Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/84

 

                                     *******т  холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай

     

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Ундрах /цахим/

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав /цахим/

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж шийдвэрлэн 20******* оны 10 дугаар сарын 14-ний  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 20*******/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн гомдлоор *******т холбогдох эрүүгийн ****************************69*******64 дугаартай, 150/20*******/*******65/Э индекстэй 1 хавтас хэргийг 20******* оны дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт , Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын -ний өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал унтраах автомашины жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт аймаг Сэлэнгэ сум баг 1-1 тоотод оршин суух /РД:/,

Шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр 20******* оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Уртын ам гэх газраас зулзаган хуш 58 ширхэг, нарс 40 ширхэгийг бэлтгэж, ******* ******* улсын дугаартай “Киа-Пронтер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 87,238,2******* төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:                         Шүүгдэгч   овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч      *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох аймаг Сэлэнгэ сумаар тогтоож, 1 жилийн хугацаанд аймаг Сэлэнгэ сумаас гадагш явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирол төлбөр 87,238,2******* төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн банкны 1*******9*******013040 тоот дансанд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Киа Бонго пронтер маркийн ******* ******* улсын дугаартай автомашины үнэ 3,825,*******0 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Сонгинохайрхан дүүргийн 21-р хороон дахь мод үржүүлгийн газрын гүйцэтгэгч компани болох “Нүри” ХХК-д актаар хүлээлгэн өгсөн 58 ширхэг хуш, 40 ширхэг нарс модыг худалдан борлуулж, Байгаль орчны уур амьсгалын сангийн Төрийн банкны 1*******9*******013040 тоот дансанд тус тус оруулж,

20******* оны 5 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож Киа Бонго пронтер маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг өмчлөгч Б.Мөнхнасанд буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модон иштэй хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хучин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхийг дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Байгаль орчинд 87,238,2******* төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа боловч зулзаган 58 ширхэг хуш, 40 ширхэг нарс модыг Нийслэлийн байгаль орчны газрын харьяа Сонгинохайрхан дүүргийн 21-р хороон дахь мод үржүүлгийн газрын гүйцэтгэгч компани болох “Нүри” ХХК-д сайн ургаж байгаа. Өөр хөрсөнд шилжүүлэн суулгах бүрэн боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлдсэн хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү, надад оногдуулсан торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн шалгах шатнаас эхэлж өмгөөлөгчөөр оролцсон. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээгээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон үеэсээ эхэлж мэдүүлгээ үнэн зөвөөр тогтвортой өгсөн. ...Тэгэхээр шүүгдэгч *******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол хор уршгийн асуудал буюу мод хэвийн ургаж, бойжиж байгаа нөхцөл байдлыг харгалзаж, аймгийн Сэлэнгэ сумаас гарч, зорчихгүй байх асуудал бол шүүгдэгчийн хувьд оновчгүй зохицуулалт байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь хүнд ял хэлбэрийн дайтай асуудал байх тул шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзнэ үү. Эрүүгийн хариуцлагын асуудалд анхааралтай хандаж, тухайн хор уршиг, хохирлын асуудлаа төлөх ёстой болдог хязгаарласан бүсээс гарч болохгүй гэдэг ялын агуулга нь хохирол төлөх ял шийтгэлтэй нь өөр хоорондоо зөрчилдөөнтэй байдлыг бий болгож байна гэж үзэж байна. Иймд торгуулийн ял шийтгэлийг төлөх боломж нөхцөлийг харгалзаж өгнө үү гэв.  

 Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 20******* оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс энэ гэмт хэрэгт 58 ширхэг хуш мод, 40 ширхэг нарс модыг хууль бусаар бэлтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцож, гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдлоор *******т холбогдох эрүүгийн ****************************9*******64 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр 20******* оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Уртын ам гэх газраас зулзаган хуш 58 ширхэг, нарс 40 ширхгийг бэлтгэж, ******* ******* улсын дугаартай “Киа-Пронтер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 87,238,2******* төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид 01 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашиныг эзэмшигчид буцаан олгож, түүний үнэлгээ 3.825.*******0 төгрөгийг гаргуулан, байгаль экологид учирсан хохирол 87.238.2******* төгрөгийг гаргуулан байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд олгуулахаар тус тус шийдвэрлэжээ.   

Шүүгдэгчийн зүгээс гаргасан “...Байгаль орчинд 87,238,2******* төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа боловч зулзаган 58 ширхэг хуш, 40 ширхэг нарс модыг Нийслэлийн байгаль орчны газрын харьяа Сонгинохайрхан дүүргийн 21-р хороон дахь мод үржүүлгийн газрын гүйцэтгэгч компани болох “Нүри” ХХК-д сайн ургаж байгаа. Өөр хөрсөнд шилжүүлэн суулгах бүрэн боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлдсэн хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэх гомдлыг ханган шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Зохиогч Ч.Доржсүрэн, Ч.Дугиржав, Ц.Чулуунбаатар нарын хамтран бичсэн “Ойн нэр томъёоны товч тайлбар толь” /Улаанбаатар хот 2017/ номын 151-д “Титэм бүхий гол иштэй, олон наст модлог ургамлыг “Мод” гэж, 152-д Мод хөрөөдөж, унагах, цагаалах, зөөж тээвэрлэх цогц үйл ажиллагааг “Мод бэлтгэл” гэж тус тус ойлгохоор заасан.

Монгол хэлний тайлбар толь номуудад “мод огтлох “ гэдгийг ургаа модыг хөрөөдөж унагахыг гэж, “мод бэлтгэл” гэдгийг “модыг ямар нэгэн зүйлд хэрэглэхээр зэхсэн нь” гэж тус тус тайлбарласнаас үзвэл мод бэлтгэх үйл ажиллагаа гэдэг нь Ой, ойн сан бүхий газарт ургасан титэм бүхий гол иштэй, олон наст модлог ургамлыг гар болон цахилгаан хөрөө ашиглан үндэс ёзоороос нь салгаж авах зорилгоор хөрөөдөж унагаснаа тасдаж цагаалах үйлдлийг ойлгохоор байна.

Ойгоос модыг бэлтгэх үйл ажиллагааг Ойн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмаар зохицуулагдах бөгөөд дээрх хуулийн 6 дугаар бүлэг 32, *******, 34, 35, 36, 37, 38 дугаар зүйлүүдэд заасан бөгөөд Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/1******* тоот тушаалын хавсралт “Ойгоос мод бэлтгэх тухай” журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Ойн тухай хуулийн *******.1-д заасны дагуу мод бэлтгэх гэрээ байгуулсан, эсхүл 34.1-д заасны дагуу эрхийн бичиг олгогдсоноор ойгоос мод бэлтгэх эрх үүснэ гэжээ.

Харин хууль бусаар мод бэлтгэх гэдэг нь дээрх хууль журмын дагуу Ой, Ойн сан бүхий газарт нэвтэрч мод бэлтгэх эрх аваагүй этгээд өөрийн шууд санаатай, шунахайн сэдэлтээр ойд халдаж, ургаа модыг хөрөөдөж тасдан цагаалсан үйлдлийг ойлгох бөгөөд уг бэлтгэсэн модоо тээврийн хэрэгсэлд ачиж зөөж байгаа нь хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн объектив үйлдэл болно.

Шүүгдэгч *******ын Ой, ойн сан бүхий газраас зулзаган хуш 58 ширхэг, нарс 40 ширхэгийг үндэстэй нь ухаж аван үндсийг хамгаалан гялгар уутаар боож, улмаар түүнийгээ тээврийн хэрэгсэлд ачин Улаанбаатар хотод борлуулахаар явах замдаа цагдаагийн ажилтны шалгалтаар илэрсэн үйл явдлыг Ойн тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчлийн шинжтэй хэрэг гэж дүгнэв.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,  29 дүгээр зүйлийн 29.1.8-д “байгалийн ойгоос зулзаган модыг түймрээс хамгаалах халз зурвас, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас гаргахаар төлөвлөсөн болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордтой давхацсан ойн сангийн талбайгаас аймаг, нийслэлийн байгаль орчны газрын зөвшөөрснөөс бусад тохиолдолд шилжүүлэн суулгах” гэж заасныг зөрчин өөрөө ашиг олох зорилгоор шилжүүлэн суулгах этгээдэд худалдах зорилгоор хориглосон үйлдэл хийсэн байна.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас Ойн сан болон экологи эдийн засагт шууд бодит хохирол учирсан гэж үзэхэд учир дутагдалтай, эргэлзээ бүхий байдал үүссэн, Өөрөөр хэлбэл тухай модыг үндэснээс нь салгаж огтлолт хийгээгүй, түүнийг цаашид дахин хөрсөнд суулгахад ургах боломжтой талаар мэргэжлийн байгууллага тодорхойлсон хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн объектив тал буюу ургаа модыг үндэснээс нь салгаж хөрөөдсөн, огтолсон, цагаалсан идэхтэй үйлдэл үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хэргийг Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцаахаар тогтов.

Иймд шүүгдэгч *******ын Ойн тухай хуулийг зөрчсөн дээрх үйлдлийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 20******* оны 10 дугаар сарын 14-ний  өдрийн 20*******/ШЦТ/68  дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

2.Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ