| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0386/З |
| Дугаар | 128/ШШ2025/0127 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2025/0127
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би Д.Б*******ийн нэхэмжлэлтэй, Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.Б*******оос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаартай Д.Б*******ийг албан тушаалаас чөлөөлж, цэргийн албанаас халах тухай" тушаалыг хүчингүй болгуулах тухай, Нэхэмжлэгч Д.Б*******ийг Хилийн цэргийн 0******* дугаар ангийн 0******* дугаар салбарын орлогч албан тушаалд эргүүлэн томилуулах тухай, Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай, Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авна уу. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Д.Б*******ийн нэхэмжлэлтэй, Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдуулан ...Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Д.Б*******ийг Хилийн цэргийн 0******* дугаар ангийн 0******* дугаар салбарын орлогч албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Д.Б******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б*******ийн нэхэмжлэлтэй, Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдуулан ...Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Д.Б*******ийг Хилийн цэргийн 0******* дугаар ангийн 0******* дугаар салбарын орлогч албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Лхамноровт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ