2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/шш2025/01319

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 12 191/ШШ2025/01319

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, ... тоот хаягт оршин суугч ******* овогт *******ын *******-******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн,

Гэрч: М.*******цэрэн, С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нарыг оролцуулан иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.*******-******* ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагч Ш.*******-******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ш.*******-******* нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа үйлдвэрт өрөгчөөр ажиллаж байсан бөгөөд 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цэргийн жинхэнэ албанд татагдсан. 1983-1986 онд цэргийн жинхэнэ алба хааж 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусаж халагдсан. 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс авто засварын үйлдвэрийн нэгдэлд прессийн хэсэгт ачигчаар ажиллаж 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн. 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс техник туслалцааны барилга трестэд угсрагчаар ажилд орсон ба 1994 оноос Техник туслалцааны барилга трест нь нэр, хэлбэрээ өөрчилж Чулуун өргөө ХХК болсноор төлөөлөн удирдах зөвлөл, захиргааны санаачилгаар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар нөхөн тооцуулсан. Харин 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Чулуун өргөө ХХК-д ажиллаж байсан бөгөөд тус компанийн талаар үндэсний архивын газар, Нийслэлийн архивын газар, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн нэгдсэн архив зэргээс шүүлгэхэд Техник туслалцааны барилга трест, 1992 оноос Цамхаг ББХК, Чулуун өргөө ХХК болж нэр хэлбэрээ өөрчилсөн талаар мэдээллээс өөр мэдээлэл гарах боломжгүй талаар албан бичиг байхгүйтэй холбоотой тухайн үед ажилласан талаар мэдээлэл гарах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 11 сар 05 хоног ажилласан, 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа авто чиргүүлийн үйлдвэрт 1 жил 16 хоног ажилласан, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг хүртэл Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд 7 жил 4 сар, 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Чулуун өргөө ХХК-д 6 жил 4 сар 11 хоног нийт 15 жил 8 сар ажилласан болохыг тогтоолгоно гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар Хөдөлмөрийн дэвтэр 015015 дугаар, Нийгмийн даатгалын дэвтэр 192102 дугаар, Батлан хамгаалаах яамны Батлан хамгаалаах төв архивын 2492 тоот лавлагаа, Нийслэлийн архивын газрын 1142 дугаар лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолт, Үндэсний төв архивын 1963 тоот лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолт, Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2887, 2888 тоот лавлагаа, Ажилласан жил, тэтгэврийн шимтгэл нөхөн тооцуулсан 485 тоот лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

Түүний хүсэлтээр шүүх М.*******цэрэн, С.******* нараас гэрчийн мэдүүлэг авахуулах ажиллагааг явуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлын зарим хэсгийг тогтоох үндэстэй гэж үзлээ.

 

3.Хүсэлт гаргагч Ш.*******-******* нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа үйлдвэрт өрөгчөөр, Авто засварын үйлдвэрийн нэгдэлд прессийн хэсэгт 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ачигчаар, Техник туслалцааны барилга трестэд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл угсрагчаар, 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Чулуун өргөө ХХК-д ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин байгаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах шаардах эрхтэй.

 

5.Хүсэлт гаргагч Ш.*******-******* нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа үйлдвэрт өрөгчөөр, Авто засварын үйлдвэрийн нэгдэлд прессийн хэсэгт 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ачигчаар, Техник туслалцааны барилга трестэд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл угсрагчаар ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр, Батлан хамгаалаах яамны Батлан хамгаалаах төв архивын 2492 тоот лавлагаа, Нийслэлийн архивын газрын 1142 дугаар лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолт, Үндэсний төв архивын 1963 тоот лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолт, Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2887, 2888 тоот лавлагаа, Ажилласан жил, тэтгэврийн шимтгэл нөхөн тооцуулсан 485 тоот лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч Ш.*******-******* нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа үйлдвэрт өрөгчөөр, Авто засварын үйлдвэрийн нэгдэлд прессийн хэсэгт 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ачигчаар, Техник туслалцааны барилга трестэд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл угсрагчаар ажиллаж байгаад Улаанбаатар хотын үйлдвэрийн барилга трестийн даргын 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 147 тушаалаар Герман улсад жилийн хугацаатай явж ажиллах хавсралт нэр бүхий 11 ажилчныг 1991 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй Уг тушаалын хавсралтын 4 дэх хэсэгт *******ын *******-******* Цамхаг пүүст өрөгч гэжээ. /хх-ийн 44-46 тал/

 

Техник туслалцааны барилга трест нь нэр, хэлбэрээ өөрчилж Чулуун өргөө ХХК болсноор төлөөлөн удирдах зөвлөл, захиргааны санаачилгаар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тухай Хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгээ хийгдсэн боловч дээрх 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 147 тушаалаар ажлаас чөлөөлсөн шийдвэр гарснаас хойш дахин ажилд томилсон тушаал байхгүй энэ талаар ямар нэгэн бичгийн баримтыг хүсэлт гаргагч заагаагүй байх тул Чулуун өргөө ХХК-д 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2887 тоот лавлагаанд Техник туслалцааны барилга трест /хуучин нэрээр/ нь 1992 оноос Цамхаг ББХК, 1994 оноос Чулуун өргөө ХХК болж нэр, хэлбэрээ өөрчилсөн байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд гэрч М.*******цэрэн мэдүүлэхдээ Ш.*******-******* нь1986 онд цэргээс халагдаж ирээд Техник туслалцааны барилга трестэд 1992 он хүртэл хамт ажиллаж байсан. Техник туслалцааны барилга трест нь Цамхаг ББХК болж өөрчлөгдөж ажилд томилсон тушаал гаргаж өгсөн. Би 1992 онд Баругас ХХК-д шилжиж ажилласан гэж,

Гэрч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Ш.*******-******* нь1986 онд цэргээс халагдаж ирээд Техник туслалцааны барилга трестэд 1994 он хүртэл хамт ажиллаж байсан. Цамхаг ББХК нь ажилд авсан тушаал өгсөн гэв.

 

Дээрх нотлох баримтаас үзэхэд хүсэлт гаргагч Ш.*******-******* нь 1992 оноос Цамхаг ББХК, 1994 оноос Чулуун өргөө ХХК буюу ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг хэдийд байгуулж, цуцалсан талаарх баримтгүй, энэ тухайд гэрч М.*******цэрэн, С.******* нар тодорхой мэдүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно, 23.1.2 дахь хэсэгт ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, 23.1.3 дахь хэсэгт Монгол Улсын иргэний 1995 оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа гэж заажээ.

 

Иймд хүсэлт гаргагч Ш.*******-******* нь 1983-1986 онд цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг Нийгмийн даатгалын байгууллагад хандаж ажилласан хугацаанд тооцуулах боломжтой болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн шүүх хуралдаанд 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар нөхөн тооцуулсан тул энэ хугацааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Харин 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Чулуун өргөө ХХК-д ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шаардлага гаргасан. Учир нь Чулуун өргөө ХХК нь ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй гэж тайлбарлав.

 

Ажил олгогч Чулуун өргөө ХХК нь дээрх хугацааны ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй бол тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл оногдуулах, тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох, нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, илүү төлсөн шимтгэлийг суутган тооцох, шимтгэл, алданги, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн, мэдээ тайланг хугацаанд нь ирүүлээгүй, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах бүрэн эрхтэй тул Нийгмийн даатгалын байгууллагад хандах нь зүйтэй бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцно гэж зохицуулсан байна.

 

5.Иймд хүсэлт гаргагч Ш.*******-Эрдэнийг Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа үйлдвэрт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 11 сар 26 хоног өрөгчөөр, Авто засварын үйлдвэрийн нэгдэлд прессийн хэсэгт 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жил 16 хоног ачигчаар, Техник туслалцааны барилга трестэд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 4 жил угсрагчаар нийт 6 жил 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл, 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзнэ.

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж 1995 оноос хойш ажилласан жилийг Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах боломжтой болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

9.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Ш.*******-Эрдэнийг Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа үйлдвэрт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 11 сар 26 хоног өрөгчөөр, Авто засварын үйлдвэрийн нэгдэлд прессийн хэсэгт 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жил 16 хоног ачигчаар, Техник туслалцааны барилга трестэд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 4 жил угсрагчаар нийт 6 жил 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл, 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ