Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 373

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Гхолбогдох 1806 01021 2186 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар  сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1996 оны 04 дЮгээр сарын 10-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Худгийн  дугаар гудамжны  тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Л Г  

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Л.Г нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Марал” караокед иргэн Б.Саранболорын цүнхнээс “ХААН” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Саранболорын өгсөн: “... зүс таних Ганбаатар гэх залуу, түүний найз гэх Шуухааз нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Марал караокед орж 2 шил 0.5 шил Соёрхол архи, 4 пиво авч уусан... маргааш өглөө нь миний утсанд миний данснаас мөнгө гарсан мэдээлэл ирсэн, би картаа хулгайд алдаснаа мэдсэн... тус тус гүйлгээ хийгдэж 3.500.000 төгрөг алдсан... Л.Г нь миний цүнхнээс виза картыг минь хулгайлан авч 3.500.000 төгрөгийг авсан байсан ба надад 3.500.000 төгрөгийг буцаан төлсөн хохирол төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг /хх.6-9/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Гүржавын өгсөн: “ ...тэр хэд шоудаж байсан юм шиг байна лээ. Тооцоог Ганбаатар дандаа хийж байсан. Ганбаа над руу залгаад дуудахаар нь би мөнгөгүй байна гэж хэлсэн юм, тэгтэл Ганбаа найзад нь мөнгө байгаа зүгээр хүрээд ир найз нь дайлъя гэсэн...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Лхагвабаярын өгсөн: “... Ганбаатар цалингийн зээл авсан юм, зээл аваад 3.000.000 төгрөг байгаа гэж хэлж байсан. Гэхдээ Ганбаа нилээн мөнгөлөг явж байсан. Самсунг эс 6 Эдж маркийн гар утас 350.000 төгрөгөөр авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Цагдаагийн байгууллагад хохирогч Б.Саранболорын гаргасан гомдол /хх.2/,

Л.Г иргэний үнэмлэх, ял шийтгэлтэй эсэх лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх.22-24/,

Хохирогч Б.Саранболорын “ХААН” банк дахь дансны хуулбар /хх.26-27/,

Мөрдөн байцаалтад Л.Г яллагдагчаар өгсөн: “... Шуухаас надад мөнгө байхгүй шүү, ямар мөнгөөрөө караокед суух гээд байгаа юм бэ гэж хэлээд эмээгээд байхаар би түүнд хандаж зүгээрээ би зохицуулна гэж хэлсэн. Тэгээд Саранболор, Шуухааз бид гурав караокед үйлчлүүлж байгаад гарах гэхэд 100.000 орчим төгрөгний тооцоо гарсан байсан ба тухайн үед Саранболор их согтож Шуухаазтай ярилцаад сууж байхаар нь би нууцаар Саранболорын цүнхийг ухаж дотроос нь виза картыг нь аваад мөнгө байгаа эсэхийг нь мэдэхгүйгээр тус караокед 100.000 төгрөг уншуулсан бөгөөд караокены ажилтан виза картны нууц дугаарыг нь асуухаар нь би буцаж караокены өрөө рүү буцаж ороод Саранболорыг цүнхнээс иргэний үнэмлэхийг нь авч төрсөн он сар өдрийг нь харж байгаад 1130 гэж хэлэхэд түүний виза карт уншиж төлбөр хийгдсэн. Энэ үед Саранболорын гар утас надад байсан ба түүний гар утсанд дансны мэдээлэл нь мессежээр ирсэн бөгөөд би сандарсандаа үнийн дүнг нь сайн харж чадаагүй. Ямар ч байсан их хэмжээний мөнгө байсан. Ингээд би Саранболорын виза картыг халаасандаа хийж караокеноос гарч Саранболорыг гэрт нь хүргэж өгчихөөд түүний виза картнаас мөнгө авсан. Ямар ч байсан хэд хэдэн удаагийн үйлдлээр Саранболорын виза картнаас нийт 3.500.000 төгрөг авсан... Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтсон байсан ба мөн мөнгөний хэрэг байсан. Саранболорын картнаас нийт 3.500.000 төгрөг авсан бөгөөд энэхүү мөнгөнөөс Самсунг галакси эс-д эдж маркийн гар утас худалдаж авсан боловч алга болгочихсон. Харин бусад мөнгөөр нь баар, буудал гэж шоудаад дууссан ба би 4-5 хоног буудалд байрласан. Саранболорт мөнгийг нь буцаан өгч хохирол төлбөргүй болгосон байгаа. Мөн би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.31/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Л.Г нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Марал” караокед иргэн Б.Саранболорын цүнхнээс “ХААН” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Саранболорын өгсөн: “... Л.Г нь миний цүнхнээс виза картыг минь хулгайлан авч 3.500.000 төгрөгийг авсан байсан ба надад 3.500.000 төгрөгийг буцаан төлсөн хохирол төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг /хх.6-9/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Гүржавын өгсөн: “ ... тэр хэд шоудаж байсан юм шиг байна лээ. Тооцоог Ганбаатар дандаа хийж байсан. Ганбаа над руу залгаад дуудахаар нь би мөнгөгүй байна гэж хэлсэн юм, тэгтэл Ганбаа найзад нь мөнгө байгаа зүгээр хүрээд ир найз нь дайлъя гэсэн...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Лхагвабаярын өгсөн: “... Ганбаатар цалингийн зээл авсан юм, зээл аваад 3.000.000 төгрөг байгаа гэж хэлж байсан. Гэхдээ Ганбаа нилээн мөнгөлөг явж байсан. Самсунг эс 6 Эдж маркийн гар утас 350.000 төгрөгөөр авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Цагдаагийн байгууллагад хохирогч Б.Саранболорын гаргасан гомдол /хх.2/,

Хохирогч Б.Саранболорын “ХААН” банк дахь дансны хуулбар /хх.26-27/,

Мөрдөн байцаалтад Л.Г яллагдагчаар өгсөн: “... Ямар ч байсан хэд хэдэн удаагийн үйлдлээр Саранболорын виза картнаас нийт 3.500.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.31/,

Шүүгдэгч Л.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтт заасан гэмт хэрэгт Л.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Л.Г гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Л.Гыг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Л.Г нь гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Б.Саранболорт учруулсан эд хөрөнгийн хохиролд 3.500.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Л.Г нь “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Г үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Л.Г үйлдсэн гэмт хэрэгт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Л.Гоногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Л.Г “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Л.Гоногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Л.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Гавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР