан бөгөөд дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-д Ажил олгогчоос үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажил олгогчийн шийдвэрээр байгуулж, комиссын даргыг томилно, 2.6-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоосон актад комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна, 2.7-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоосон актыг хөдөлмөрийн, хурц хордлого тогтоосон актыг хөдөлмөрийн эрүүл мэндийн хяналтын улсын байцаагч тус тус хянан батална гэж заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж заасан бөгөөд 97.1.1-д 51-70 хувь алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох хуулийн зохицуулалттай. Гэтэл ажил олгогч буюу Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн штаб нь үйлдвэрийн осол гарсныг тогтоосон тухай акт үйлдсэн эсэх, дүрмийн 5 дугаар зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх асуудлууд нь тодорхой бус байхад ЭҮ ХХК-ийг хариуцагчаар татан нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д ... ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж заасан ба цалингийн дундаж гэдэгт нэхэмжлэгч Т.Лийн Дотоодын цэргийн 816-р салбарт харуулчнаар ажиллаж байсан 18 сарын цалингийн дундажтай тэнцэх цалинг ойлгох бөгөөд одоо буюу 2019 онд дэд ахлагч цолтой ажиллаж байгаа харуулчны цалингаар нөхөн төлбөр тооцож гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь мөн л хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Т.Лийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч Орхон аймаг дахь ДЦ....дугаар тусгай салбарын төлөөлөгч Х.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

       Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1068 дугаартай албан бичгээр иргэн Төмөрбаатарын Лхагвадоржийн нэхэмжлэлтэй ЭҮ" ТӨҮГ-т холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас тус аймаг дахь ДЦ....дугаар гэрээт тусгай салбарыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч танилцаад, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Монгол, Оросын хамтарсан Уул уурхайн баяжуулах ЭҮ-ийн ерөнхий захирал Х.Наранхүү, Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Т.Хүрэлбаатар нарын 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3 жилийн хугацаатай мөрдөхөөр хамтран баталсан Харуул хамгаалалтын гэрээ-ний 3.9-т: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд нийгмийн баталгааг хангах талаар заасан заалтуудыг үйлдвэрийн захиргаа бүрэн хариуцах"-аар, 4.4-т: Гэрээний заалтыг 2 тал заавал биелүүлж, биелэлтэд харилцан хяналт тавих"-аар тус тус тусгасан байна. Энэ нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Төрийн албаны тухай хууль /2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.1 /Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах/, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн батлагдсан/-ийн 6-р бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1 /Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно. 19 зүйлийн 19.2 /Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно/ дахь заалтыг тус тус дагаж мөрдөх үндэслэлтэй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2021/00141 дугаар шийдвэрээр:              

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасныг баримтлан Орхон аймаг дахь ДЦ....дугаар тусгай салбараас 5.400.828 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Лид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.596.696 төгрөгийг, мөн “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурьдаж, хариуцагч Орхон аймаг дахь ДЦ....дугаар тусгай салбараас улсын тэмдэгтийн хураамж 101.363 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

ДЦ....дугаар тусгай салбарын төлөөлөгч Х.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, холбогдох нөхөн төлбөрийг тус салбараас гаргуулахаар шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн холбогдох заалтыг удирдлага болгожээ. Монгол Улсын Их Хурлаас 2002 онд батлагдаж, 2019 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн Төрийн албаны тухай хуулийн 8.1.6-д “дотоодын цэргийн ахлагч, офицерыг төрийн тусгай алба тушаалд хамааруулах”-аар заасан бөгөөд дээрх албан тушаалтанд тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулсан байдаг.1 ^гөгөөд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1-т “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасан. Төрийн албаны тухай хууль /2002/-ийн ийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, 27.1.1-д “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах баталгаагаар хангагдах”-аар, 29.2,4-т “төрийн алба хаагчид хууль тогтоомжид заасан бусад нөхөх төлбөр олгох”-оор тус тус заасан. “ЭҮ” ТӨҮГ нь Засгийн газрын шийдвэрийн дагуу улсын онц чухал объектод хамаардаг бөгөөд дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх объектын жагсаалтад багтдаг байна. Тус салбар нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд алба хаагчдын цалин хөлс, хувцас хангалт, холбогдох нийгмийн баталгааг хангах үүргийг “ЭҮ” ТӨҮГ гэрээгээр хүлээдэг. Монгол, Оросын хамтарсан Уул уурхайн баяжуулах “ЭҮ”-ийн ерөнхий захирал Х.Наранхүү, Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Т.Хүрэлбаатар нарын 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3 жилийн гэрээ”-ний 3.9-т: “Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд нийгмийн баталгааг хангах талаар заасан заалтуудыг үйлдвэрийн захиргаа бүрэн хариуцах”-аар, 4.4-т: Гэрээний заалтыг 2 тал заавал биелүүлж, биелэлтэд харилцан хяналт тавих"-аар тус тус тусгасан байна. Дээрх хууль тогтоомж, болон “ЭҮ" ТӨҮГ-тай байгуулсан гэрээ зэргээс үзэхэд нэхэмжлэгч Т.Лид олгох нөхөн төлбөрийг “ЭҮ” ТӨҮГ хариуцахаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэгчид олгох нөхөн төлбөрийг “ЭҮ” ТӨҮГ-аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-ын төлөөлөгч Д.Пүрэв-Отгон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2021/00141 дүгээр шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн зарчимд нийцсэн гэж үзэж байна. Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно.”, 97.1.1-д “үйлдвэрлэлийн ОСОЛ, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох”-оор заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2-т “ ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг тус тус ойлгоно гэж заасан байна. Нэхэмжлэгч Т.Л нь 2007 оны 04 сарын 20-ноос 2009 оны 05 сарын 15-ныг хүртэлх хугацаанд Дотоодын цэргийн 816-р тусгай салбарт дэд ахлагч цолтойгоор харуулчнаар ажиллаж байсан байх ба 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “ Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна” гэж заасан бөгөөд 8.1.6-д “ зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул... зэрэг байна” гэж тус тус заасан байна.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Л нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн тусгай албан хаагч бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар ажилд томилогдож, мөн тушаалаар чөлөөлөгддөг албан тушаалтан юм. Тодруулбал: Дотоодын цэргийн даргын 2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Бүрэлдэхүүнд оруулж, цол олгож, ажилд томилох тухай” тушаалын 1 дэх заалтаар “Төмөрбаатарын Лхагвадоржийг 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж, дэд ахлагч цол олгож, 816 дугаар тусгай салбарт харуулчнаар томилж, албан тушаалын цалинг цалингийн сүлжээний ТТ-5-аар тогтоож, нэмэгдлийг олгосугай” гэж ажилд авч, ажилд томилсон байдаг. /Энэ нь төрийн тусгай албан хаагчийн цалингийн сүлжээ юм/./хх-ийн 96-р тал/

Мөн Дотоодын цэргийн штабын даргын зөвлөл 2009 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 816 дугаар тусгай салбарын харуулчин дэд ахлагч цолтой Төмөрбаатарын Лхагвадоржийг албанаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн олонхын саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байдаг. /хх-ийн 97-р тал/ Үүний дараа Цагдаагийн Ерөнхий газар Дотоодын цэргийн штабын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Бүрэлдэхүүнд оруулж, цол сэргээх, шилжүүлэн томилох, халах тухай” 67 дугаар тушаалын 5 дах заалтаар “ ...816 дугаар тусгай салбарын харуулчин, дэд ахлагч Төмөрбаатарын Лхагвадоржийг 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж ажлаас халсан байдаг. /хх-ийн 98-р тал./ “ЭҮ” ТӨҮГ нь нэхэмжлэгч Т.Лтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авч ажиллуулж байгаагүй, ажилд томилсон тушаал, шийдвэр байхгүй бөгөөд түүний ажил олгогч байгууллага биш юм. Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабтай ЭҮ ХХК нь 2007 оны 01 сарын 15-ны өдөр “Харуул хамгаалалт”-ын 6/048-7 тоот гэрээг байгуулан, харуул хамгаалалтын үйл ажиллагааг явуулж, хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээний дагуу алба хаагчдын цалин хөлсийг олгож байсан бөгөөд нэхэмжлэгч Т.Лтой хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажилд авах тушаал гаргаж байгаагүй, энэ талаар нотлох хэрэгт авагдаагүй болно. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 142/1111112018/01159 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “...хүсэлт гаргагч Т.Л нь 2009 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед Дотоодын цэргийн 816-р салбарт харуулчнаар ажиллах буюу Уулын баяжуулах ЭҮийн УМ-2 харуулын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тархинд нь цус харвалт өгч ухаан алдаж унаж, үйлдвэрлэлийн осол гарсан болохыг тогтоосугай”, мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...тухайн үед нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага болох ДЦ....дугаар тусгай анги ослын акт гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлээгүй байна ...” гэж шүүх дүгнэсэн байдаг. /хх-ийн 7,8-р тал./

Харуул хамгаалалтын 6/048-7 тоот гэрээний 3.9-д “Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд заасан нийгмийн баталгааг хангах талаар заасан заалтуудыг үйлдвэрийн захиргаа бүрэн хариуцах. Үүнд: а/-д нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр 1 удаагийн тэтгэмж өгөх” гэж заасан. Тухайн үе хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж заасан бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Төрийн албан хаагчид дараах нөхөн төлбөр олгоно: 29.2.1. албан томилолтын зардал, 29.2.2. албан ажлын хэрэгцээнд батлагдсан нормативын дагуу хувийн унаа албан ажилдаа хэрэглэсэн тохиолдолд хувиас гарсан зардал, 29.2.3. гадаад улсад болон нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор төрийн байгууллагад ажиллахаар томилогдсон албан хаагчид уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжинд нь байдаг хүмүүст уналга, ачаа тээшний зардал гэж заасан байна. Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журам, түүний хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “ Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно.”гэж тус тус хуульчилсан байна. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2020/00516 дугаар тогтоолд: 1.Хэргийн баримтаас үзвэл Дотоодын цэргийн даргын 2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Бүрэлдэхүүнд оруулж, цол олгож, ажилд томилох тухай” тушаалын 1 дэх заалтаар “Төмөрбаатарын Лхагвадоржийг 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж, дэд ахлагч цол олгож, 816 дугаар тусгай салбарт харуулчнаар томилж, албан тушаалын цалинг цалингийн сүлжээний ТТ-5-аар тогтоож, нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн, цэргийн штабын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон учир үүрэгт ажлаас чөлөөлсөн нь тогтоогдсон байх тул ажил олгогч нь тухайн байгууллага гэж үзнэ. 2.Харин Т.Л нь ЭҮ болон ЦЕГ-ын Дотоодын цэргийн штабын хооронд ЭҮийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангах, тогтоосон дэг журам сахиулах зорилгоор хамгаалагч, хамгаалуулагч байгууллагын байгуулсан харуул хамгаалалтын гэрээний дагуу ЭҮийн ажлын байранд харуулчны үүргийг гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон үйл баримт тогтоогдсон боловч энэ нь гэрээний тал бус нэхэмжлэгчийн хувьд харуул хамгаалалтын гэрээг үндэслэж нөхөн төлбөр шаардах эрхийг шууд үүсгэхгүй юм гэж дүгнэж, Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/111111/2019/01254 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2021/00141 дүгээр шийдвэр нь” Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн зарчимд нийцсэн учир хариуцагч Орхон аймаг дахь Дотоодын цэргийн 816-р тусгай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т.Л нь “ЭҮ” ТӨҮГ, Орхон аймаг дахь ДЦ....дугаар тусгай салбарт холбогдуулан үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 18.997.524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Т.Л нь 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 816 дугаар тусгай салбарт дэд ахлагч цолтой харуулчнаар ажиллаж байхдаа “ЭҮ” ХХК болон ДЦ....дугаар тусгай салбарын хооронд 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр харуул хамгаалалтын гэрээ байгуулагдаж Уулын баяжуулах ЭҮ дэх дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах нь Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтанд байх тухай Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу “ЭҮ” ХХК-нд гэрээт харуулаар ажиллаж байсан ба цалин хөлсийг “ЭҮ” ХХК-иас олгож байжээ.

Нэхэмжлэгч Т.Л нь 2008 оны 11 дүгээр сарын 28-ны орой ЭҮ ХХК-ийн УМ-2 харуулын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдан унаж тархинд нь цус харвалт өгч биеийн байдал нь сайжрахгүй байснаар 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 70%-иар алдаж комиссын акт тогтоолгосон, 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Уулын баяжуулах ЭҮийн УМ-2 харуулын байранд харуулын ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Т.Л нь ухаан алдан унаж, тархинд цус харвалт өгсөн нь үйлдвэрийн осол болохыг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаартай шийдвэрээр тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Харин ДЦ....дугаар тусгай ангийн захиргаа нь 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Харуул хамгаалалтын гэрээ”-ний 3.9-т, Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд нийгмийн баталгааг хангах талаар заасан заалтуудыг үйлдвэрийн захиргаа бүрэн хариуцахаар заасан тул манай байгууллага хариуцахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтанг авч ажиллуулж байгаа этгээдийг ажил олгогч гэж заасан ба Т.Лийн ажил олгогч нь ДЦ....дугаар тусгай салбар ба түүнийг ДЦ....дугаар тусгай салбарын даргын тушаалаар ажилд авч, ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Т.Л нь харуул хамгаалалтын гэрээний дагуу ЭҮийн ажлын байранд харуулын үүргийг гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон нь тогтоогдсон боловч энэ нь гэрээний тал бус нэхэмжлэгчийн хувьд харуул хамгаалалтын гэрээг үндэслэн  нөхөн төлбөр шаардах эрхийг үгүйсгэхгүй гэж дүгнэж “ЭҮ” ХХК нөхөн төлбөр хариуцах үндэслэлгүй гэж холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч ДЦ....дугаар тусгай салбарын захиргаа нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ЭҮийн ерөнхий захиргаа, Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабын дарга нарын 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3 жилийн хугацаатай мөрдөхөөр баталсан “Харуул хамгаалалтын гэрээ”-ний 3.9.-т Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд нийгмийн баталгааг  хангах талаар заасан заалтуудыг үйлдвэрийн захиргаа хариуцахаар заасан тул ЭҮ ТӨҮГ нөхөн олговрыг хариуцна гэж мэтгэлцсэн боловч өөрийн тайлбар татгалзлаа нотолж чадаагүй энэ талаар нотлох баримт гаргаагүй байна. Хэрэгт авагдсан 2 байгууллагын харуул хамгаалалтын тухай гэрээ 2009 оны 12 дугаар сард дуусгавар болсон ба үүнээс хойш сунгагдсан эсэх, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа талаар нотлох баримт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.-д зааснаар ажил олгогч нь Дотоодын цэргийн 816 тусгай салбар тул үйлдвэрлэлийн ослын улмаас  хөдөлмөрийн чадвараа 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг хариуцах үндэслэлтэй. Шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд нийцжээ.

Хариуцагч байгууллагын давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүхэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2021/00141 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч дотоодын 816 дугаар тусгай салбарын төлөөлөгч Х.Оын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч ДЦ....дугаар тусгай салбарын төлөөлөгч Х.Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 101.363 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                        ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ