| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 101/2024/10270/И |
| Дугаар | 197/ШШ2025/02058 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/02058
| 197/ШШ2025/02058 |
|
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т******-ийн нэхэмжилсэн 2 288 000 /хоёр сая хоёр зуун наян найман мянган/ төгрөгийг Н.И******** нь 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 644 000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 644 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Т***********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 588 төгрөгөөс 25 794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 25 794 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 25 794 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Та*********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН