Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/02050

 

ъ

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 07

197/ШШ2025/02050

 

 

 

 

 

Р ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Р*****-ийн нэхэмжилсэн 7 200 000 /долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийг Д.Ц****** нь 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2 400 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 3 800 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Р***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 150 төгрөгөөс 65 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 65 075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 65 075 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Р**********-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН