| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/06975/И |
| Дугаар | 197/ШШ2025/02051 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/02051
| 197/ШШ2025/02051 |
|
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Е********-ийн нэхэмжилсэн 5 942 594 /таван сая есөн зуун дөчин хоёр мянга таван зуун ерэн дөрвөн/ төгрөгийг Г.С* нь 2025 о*********ны 3 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 1 742 593.97 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Е***********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 032 төгрөгөөс 55 016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 55 016 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 55 016 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Е***********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН