| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2133000070085 |
| Дугаар | 2022/ДШМ/83 |
| Огноо | 2022-12-06 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/83
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Н.Бадам /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/
нарийн бичгийн Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа лж шийдвэрлэн 2022 оны дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Ү.д холбогдох эрүүгийн 7 дугаартай, 150/2022/57/Э индекстэй 3 хавтас хэргийг 2022 оны дүгээр сарын -ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт , Монгол Улсын иргэн, 19 оны дүгээр сарын -ний өдөр Сэлэнгэ аймаг суманд төрсөн, **** настай, ***эгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл *******хамт Сэлэнгэ аймаг сум баг тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД./
Шүүгдэгч ******* нь 20 оны дугаар сарын 06-ны өдөр бүсийн сум дундын ар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хууль, тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчиж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай “20 онд сумын ойн сангаас бэлтгэх хэрэглээний болон түлшний модны газрын нэр, хэмжээг тогтоох тухай" тогтоолд заагдаагүй “*******” ХХК-ийг ойн мэргэжлийн байгууллага биш гэдгийг мэдсээр байж бүсийн сум дундын нярав *******т "мод бэлтгэх эрхийн бичгийг олго" гэж үүрэг өгөн “бургаптай” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, 20 оны дугаар сарын -ны өдөр "Налгайн ар” гэх газраас 60 метр куб шинэс модыг цэвэрлэгээний огтлол хийх 35 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг *******ээр “*******” ХХК-д олгуулж, давуу байдал бий болгон санд 3,463,8 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Ү. үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
овогт Баян-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаал, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Ү.Баян-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,0,0 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,
Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс 3,463,8 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын с Төрийн сан банкны тост дансанд оруулж, Төрийн банкны тоот данснаас 2,953,393 төгрөгийг гаргуулж “ ” ХХК-д буцаан олгож,
Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдан,
Хэрэгт хураагдаж ирсэн 8 ширхэг шинэс төрлийн модыг худалдан борлуулж улсын орлогод оруулж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг зөрчиж уг хэрэгт хамаарал бүхий гэрч *******, , ******* нарын өөрсдийгөө хамгаалж, болж өнгөрсөн үйл баримтыг илтэд гуйвуулсан, худлаа мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Шүүгдэгчийн хувьд гэрч г мод бэлтгэх зөвшөөрөл авахаар ирэхэд нь ойн мэргэжлийн компани болох “Орос хийц” ХХК-иар мод хийлгэнэ шүү та нар өөрсдөө бэлтгэхгүй, “Орос хийц” ХХК-ийн Баяраатай очиж уулз гэж хэлсэн байдаг боловч гэрч нь энэ байдлыг мэдүүлэгтээ огт мэдүүлээгүй байгаа нь өөрийгөө буруудна гэж бодсонтой холбоотой байна. Түүнчлэн уг компанид болон гэрч д өөрсдөө ойд гарч мод бэлтгэх сонирхол байсан учраас хэлсээр атал “Орос хийц” ХХК-нар модоо бэлтгүүлээгүй нь 2 метрийн урттай 5 ш мод бэлтгэх эрхээ хэтрүүлэн 2,13-2,23 метрийн урттай, нийтдээ 9 ширхэг залуу модыг бэлтгэсэн байдлаар тодорхойлогдож байна.
Гэрч *******т шүүгдэгч ******* нь цохолтынх нь дагуу мод бэлтгэх зөвшөөрлийг нь өгчих ойн мэргэжлийн компаниар бэлтгүүлэхээр тохирсон гэж хэлсэн нь хавтас хэргийн 72-7 талд байгаа мэдүүлгээр нотлогдож байгаа болно. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Ү. мөрдөн байцаалтын шатанд өгсөн ойн мэргэжлийн байгууллагаар буюу манай суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээр бичиж өгөөрэй гэж хэлсэн, тэгэхэд ******* “*******” ХХК-ийн нэрээр мод бэлтгэх эрхийн бичиг олгосон байсан ... гэсэн мэдүүлэг, .... миний хэлснийг буруу ойлгосон байсан гэсэн мэдүүлгийг / 2-р хавтаст хэргийн 37-39-р талд/ яллах талын нотлох баримт болгон ялласныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Цэвэрлэгээний огтлолоор мод бэлтгэлийг ойн мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэх журамтай гэдгийг 23 оноос эхлэн 20 оны 3 сар хүртэл ажиллаж байгаа ******* нь мэдэхгүй байна гэж байхгүй бөгөөд шууд хүсэлт гаргасан компанийн нэрээр мод бэлтгэх тусгай зөвшөөрлийг бичиж өгсөн ******* нь гэм буруутай байхад түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Наад компани чинь ойн мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэхээр тохирсон шүү гэдгийг Ү.Баян -Эрдэнэ хэлсээр атал мэргэжлийн компанийн нэрийг давхар бичилгүй дан ганц “ ” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл өгч уг компанид давуу байдал олгосон гэм буруутан нь Ү бус ******* гэдэг нь өөрийнх нь мэдүүлгээр нотлогдож байхад шүүх энэ мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй ба прокурор мөрдөгч нар түүнийг яллагдагчаар татаагүй нь ойлгомжгүй байна.
Үүнээс гадна сумын Засаг ******* нь Ү.Баян -Эрдэнийг нэг биш удаа өрөөндөө дуудаж “*******” ХХК нь тариал газраа хашаажуулах шонгийн модны зөвшөөрөл хүссэн талаар хэлж тоо хэмжээг нь гаргуулсан байдаг. Шүүгдэгч ******* нь уг компани мод бэлтгэх эрхгүй цэвэрлэгээний огтлолоор ойн мэргэжлийн компани мод бэлтгэнэ гэдгийг хэлсээр атал цохолтоо буруу хийж газар тариал компанид давуу байдал олгосон албан тушаалтан нь ******* бус Засаг нь гэдэг нь хангалттай нотлох баримтаар нотлогдсон. Тэрбээр албан тоот дээр цохолтоо Ү. нэр дээр бичсэн боловч түүнд хүргүүлээгүй *******т хүргүүлсэн байсан нь нотлогдож байхад шүүх энэ байдалд огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. /гийн хавтас хэргийг 27-29-г талд байгаа мэдүүлэг/ Сумын засаг ******* тухайн сум орон нутгийг удирдаж, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээсэн албан тушаалтны хувьд яагаад “ ” ХХК-ийн захиралд болон ажилтан д нь шонгийн модоо ойн мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ шүү гэдгийг хэлээгүй байдаг юм бэ? Энд ямар сонирхол байсан бэ гэдгийг гүйцэт шалгаагүй, үндэслэлгүйгээр түүнд холбогдох, үйлдэл холбогдлыг прокурор хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ажил аваад удаагүй байсан, энэ талаар мэдэхгүй байсан гэдэг нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох уу? Уг хэргийн тухайд гэм буруутай албан тушаалтан нар нь эрүүгийн хариуцлагаас элдэв аргаар чөлөөлөгдөж гэм буруугүй Ү.Баян -Эрдэнэ яллагдаж нийтийн албанд ажиллах эрхээ хасуулж байгааг, шудрага бус гэж үзэж маш их гомдолтой байна.
Шүүгдэгч Ү. хувьд цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэлийг ойн мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ гэдгийг Засаг *******д болон гэрч , гэрч ******* нарт хэлж анхааруулсан, уг эрхийн бичгийг өөрөө бичиж олгоогүй учир анхнаасаа өөрийгөө гэм буруугүй гэж үзэж мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч аваагүй байдаг. Харин хэрэг шүүхэд шилжиж, шүүх хурал товлогдсоны дараа хурал хийхийн өмнөхөн өмгөөлөгч авсан, өөрөө урьдчилан хэлэлцүүлэг явуулах гэрч оролцуулах талаар ямар ч мэдлэг ойлголтгүй байсан тул хуралд гэрч нарыг оролцуулах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байсан нь ял шийтгэл хүлээхэд хүргээд байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл заасанчлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж гомдолтой байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах эсхүл *******д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхээс *******д холбогдох хэргийг 2022 оны дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа Уранцэцэг, Мөнхрагчаа, Сэлэнгэ нараас зохих ажиллагааг хийгээгүй, үндэслэлгүйгээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон, шалгаагүй гэсэн асуудлаар гомдол гаргасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий хүмүүсийг гэрчээр асууж, хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулсан. Гэрч Уранцэцэгийн “... уг мод бэлтгэх эрхийн бичгийн бичилт хийх үед ажил дээрээ байгаагүй. Тэгээд эс асуухад мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлэхээр ирлээ гэж хэлэхэд төлбөрөө төлсөн, цохолтоо хийлгэсэн, мод бэлтгэх эрхийн бичиг олго...” гэж хэлэхээр нь мод бэлтгэх эрхийн бичиг олгосон гэдгийг Уранцэцэг удаа дараа мэдүүлсэн. Гэрч Мөнхрагчаа “... өрөөнд ороод төлбөрөө тушаасан талаараа хэлэхэд зөвшөөрсөн гэж хэлдэг. ******* ХХК-ийг мод бэлтгэх эрхтэй юу, үгүй юу гэдгийг маш сайн мэдэж байгаа бөгөөд үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл хуваарь батлагдаагүй, гэрээ хийгээгүй, ойн мэргэжлийн байгууллага биш гэдгийг туйлын мэдэж байгаа бөгөөд ******* ХХК-ийн мал аж ахуй, гадаад дотоод худалдаа, газар тариалан, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тодорхой тогтоогдсон байхад энэ компанийг туйлын ихээр мэдэж байгаа. Ийм байр сууринаасаа бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мод бэлтгэх эрхийн бичиг олго гэж үүрэг өгч эрхийн бичиг бичүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...миний хувьд ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байхад хэрэгт хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлгийг үнэлж гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Гэрч *******, ******* нар энэ хэрэгт буруутай байхад шалгаж шийдвэрлээгүйд гомдолтой. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 20 оны дугаар сарын 06-ны өдөр бүсийн сум дундын ар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хууль, тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчиж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай “20 онд сумын ойн сангаас бэлтгэх хэрэглээний болон түлшний модны газрын нэр, хэмжээг тогтоох тухай” тогтоолд заагдаагүй “*******” ХХК-ийг ойн мэргэжлийн байгууллага биш гэдгийг мэдсээр байж бүсийн сум дундын нярав *******т “мод бэлтгэх эрхийн бичгийг олго” гэж үүрэг өгөн “*******” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, 20 оны дугаар сарын -ны өдөр “Налгай ар” гэх газраас 60 метр.куб шинэс модыг цэвэрлэгээний огтлол хийх 35 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг *******ээр “*******” ХХК-д олгуулж, давуу байдал бий болгон санд 3,463,8 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн /хх-ийн 248-249 ху/, гэрч *******ын /хх-ийн 36-38 ху/, *******гийн /хх-ийн 63-65 ху/, *******ийн /хх-ийн 72-74 ху/, ын /хх-ийн 5-7 ху/, ын /хх-ийн -32 ху/, /хх-ийн 27-29 ху/ нарын мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ү.Баян-Эрдэнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шу ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, зөв тайлбарлан мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 6.0 нэгж буюу 6.0.0 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шу ёсны зарчимд нийцнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Гэрч ******* тухай гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, гэрч ******* нь дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн, өөрийн албан тушаалын байдлыг хувийн ашиг сонирхолд нийцүүлсэн, урвуулан ашигласан шинжгүй, энэ гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй байна.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ