Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/02064

 

ъ

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 07

197/ШШ2025/02064

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.М ********нэхэмжилсэн 12 228 052 /арван хоёр сая хоёр зуун хорин найман мянга тавин хоёр/ төгрөгийг хариуцагч У.М********** нь 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар М *****-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 599 төгрөгөөс 105 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 105 300 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 105 300 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан М б********-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН