Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0212

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчил хянан шийдвэрлэх

ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Б******* д******* прокурорын газрын х******* прокурор А.А*******гийн дүгнэлттэй, Б******* д******* О******* б******* х******* гал т улсын х******* байцаагч, ахмад Б.Э*******т холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Б******* д******* прокурорын газрын х******* прокурор А.А******* шүүхэд гаргасан 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар прокурорын дүгнэлтдээ: “...эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан даруй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэх байтал хуулийн хугацааг хэтрүүлж буюу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гомдол, мэдээлэлд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр буюу ажлын 8 хоногийн дараа хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Б******* д******* О******* б******* х******* гал т улсын х******* байцаагч, цагдаагийн ахмад Б.Э*******ын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Б******* д******* О******* б******* х******* гал т улсын х******* байцаагч, ахмад Б.Э******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Б******* д******* О******* б******* х******* гал т улсын х******* байцаагч, ахмад Б.Э******* би 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б******* д******* прокурорын газрын х******* прокурор А.А******* нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар дүгнэлтээр Б******* д******* О******* б******* х******* гал т улсын х******* байцаагч, ахмад Б.Э*******т холбогдуулан “...эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан даруй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэх байтал хуулийн хугацааг хэтрүүлж буюу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гомдол, мэдээлэлд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр буюу ажлын 8 хоногийн дараа хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Б******* д******* О******* б******* х******* гал т улсын х******* байцаагч, цагдаагийн ахмад Б.Э*******ын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар прокурорын дүгнэлт бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Иймд Б******* д******* О******* б******* х******* гал т улсын х******* байцаагч, ахмад Б.Э******* нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Б******* д******* О******* б******* х******* гал т улсын х******* байцаагч, ахмад Б.Э******* нь Б******* д******* прокурорын газрын х******* прокурор А.А*******гийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.АДЪЯАСҮРЭН